Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2018/ШЦТ/239

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,

Шүүгдэгч*******   нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны тахимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч *******   холбогдох эрүүгийн *******    дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, *******   1971 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, яс үндэс*******   , бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхийн хамт Дархан-Уул аймгийн *******    тоотод эрхэлсэн тодорхой ажилгүй оршин суух, урьд 6 удаагийн ял шийтгэлтэй. Сүүлд:

 Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 112 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 3 сар 10 хоног баривчлах ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай,*******    регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч *******нь согтуурсан үедээ 2018 оны 4 дүгээр сарын 13-ны орой 20 цагийн орчим Дархан-Уул аймгийн *******    багийн нутагт иргэн *******   “тамхи нэхэхэд өгсөнгүй” гэж хэл амаар доромжилон улмаар барьж явсан гар хөрөөгөөрөө толгой, баруун гар, нүүр хэсэгт нь 3-4 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гэм буруугийн талаар:

 Шүүгдэгч *******нь согтуурсан үедээ 2018 оны 4 дүгээр сарын 13-ны орой 20 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын*******  багийн нутагт иргэн *******   “тамхи өгсөнгүй” гэж хэл амаар доромжилон улмаар барьж явсан гар хөрөөгөөрөө толгой, баруун гар, нүүр хэсэгт нь 3-4 удаа цохиж эрүүл мэндэд нь хуйх, нүүр, баруун гарын хуруун дахь шархнууд, нүүрний цус хуралт бүхий хөнгөн хохирол хохирол учруулсан болох нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

            Шүүгдэгч *******   өгсөн: Би хүнээс тамхи нэхээд ийм асуудал үүсгэсэндээ гэмшиж байна. Би өөрийн буруутай үйлдлээс болж ийм хэрэг хийсэндээ харамсаж байна гэх мэдүүлэг,  

 

            Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

                        Хохирогч *******    өгсөн: 2018 оны 4 дүгээр сарын 13-ны орой 19-20 цагийн үед би Буян захаас гэр рүүгээ явсан бөгөөд замдаа манайхаас 2 гудамжны цаана байдаг ТҮЦ-нээс 2 ширхэг улаан шонхор тамхи аваад дөнгөж хөдлөөд явахад*******    гэх залуу хөөе тамхиа өгөөч гэхээр нь би чадахгүй гэж хэлсэн чинь *******нь түлээний хөрөөг гар хөрөө болгосон хөрөөг барьчихсан явсан бөгөөд намайг тамхи өгч чадахгүй гэхэд тухайн хөрөөгөөр 3 удаа цохисон. Ингэж цохихоор нь би баруун гараараа хаасан. Тэр үед миний баруун гарын шуу зүсэгдсэн, мөн баруун нүдний хажууханд, толгойн ар дагзны баруун хэсэгт зүсэгдсэн. Би тухайн үед*******   гэх залууг цохиж гэмтээсэн зүйл байхгүй. Цагдаад дуудлага өгч *******    эрүүлжүүлсэн. Баярбат нь намайг хөрөөгөөр цохих үед эхнэр нь бололтой бордуу царайтай 40 орчим насны  хүн байсан. Түүнийг би түлхсэн зүйл байхгүй. Тэр эмэгтэй 40-50 метрийн зайнаас хараад зогсож байсан. Тухайн үед би ямар нэгэн согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Харин Баярбат нь нилээн согтуу байсан гэх мэдүүлэг /хх 9/,

     Гэрч *******    өгсөн: ...2018 оны 4 дүгээр сарын 14-ний орой 20 цагийн үед *******нь манай ТҮЦ-нээс 2 ширхэг тамхи авсан. Тухайн үед авто замаар манай энэ хавиар архи уугаад яваад байдаг *******    гэх залуу гар хөрөө барьчихсан манай гудамж руу орж яваа нь харагдсан. Тэр үед *******нь ганцаараа л явж байгаа харагдсан. Харин *******    надаас тамхиа авчихаад 5 орчим минутын дараа нүүр нь цус болчихсон эмнэлэг, цагдаа дуудаад өгөөч гээд байсан. Тэгэхээр нь би гэртээ хариад дууд надад утас байхгүй гэсэн гэх мэдүүлэг /хх 14/,

     Гэрч *******    өгсөн: 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр би Дархан сумын 1-3 дугаар багийн нутаг дэвсгэрт 112 дуудлагын станцтай хөдөлгөөнт эргүүлийн үүргийг д/а Өлзийхишигтэй 18-02 цагийн хооронд гүйцэтгэсэн. Тухайн өдөр цагдаагийн газрын  жижүүрээс Дархан сумын *******    тоотод яваад очоорой гэсний дагуу тухайн хаягт очиход *******гэх залуу бусдад зодуулсан байдалтай нүүрнийх нь баруун шанаа, баруун дух, хөмсөг нь язарч зүсэгдсэн, баруун сарвуу орчим нь мөн зүсэгдсэн шархтай байсан. Мөн толгойн орой хэсэг нь хагарч гэмтсэн шархтай байсан. Тэгээд түүнээс юу болсон талаар нь тодруулахад*******   дүгээр гудамжинд байдаг ТҮЦ-нээс тамхи аваад явж байсан чинь *******гэх залуу намайг хөрөөгөөр цохиж зодсон гэснийх нь дагуу *******    гэрийн хаягийг нь заалгаж тухайн *******гэх залууг нь эрүүлжүүлсэн. *******   эмнэлэг рүү явуулсан. Тухайн үед би*******    таныг *******нь юунаас болж цохиж зодсон юм бэ гэж тодруулж асуухад надаас тамхи нэхэхээр нь тамхи өгөхгүй гэхэд барьж явсан гар хөрөөгөөрөө цохиж зодсон гэж тайлбарлаж байсан гэх мэдүүлэг /хх 15/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 448 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.*******   биед хуйх, нүүр, баруун гарын хуруун дахь шархнууд, нүүрний цус хуралтын гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.

4.*******   учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ /хх 14/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч*******    дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

            Хавтаст хэргийн 68-р хуудсанд авагдсан хохирогч *******   "*******бид хоёр эвлэрч ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү" гэх хүсэлтээр шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шүүгдэгч *******нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч *******нь урьд 6 удаа ял шийтгүүлж байсан бөгөөд сүүлд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаарр зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 10 хоногийн баривчлах ялаар шийтгүүлсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 27/, шийтгэх тогтоолын хуулбар /хх 31-40/ зэргээр тогтоогдож байна. Энэ нь түүнд ял шийтгэл оногдуулахад эрх зүйн үр дагавар үүсгэхгүй ч түүний хувийн байдлыг тогтоосон баримт болно.  

Шүүгдэгч *******    ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.  

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч*******   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******    240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.   

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******   оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагийн хугацаагаар тогтоосугай.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлсүгэй.

 

            5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******   урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.БАТЖАРГАЛ