| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2025/00603/И |
| Дугаар | 315/ШШ2026/00051 |
| Огноо | 2026-01-16 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 315/ШШ2026/00051
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******, ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******,*******, Тав овогт ******* холбогдох
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: ,
Хариуцагч: (цахимаар),
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь хариуцагч т холбогдуулан “хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие нь 2017 онд той танилцаж, улмаар 2020 онд , нар төрсөн. Бид таарамжгүй харилцааны улмаас салсан. нь хүүхдүүдээ анхаарал халамж тавьдаггүй. Гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэдэг. Иймд оос хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрөө ажил хийдэггүй, зан харилцааны хувьд таарамжгүй, амьдралдаа зохисгүй хандлага гаргадаг учраас хүлээн зөвшөөрөхгүй байгаа...гэв.
3. Нэхэмжлэгчээс өөрийн Иргэний үнэмлэхийн хуулбар, , нарын төрсний гэрчилгээний хуулбар, сумын эрүүл мэндийн төвийн хүний их эмч 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн тодорхойлолт, Сүхбаатар аймгийн сумын 2 дугаар багийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 69 тоот тодорхойлолт зэрэг баримтуудыг гаргаж ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч нь хариуцагч т холбогдуулан “хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч , хариуцагч нар 2017 онд танилцан хамтран амьдарч, 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүү , 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр охин нар төрсөн болох нь нэхэмжлэгчийн “ нь 2017 онд той танилцаж, улмаар 2020 онд , нар төрсөн. Бид таарамжгүй харилцааны улмаас салсан. нь хүүхдүүдээ анхаарал халамж тавьдаггүй. Гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэдэг. Иймд оос хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэх тайлбар,
хариуцагчийн “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрөө ажил хийдэггүй, зан харилцааны хувьд таарамжгүй, амьдралдаа зохисгүй хандлага гаргадаг учраас хүлээн зөвшөөрөхгүй байгаа.” гэх тайлбар,
616494158814 дугаартай ын төрсний гэрчилгээний хуулбар,
418233024197 дугаартай гийн төрсний гэрчилгээний хуулбар,
сумын эрүүл мэндийн төвийн хүний их эмч 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн тодорхойлолт, Сүхбаатар аймгийн сумын 2 дугаар багийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 69 тоот тодорхойлолт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
5. Зохигчид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас тусдаа амьдарснаас хойш , нар эхийн асрамжид байгаа, нь *******од ажиллаж амьдардаг, түүний зүгээс хүүхдийн асрамжтай холбоотой санал гаргаагүй, тэдгээр нь хүүхдүүдийн асрамжийн талаар харилцан тохиролцоогүй зэргийг харгалзан 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн , 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр нарыг эх асрамжид хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Харин хүүхдийг эхийн асрамжинд үлдээсэн ч хүүхэд эцэгтэйгээ байх, уулзах, амьдрах, эцгийн зүгээс хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг үүрэг хэвээр үлдэх бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө саад учруулахгүй байх үүрэгтэй.
6. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т “эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй ” гэж заасаар 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн , 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр нарыг эцэг оор сар бүр тэжээн тэтгүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар эцэг оос сар бүр тэтгэлэг гаргуулж 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн , 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр нарыг тэжээн тэтгүүлэхээр ээр шийдвэрлэлээ.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2-т зааснаар хариуцагч оос улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-т зааснаар 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн , 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр нарыг эх асрамжид хэвээр үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн , 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан, эцэг оор тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг тус тус мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч оос улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН