Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 197/ШШ2026/00160

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Бээжин би  

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,,,,-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, *******,*******,*********************-д холбогдох, 

6,778,609.81 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь: 

Зохигчдын хооронд байгуулагдсан 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Д.******* нь нэхэмжлэгч ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 6,778,609.81 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 500,000 төгрөгөөр төлж, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 500,000 төгрөгөөр төлж, 2026 оны 03 дугаар сарын 31-ны өдөр 2,171,273.83 төгрөгөөр төлж, 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 2,171,273.83 төгрөгөөр төлж, 2026 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 2,171,273.83 төгрөгөөр төлж, 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 2,171,273.83 төгрөгөөр тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч ББСБ ХХК нь хариуцагч Д.*******д холбогдуулан 6,778,609.81 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 6,778,609.81 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 500,000 төгрөгөөр төлж, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 500,000 төгрөгөөр төлж, 2026 оны 03 дугаар сарын 31-ны өдөр 2,171,273.83 төгрөгөөр төлж, 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 2,171,273.83 төгрөгөөр төлж, 2026 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 2,171,273.83 төгрөгөөр төлж, 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 2,171,273.83 төгрөгөөр төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 169,912 төгрөгийн тал хувиар бууруулан тогтоож, 84,956 төгрөгийн улсын төсвөөс, 84,956 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.*******д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 6,778,609.81 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 500,000 төгрөгөөр төлж, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 500,000 төгрөгөөр төлж, 2026 оны 03 дугаар сарын 31-ны өдөр 2,171,273.83 төгрөгөөр төлж, 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 2,171,273.83 төгрөгөөр төлж, 2026 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 2,171,273.83 төгрөгөөр төлж, 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 2,171,273.83 төгрөгөөр төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 169,912 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 84,956 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Д.*******гаас 84,956 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгосугай.

3. Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.БЭЭЖИН