Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 157/ШШ2026/00074

 

 

  Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                    

   хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                               

      хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,

Нэхэмжлэгч .................... байр, ******* ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ................. тоотод оршин суух ******* овогт ******* ******* холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 29,887,486,58 (хорин есөн сая найман зуун наян долоон мянга дөрвөн зуун наян зургаан төгрөг тавин найман мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хянаад                                                                     

 

      ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “******* ******* банк” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “******* ******* банк ХК-тай зээлдэгч ******* овогт ******* ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр №3244/000381/2024 дугаар "Цалингийн зээлийн гэрээ", №3244/000381/2024 тоот "Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ"-г байгуулан 31,000,000.00 /гучин нэгэн сая/ төгрөгийг сарын 1.65%-ийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн "Сургалтын төлбөр"-ийн зориулалтаар ашиглахаар зээл авсан.

Зээлдэгч ******* овогт ******* ******* нь 2025 оны 04-р дүгээр сарын 24-ний өдрөөс хойш зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүй, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ сайн дураар өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулсан цалингийн зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2 дугаар зүйл заалт, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт заасныг үндэслэн ******* ******* банк ХК-ийн зүгээс дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Зээлдэгч нь 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар дараах зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд:

Үндсэн зээл: 25,907,725.61 (хорин таван сая есөн зуун долоон мянга долоон зуун хорин таван төгрөг жаран нэгэн мөнгө) төгрөг;

Үндсэн хүү: 3,847,607.14 (гурван сая найман зуун дөчин долоон мянга зургаан зуун долоо төгрөг арван дөрвөн мөнгө) төгрөг;

Нэмэгдүүлсэн хүү: 110,653.83 (нэг зуун арван мянга зургаан зуун тавин гурван төгрөг наян гурван мөнгө) төгрөг;

Шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан нотариатын зардал: 21,500.00 (хорин нэгэн мянга таван зуун ) төгрөг;

Нэхэмжлэлийн шаардлага:

Талуудын хооронд байгуулсан №3244/000381/2024 тоот "Цалингийн зээлийн гэрээ"-г шүүхийн журмаар цуцалж тухайн гэрээний үүрэгт зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, Шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан нотариатын зардалд нийт 29,887,486.58 (хорин есен сая найман зуун наян долоон мянга дөрвөн зуун наян зургаан төгрөг тавин найман мөнгө) төгрөгийг хариуцагч ******* овогт ******* ******* (РД: ..................)-с гаргуулж, ******* хөгжлийн банк ХК-д олгуулахаар шүүхээр шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

2.Хариуцагч ******* овогт ******* ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... 29,887,486.58 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. 2026 оны 03 дугаар сарын 20-ноос 500,000 төгрөгөөр төлж барагдуулна.” гэжээ.

 

                                                          ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч “******* ******* банк” ХК нь хариуцагч Г.******* холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 29,887,486,58 (хорин есөн сая найман зуун наян долоон мянга дөрвөн зуун наян зургаан төгрөг тавин найман мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

    

2.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

 

3.Нэхэмжлэгч “******* ******* банк” ХК, хариуцагч Г.******* нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.

 

4.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүрэгт нийт 29,887,486,58 (хорин есөн сая найман зуун наян долоон мянга дөрвөн зуун наян зургаан төгрөг тавин найман мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.  

 

5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 29,887,486,58 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

 

6.Хариуцагч Г.******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 29,887,486,58 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ. 

 

7.Нэхэмжлэгч “******* ******* банк” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,387 төгрөгийн тал хувь болох 153,693 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 153,693 төгрөг 50 мөнгийг, хариуцагч Г.*******оос улсын тэмдэгтийн хураамж 153,693 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* банк” ХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1.Нэхэмжлэгч “******* ******* банк” ХК-ийн нэхэмжилсэн “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 29,887,486,58 (хорин есөн сая найман зуун наян долоон мянга дөрвөн зуун наян зургаан төгрөг тавин найман мөнгө) төгрөгийг хариуцагч Г.******* нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* ******* банк” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,387 төгрөгийн тал хувь болох 153,693 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 153,693 төгрөг 50 мөнгийг, хариуцагч Г.*******оос улсын тэмдэгтийн хураамж 153,693 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* банк” ХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Г.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        М.ЭНХМАНДАХ