| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 191/2025/10797/И |
| Дугаар | 191/ШШ2025/09395 |
| Огноо | 2025-11-03 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 191/ШШ2025/09395
2025 11 03 191/ШШ2025/09395
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа би,
Нэхэмжлэгч: .................-д байрлах, Г ХК /РД:00000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ................ тоот хаягт оршин суух, П.М /РД:00000000/-ид холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 27,338,450.04 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г ХК-ийн зээл цуглуулах газрын захирал Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...П.М нь 2014.01.14-ны өдөр Г-тай ЗГ1165017718 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 12,500,000 төгрөгийн зээлийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн.
2015.07.24-ний өдөр ЗГ1165017718-А дугаартай зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, ЗГ1165017718 дугаартай зээлийн гэрээний дагуу олгогдсон зээлийн хэмжээг 7,500,000 төгрөгөөр нэмэгдүүлж, зээлийн үлдэгдлийг 11,010,000 төгрөг, зээлийн жилийн хүүг 19,20 хувь болгон, 2016.02.01-ний өдөр ЗГ1165017718-А дугаартай зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, ЗГ1165017718 дугаартай зээлийн гэрээний дагуу олгогдсон зээлийн хэмжээг 1,200,000 төгрөгөөр нэмэгдүүлж, зээлийн үлдэгдлийг 9,840,000 төгрөг, зээлийг жилийн хүүг 19,20 хувь болгон, 2016.08.24-ний өдөр ЗГ1165017718-В дугаартай зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, ЗГ1165017718 дугаартай зээлийн гэрээний дагуу олгогдсон зээлийн хэмжээг 4,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж, зээлийн үлдэгдлийг 11,290,000 төгрөг, зээлийн жилийн хүүг 19,20 хувь болгон, 2017.05.16-ны өдөр ЗГ1165017718-Г дугаартай зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, ЗГ1165017718 дугаартай зээлийн гэрээний дагуу олгогдсон зээлийн хэмжээг 4,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж, зээлийн үлдэгдлийг 11,760,000 төгрөг, зээлийн жилийн хүүг 16,80 хувь болгон, 2017.11.22-ны өдөр ЗГ1165017718-А дугаартай зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, ЗГ1165017718 дугаартай зээлийн гэрээний дагуу олгогдсон зээлийн хэмжээг 5,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж. зээлийн үлдэгдлийг 14,573,695.66 төгрөг, зээлийн жилийн хүүг 16,8 хувь болгон, 2018.03.28-ны өдөр ЗГ165017718-Д дугаартай зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, ЗГ1165017718 дугаартай зээлийн гэрээний дагуу олгогдсон зээлийн хэмжээг 6,950,000 төгрөгөөр нэмэгдүүлж, зээлийн үлдэгдлийг 19,970,139.31 төгрөг, зээлийн жилийн хүүг 18 хувь, зээлийн хугацааг 48 сар болгон, 2019.08.02-ны өдөр ЗГ1165017718-Д дугаартай зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, ЗГ1165017718 дугаартай зээлийн гэрээний дагуу олгогдсон зээлийн хэмжээг 5,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж, зээлийн үлдэгдлийг 19,790,119.12 төгрөг, зээлийн жилийн хүүг 18 хувь, зээлийн хугацааг 30 сар болгон, 2020.09.01-ний өдөр ЗГ1165017718-Ж дугаартай зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, ЗГ1165017718 дугаартай зээлийн гэрээний дагуу олгогдсон зээлийн хэмжээг 5,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж, зээлийн үлдэгдлийг 22,188,720.58 төгрөг, зээлийн жилийн хүүг 18 хувь, зээлийн хугацааг 30 сар болгон, 2022.05.10-ны өдөр ЗГ1165017718 дугаартай зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, ЗГ1165017718 дугаартай зээлийн гэрээний дагуу олгогдсон зээлийн хэмжээг 10,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж, зээлийн үлдэгдлийг 16,194,717.42 төгрөг, зээлийн жилийн хүүг 14,4 хувь, зээлийн хугацааг 30 сар болгон, 2022.09.09-ний өдөр ЗГ1165017718-10 дугаартай зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, ЗГ1165017718 дугаартай зээлийн гэрээний дагуу олгогдсон зээлийн хэмжээг 9,380,000 төгрөгөөр нэмэгдүүлж, зээлийн үлдэгдлийг 23,730,872.54 төгрөг, зээлийн жилийн хүүг 14,4 хувь,зээлийн хугацааг 30 сар болгон, 2023.06.22-ны өдөр ЗГ1165017718 дугаартай зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, ЗГ1165017718 дугаартай зээлийн гэрээний дагуу олгогдсон зээлийн хэмжээг 10,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж, зээлийн үлдэгдлийг 27,465,607.80 төгрөг, зээлийн жилийн хүүг 14,4 хувь, зээлийн хугацааг 30 сар болгон, 2024.05.29-ний өдөр ЗГ1165017718-К дугаартай зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, ЗГ1165017718 дугаартай зээлийн гэрээний дагуу олгогдсон зээлийн хэмжээг 11,900,000 төгрөгөөр нэмэгдүүлж, зээлийн үлдэгдлийг 29,966,706.33 төгрөг, зээлийн жилийн хүүг 14,4 хувь,зээлийн хугацааг 30 сар болгон тус тус өөрчлөн харилцан тохиролцож, цалингийн зээл авсан.
Зээлдэгч нь зээл авснаас хойш үндсэн төлбөрт 71,723,079.94 төгрөг, үндсэн хүүнд 27,494,166.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 18,143.32 төгрөг, нийт 99,235,389.53 төгрөг төлсөн.
Зээлдэгчийн ЗГ1165017718-К дугаарт зээлийн гэрээний хугацаа 2026 оны 11 дүгээр сард дуусах боловч эргэн төлөлтийг тасалдуулж үндсэн зээл, зээлийн хүүг эргэн төлөх хуваарийн дагуу төлөхгүй байгаа тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2025.09.25-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт:
-зээлийн үндсэн төлбөр 20,706,920.06 төгрөг,
-зээлийн хүү 1,426,709.24 төгрөг,
-нэмэгдүүлсэн хүү 39,690.16 төгрөг,
-нийт 22,173,319.46 төгрөг.
Мөн 2024.08.16-ны өдөр R116002117 дугаартай Дижитал зээлийн гэрээ байгуулж, 6,760,000 төгрөгийн зээлийг жилийн 14,4 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай зээлсэн.
Зээлдэгч нь зээл авснаас хойш үндсэн төлбөрт 1,843,443.56 төгрөг, үндсэн хүүнд 668,622.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3,354.33 төгрөг, нийт 2,515,420.87 төгрөг төлсөн.
Зээлдэгчийн R116002117 дугаарт Дижитал зээлийн гэрээний хугацаа 2027 оны 02 дугаар сард дуусах боловч эргэн төлөлтийг тасалдуулж үндсэн зээл, зээлийн хүүг эргэн төлөх хуваарийн дагуу төлөхгүй байгаа бөгөөд 2025.09.25-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт:
-зээлийн үндсэн төлбөр 4,916,556.44 төгрөг,
-зээлийн хүү 243,632.37 төгрөг,
-зээлийн нэмэгдүүлсэн хүү 4,941.77 төгрөг,
-нийт 5,165,130.58 төгрөг байна.
ЗГ1165017718 дугаартай зээлийн гэрээний үүрэгт нийт 22,173,319.46 төгрөг,
R116002117 дугаартай Дижитал зээлийн гэрээний үүрэгт нийт 5,165,130.58 төгрөг, нийт 27,338,450.04 төгрөгийг П.М-с гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч П.М шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие П.М нь Г-аас зээл авсан нь үнэн. Зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 27,338,450.04 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б нь шүүхэд гаргасан тайлбартаа: ...Хариуцагчийн тайлбартаа танилцлаа, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г ХК нь хариуцагч П.М-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 27,338,450.04 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.М нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 27,338,450.04 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулан тогтоодог тул хариуцагч П.М-с тэмдэгтийн хураамжид 147,321 төгрөг, улсын төсвийн орлогоос 147,321 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Г ХК-д олгож, нэхэмжлэгчээс 2025.09.30-ны өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 294,642 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч П.М нь зээлийн гэрээний үүрэг 27,338,450.04 төгрөгийг нэхэмжлэгч Г ХК-д бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч П.М-с тэмдэгтийн хураамжид 147,321 төгрөг, улсын төсвийн орлогоос 147,321 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Г ХК-д олгож, нэхэмжлэгчээс 2025.09.30-ны өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 294,642 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА