| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванд-Очир Цэцэнбилэг |
| Хэргийн индекс | 2112001270100 |
| Дугаар | 2025/ДШМ/37 |
| Огноо | 2025-07-29 |
| Зүйл хэсэг | 15.1.3., |
| Улсын яллагч | М.Гансүх |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 2025/ДШМ/37
2025/ДШМ/37
С.О, Б.Н нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэцэнбилэг даргалж, шүүгч Т.Даваасүрэн, шүүгч Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор: М.Гансүх
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Б.Б
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: В.Удвал
Яллагдагч нарын өмгөөлөгч: Э.Ганбат
Яллагдагч: С.О, Б.Н
Нарийн бичгийн дарга: Г.Гүн-Эрдэнэ нарыг оролцуулан
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЗ/532 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч В.Удвал давж заалдах гомдол гаргасныг үндэслэн шүүгдэгч С.О, Б.Н нарт холбогдох 2112001270100 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Яллагдагч: Монгол Улсын иргэн, 190 оны 0 дүгээр сарын 0-ний өдөр А аймгийн Э суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, А аймгийн Н ажилтай, ам бүл 0, эхнэр, хүүхдүүдийн хамт А аймгийн Э сумын 3-р баг, 0-0 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овгийн Бийн Н /РД: 000/,
Яллагдагч: Монгол Улсын иргэн, 19 оны 0 сарын 0-ны өдөр Ө аймгийн Х суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, А аймгийн Н ажилтай, ам бүл 0, эхнэр, хүүхдүүдийн хамт А аймгийн Э сумын 0-р багийн 0-р байрны 0-0 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ө овгийн Сийн О /РД: 000000/
Яллагдагч С.О нь А аймгийн Н жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байхдаа 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр тус аймгийн Э сумын 0 тусламжийн өрөөнд яаралтай тусламж үзүүлэх явцдаа Монгол Улсын эрүүл мэндийн сайдын 2006 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 145 дугаар тушаалын 3.7, 3.9, мөн 2006 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 135 дугаар тушаалын 3.4, 4.9 болон Монгол Улсын стандартын 000 болон 000 зэргийг зөрчиж, онош эргэлзээтэй нөхцөлд өвчтөний биеийн байдлыг дутуу үнэлж, бүрэн гүйцэт оношлоогүй, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс болж 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр насанд хүрээгүй хохирогч Б.Н нь яаралтай тусламжийн тасагт мухар олгой авах мэс заслын дараах нарийн гэдэсний динамик түгжрэл үүссэний улмаас ерөнхий хордлогод орж нас барсан,
яллагдагч Б.Н нь А аймгийн Н жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байхдаа 2021 оны 07 дугаар сарын 14-ний өдөр тус аймгийн Э сумын 1 дүгээр баг, я тусламжийн өрөөнд яаралтай тусламж үзүүлэх явцдаа Монгол Улсын эрүүл мэндийн сайдын 2006 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 145 дугаар тушаалын 3.7, 3.9, мөн 2006 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 135 дугаар тушаалын 3.4, 4.9 болон Монгол Улсын стандартын 000 болон 000 зэргийг зөрчиж, онош эргэлзээтэй нөхцөлд өвчтөний биеийн байдлыг дутуу үнэлж, бүрэн гүйцэт оношлоогүй, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс болж 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр насанд хүрээгүй хохирогч Б.Н нь яаралтай тусламжийн тасагт мухар олгой авах мэс заслын дараах нарийн гэдэсний динамик түгжрэл үүссэний улмаас ерөнхий хордлогод орж нас барсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
А аймгийн Прокурорын газраас С.О, Б.Н нарт холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЗ/532 дугаартай шүүгчийн захирамжинд: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Бгийн Н, Ө овгийн Сийн О нарт холбогдох эрүүгийн 2112001270100 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр А аймгийн Прокурорын газарт буцааж, Хэргийг прокурорт очтол яллагдагч С.О, Б.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарлан шийдвэрлэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч В.У давж заалдах гомдолдоо ... Иргэний хариуцагчид”хавтаст хэргээс өөрт хамааралтай хэсэгтэй танилцах, нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлт гаргах, шүүхийн шатанд шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох, шүүх, прокурор мөрдөгчийн ажиллагаа шийдвэрт хуульд заасан журмын дагуу гомдол гаргах” зэрэг түүнд хуулиар олгогдсон эрхийг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад эдлүүлэх нь зохистой гэсэнтэй санал нийлэхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд зааснаар шүүхийн шатанд шүүгч иргэний хариуцагчаар татан оролцуулж болох бөгөөд шүүхийн шатанд иргэний хариуцагчаар татагдсан этгээд хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжтой, иргэний хариуцагчийг татан оролцуулах ажиллагаа нь шүүхийн шатанд хийгдэх бүрэн боломжтой байхад хэргийг мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцааж байгаа нь хэрэг удаашрах, хохирогч талын хохирол нөхөн төлөгдөхгүй хэт их удах нөхцөл байдал байгааг анхаараагүй байна. Иймд А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЗ/532 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү ... гэжээ.
Прокурор М.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шатанд тогтоох боломжтой гэсэн нь үндэслэлтэй байна. Миний тухай энэ шүүх хуралд томилолтоор орж байна. Хяналтын прокурор дүгнэлт гаргасан эсэх талаар би сайн мэдэхгүй байна. Өмгөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүхийн шатанд иргэний хариуцагчаар тогтоох боломжтой гэж үзэж байна. А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЗ/532 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгох хүсэлттэй байна ... гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч В.У давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа ... А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЗ/532 дугаартай шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй учраас хүчингүй болгох нь зүйтэй гэсэн саналтай байна ... гэв.
Яллагдагч нарын өмгөөлөгч Э.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа ... Захирамжийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзэж байна. Урьдчилан хэлэлцүүлгээс буцаахаар хууль хэрэглээний хувьд дутагдал хүндрэл гардаг. Тэр нь юу вэ гэхээр урьдчилан хэлэлцүүлэг дээр буцаах захирамж гарсан байдаг үүнийг буцаахаар шууд гэм буруугийн шүүх хуралдааны шатнаас хэргийн оролцогч нарын хүсэлтийг хүлээн авахгүй болдог тал бий. Урьдчилан хэлэлцүүлэг өнгөрсөн тул гэрч, хохирогч оролцуулах хүсэлт хүлээн авдаггүй гээд нэг хэсэг нь хурлаа хийгээд байгаа. Зарим нэг нь нэлээд ноцтой гэсэн дээр гэрч оролцуулдаг. Тийм учраас захирамж хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэж байна ... гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.
А аймгийн Прокурорын газраас яллагдагч С.Ог А аймгийн Н жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байхдаа 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр тус аймгийн Э сумын 1 дүгээр баг, яаралтай тусламжийн өрөөнд яаралтай тусламж үзүүлэх явцдаа Монгол Улсын эрүүл мэндийн сайдын 2006 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 145 дугаар тушаалын 3.7, 3.9, мөн 2006 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 135 дугаар тушаалын 3.4, 4.9 болон Монгол Улсын стандартын 000 болон 000 зэргийг зөрчиж, онош эргэлзээтэй нөхцөлд өвчтөний биеийн байдлыг дутуу үнэлж, бүрэн гүйцэт оношлоогүй, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс болж 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр насанд хүрээгүй хохирогч Б.Н нь яаралтай тусламжийн тасагт мухар олгой авах мэс заслын дараах нарийн гэдэсний динамик түгжрэл үүссэний улмаас ерөнхий хордлогод орж нас барсан гэх гэмт хэрэг,
яллагдагч Б.Нийг А аймгийн Н жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байхдаа 2021 оны 07 дугаар сарын 14-ний өдөр тус аймгийн Э сумын 1 дүгээр баг, яаралтай тусламжийн өрөөнд яаралтай тусламж үзүүлэх явцдаа Монгол Улсын эрүүл мэндийн сайдын 2006 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 145 дугаар тушаалын 3.7, 3.9, мөн 2006 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 135 дугаар тушаалын 3.4, 4.9 болон Монгол Улсын стандартын 000 болон 000 зэргийг зөрчиж, онош эргэлзээтэй нөхцөлд өвчтөний биеийн байдлыг дутуу үнэлж, бүрэн гүйцэт оношлоогүй, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс болж 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр насанд хүрээгүй хохирогч Б.Н нь яаралтай тусламжийн тасагт мухар олгой авах мэс заслын дараах нарийн гэдэсний динамик түгжрэл үүссэний улмаас ерөнхий хордлогод орж нас барсан гэх гэмт хэрэг тус тус үйлдсэн гэж үзэж, С.О, Б.Н нарт холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хэргийн бүхий л нөхцөл байдлыг тал бүрээс нь бодитойгоор тогтоох, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэх зорилгоор уг хуулийг хэрэгжүүлэгч албан тушаалтан, байгууллагын үйл ажиллагааны журам, бүрэн эрх, үндсэн чиг үүргийг тогтоон тодорхойлсон байдаг.
Эдгээр зохицуулалтыг чанд сахих нь шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурор, шүүхийн шатанд шүүх, шүүгчээс гаргаж буй аливаа шийдвэр хуульд нийцсэн, Эрүүгийн хууль болон бусад хууль тогтоомжийг зөв хэрэглэх зайлшгүй нөхцөл болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ... түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно ... гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт ... иргэний хариуцагчаар татахдаа мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана ... гэж тус тус хуульчилсан байна.
Дээрх хуулийн зохицуулалт анхан шатны шүүх тогтоол, шүүгч захирамж гаргаж иргэний хариуцагчаар татан оролцуулах эрхийг анхан шатны шүүх, шүүгчид олгосон байхад шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэж, уг ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй, анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЗ/532 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЗ/532 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэг анхан шатны шүүхэд очтол яллагдагч С.О, Б.Н нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ В.ЦЭЦЭНБИЛЭГ
ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН
Ч.ЭНХТӨР