| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 319/2025/01074/И |
| Дугаар | 319/ШШ2025/01039 |
| Огноо | 2025-12-19 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 319/ШШ2025/01039
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ******* дүүргийн 8 дугаар хороо, ******* ******* 7 дугаар давхрын ******* тоотод байрлах “******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ын ад холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Үндсэн зээл 330,000 төгрөг, хүү 162,745 төгрөг, шимтгэл 3,300 төгрөг, нийт 496,045 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. “******* ******* *******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь овогтой тай 2024-12-11 ны өдөр 8603 тоот зозлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2025 оны 1 сарын 18-ний өдөр 330,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй тоот зээлийг ХААН банк дахь тоот дансанд зээлдэгч Б. нь шилжүүлэн авсан. Хариуцагч Б. нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025-10-14ний өдрийн байдлаар тоот зээл 2025 оны 2 сарын 17-ний өдөр дуусаж үлдэгдэл дүн 330,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 269 хоногийн хүү 162,745 төгрөг шимтгэл 3,300 төгрөг нийт хүү 166,045, бүгд нийлээд 496,045 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү” гэжээ.
2. Хариуцагч Б. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие Б. нь ******* ******* ******* ХХК-иас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 496,045 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
3. Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь хариуцагч Б.ад холбогдуулан “Үндсэн зээл 330,000 төгрөг, хүү 162,745 төгрөг, шимтгэл 3,300 төгрөг, нийт 496,045 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Болорцэцэг нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 496,045 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлжээ.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагын хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
5. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,531.35 төгрөгийн тал нь болох 7,765.675 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч Б.аас 7,765.675 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
7. Хариуцагч Б. нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ийн нэхэмжилсэн “Үндсэн зээл 330,000 төгрөг, хүү 162,745 төгрөг, шимтгэл 3,300 төгрөг, нийт 496,045 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б. хүлээн зөвшөөрснийг баталж, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,531.35 төгрөгийн тал нь болох 7,765.675 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч Б.аас 7,765.675 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-д олгож, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК