| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2025/00644/И |
| Дугаар | 315/ШШ2026/00054 |
| Огноо | 2026-01-19 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 315/ШШ2026/00054
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******, холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч 2025 оны 11 дүгээр 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч ,
Хариуцагч: ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь хариуцагч д холбогдуулан “гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
миний бие 2002 онд тай танилцаж улмаар 2006 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 39 тоот гэрлэлтийн баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2004 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр охин , 2006 оны 08 дугаар сарын 04-ний өдөр охин , 2012 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр охин төрсөн. Бид зан харилцаа таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2023 онд салж, тусдаа амьдрах болсон. Тэр үеэс эхлэн 3 охин минь миний асрамжинд амьдарч байна. Одоо тус тусын амьдралтай болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ийн Сүхбаатар аймгийн сум дундын шүүхэд гаргасан гэрлэлт цуцлуулах өргөдлийг хүлээн авч уншиж танилцлаа. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна...гэв.
3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, , нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, , , нарын Төрсний гэрчилгээний хуулбар, Нийслэлийн ерөнхий боловсролын 148 дугаар сургуулийн тодорхойлолт, *******ын Баянзүрх дүүргийн*******ны Засаг даргын 2025.11.19-ний өдрийн 1014 дугаар тодорхойлолт, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2025.11.04-ний өдрийн 315/ЭТ2025/00301 дугаартай Эвлэрүүлэн зуучлагчийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл баримтуудыг шүүхэд ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд: “ миний бие 2002 онд тай танилцаж улмаар 2006 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 39 тоот гэрлэлтийн баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2004 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр охин, 2006 оны 08 дугаар сарын 04-ний өдөр охин, 2012 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр охин төрсөн. Бид зан харилцаа таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2023 онд салж, тусдаа амьдрах болсон. Тэр үеэс эхлэн 3 охин минь миний асрамжинд амьдарч байна. Одоо тус тусын амьдралтай болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг “ Миний бие ийн Сүхбаатар аймгийн сум дундын шүүхэд гаргасан гэрлэлт цуцлуулах өргөдлийг хүлээн авч уншиж танилцлаа. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна” гэж маргаагүй байна.
4. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч , хариуцагч нар 2002 онд гэр бүл болж, 2004 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр охин , 2006 оны 08 дугаар сарын 04-ний өдөр охин , 2012 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр охин нар төрсөн, одоо эхийн асрамжинд эрүүл саруул өсөж байгаа болох нь 0037626 дугаартай Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, , , нарын төрсний гэрчилгээний хуулбар, Нийслэлийн ерөнхий боловсролын 148 дугаар сургуулийн тодорхойлолт, *******,*******,*******ны Засаг даргын 2025.11.19-ний өдрийн 1014 дугаар тодорхойлолт, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
6. Гэрлэгчид зан харилцааны таарамжгүй байдлаас болж цаашид хамтран амьдрах хүсэлгүй талаарх нэхэмжлэгчийн “...2023 оноос хойш тусдаа амьдрах болсон. Иймд цаашид хамтран амьдрах боломжгүй” гэх тайлбар, хариуцагчийн “...Гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна ” гэх тайлбар, гэрлэгчид шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч үр дүнд хүрээгүй, гэрлэлтээ цуцлуулахыг хэн алин нь зөвшөөрсөн зэргийг харгалзаж, гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
7. Зохигчид охин г эхийнх нь асрамжид байлгах талаар маргаагүй, тохиролцсон байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар 2012 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн охин г эх ийн асрамжид хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Охин нь , охин 2006 оны 08 дугаар сарын 04-ний өдөр төрсөн 20 настай, насанд хүрсэн болно.
8. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч нь охин г тэжээн тэтгэх үүрэгтэй байна.
9. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хариуцагч аас тэтгэлэг гаргуулж, 2012 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн охин г тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй.
10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч д олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан , нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар 2012 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн охин г эх ийн асрамжид хэвээр үлдээхээр зохигчид тохиролцсоныг дурдсугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2012 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг аар тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах, хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг тус тус мэдэгдсүгэй.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч д олгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 3 хоногийн дотор шийдвэрийн хувийг Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Энхсаруулд даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН