Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 157/ШШ2026/00073

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч ....................... тоотод оршин суух ******* овогт ******* ******* “хүүхэд үрчлэлтийг хүчингүйд тооцуулах” тухай хүсэлтийг  2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ

Хүсэлт гаргагч *******

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* /цахим/ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         1.Хүсэлт гаргагч ******* нь шүүхэд гаргасан хүсэлтийнхээ үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

         “...******* миний бие өөрийн охин *******ийн том охин ******* 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өөрийн нэр дээр үрчлэн авч өсгөсөн. Тухайн үед манай хүргэн 2016 онд, манай охин 2017 онд Солонгос улс явсан. Миний бие охин ******* 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Солонгос улсад аав, ээж дээр нь хүргэж өгсөн. Түүнээс хойш одоог хүртэл охин ******* Солонгос улсад амьдарч, 7 дугаар ангид сурч байна. Солонгос улсад охин ******* нь амьдарч байгаа бөгөөд эрүүл мэндийн үйлчилгээ авах, сурч боловсрох, Монгол улс руу ирэх виз гаргуулах зэрэг асуудлыг шийдвэрлэх гэхээр хүүхдийн үрчлэлтийг хүчингүй болгуулж, охин ******* төрсөн эцэг, эхээр нь овоглох шаардлага үүсээд байна.

           Иймд охин ******* үрчилсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү” гэжээ.

 

           2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, *******ийн үрчлэлтийг хүчингүй болгуулах хүсэлт, *******ийн үрчлэлтийн гэрчилгээний хуулбар, Баясгалангийн төрсний гэрчилгээний хуулбар, *******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, *******ийн гадаад паспортын хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар, С. нас барсны гэрчилгээний хуулбар, *******ийн төрсний гэрчилгээний хуулбар, *******ийн гадаад паспортын хуулбар зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

 

            Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

            1.Хүсэлт гаргагч П.******* гаргасан “хүүхдийн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах” тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

            2.Хүсэлт гаргагч ******* нь шүүхэд гаргасан хүсэлтийнхээ үндэслэлийг “...өөрийн охин *******ийн том охин ******* 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өөрийн нэр дээр үрчлэн авч өсгөсөн. Тухайн үед манай хүргэн 2016 онд, манай охин 2017 онд Солонгос улс явсан. Миний бие охин ******* 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Солонгос улсад аав, ээж дээр нь хүргэж өгсөн. Түүнээс хойш одоог хүртэл охин ******* Солонгос улсад амьдарч, 7 дугаар ангид сурч байна. Солонгос улсад охин ******* нь амьдарч байгаа бөгөөд эрүүл мэндийн үйлчилгээ авах, сурч боловсрох, Монгол улс руу ирэх виз гаргуулах зэрэг асуудлыг шийдвэрлэх гэхээр хүүхдийн үрчлэлтийг хүчингүй болгуулж, охин ******* төрсөн эцэг, эхээр нь овоглох шаардлага үүсээд байна. Иймд төрсөн охин *******ийн охин ******* ******* надад үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан...” гэж тодорхойлсон.

 

           3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* шүүхэд гаргасан тайлбартаа: “...Үрчлэлт цуцлахыг хүлээн зөвшөөрч байна. Охин ******* одоо өөрийн асрамжид авч, төрсөн эцгээр нь овоглох хүсэлтэй байна...” гэж тайлбарласан.

 

           4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4-т заасны дагуу дээрх хүсэлт нь онцгой ажиллагааны журмаар хянан хэлэлцэж шийдвэрлэх хэрэгт хамаарч байна.

 

           5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар ...хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай... хүсэлтийг хүүхдийн оршин суугаа газрын шүүхэд гаргах бөгөөд хүсэлт гаргагч нь тус шүүхэд хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.

 

            6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн *******ийн төрсний гэрчилгээний хуулбар, үрчлэлтийн гэрчилгээний хуулбар, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн иргэний үнэмлэхийн хуулбар, талуудын тайлбар зэргээр үрчлүүлэгч ******* нь 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин ******* хүсэлт гаргагч *******, нарт үрчлүүлж, үрчлэлтийг улсын бүртгэлд 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр бүртгүүлж гэрчилгээ авсан үйл баримт тогтоогдож байна.

 

           7.Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Үрчлэгч нь эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэй хэрцгий харьцсан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэн авах шийдвэр гаргуулсан зэрэг тохиолдолд төрүүлсэн эцэг, эх, сонирхогч бусад этгээд, хүүхдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах байгууллага, 14 нас хүрсэн хүүхдийн өөрийн нэхэмжлэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцно” гэж заасан.

 

            Хүсэлт гаргагчийн үрчлэлт хүчингүйд тооцуулах үндэслэл нь дээрх хуульд заасан тохиолдолд хамаарахгүй байна.

 

            8.Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т “Шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно” гэж хуульчилсан ба хүсэлт гаргагч *******, үрчлүүлэгч ******* болон үрчлэгч ******* нар үрчлэлтийг хүчингүй болгох хүсэлтэй, тус үрчлэлтийг хүчингүй болгосноор хүүхдийн эрх ашигт сөргөөр нөлөөлнө гэх үндэслэл тогтоогдохгүй байгааг шүүх харгалзан үзэж, үрчлэлтийг хүчингүйд тооцох нь дээрх хуульд заасныг зөрчихгүй гэж үзлээ.

 

           9.Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д “үрчлэлтийг хүчингүйд тооцсон тохиолдолд хүүхдийг төрүүлсэн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь буцаах асуудлыг шүүх шийдвэрлэнэ” гэж заасан ба охин ******* эх *******ийн асрамжид шилжүүлэх нь зүйтэй.

 

          Учир нь охин нь үрчлэхийн өмнө төрсөн эцэг овоглож байсан, одоо төрсөн эцэг , төрсөн эх ******* нарын асрамжид өсөж, хүмүүжиж байгаа үйл баримт тогтоогдож байна.

 

          нь 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр нас барсан болох нь нас барсны гэрчилгээгээр тогтоогдож байна.

 

          10.Хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

         1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6, Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т заасныг тус тус баримтлан 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн охин ******* (РД:.........)-ийг үрчлэгч ................... (РД:............), .......... (РД:..........) нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.

 

         2.Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар охин ******* эх *******т (РД:...............)-ийн асрамжид шилжүүлсүгэй.

 

         3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгосугай. 

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол  гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

             ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  М.ЭНХМАНДАХ