Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 307/ШШ2025/02117

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэргийн индекс: 307/2025/03125/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Жавхлантөгс би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, *******давхарт байрлах АХКомпани *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух хаягтай ******* ******* *******-д холбогдох,

 

648,549.83 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч АХКомпани шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

...Хариуцагчаас 648,549.83 төгрөг гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

...АХКомпанийн нэхэмжлэлтэй хариуцагч Ч.******* нь 648,549.83 төгрөгийг 2025 оны 11 сарын 10-ны өдөр бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлт гаргаж байна... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч АХКомпани нь хариуцагч Ч.*******д холбогдуулан 648,549.83 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ ...АХКомпанийн нэхэмжлэлтэй хариуцагч Ч.******* нь 648,549.83 төгрөгийг 2025 оны 11 сарын 10-ны өдөр бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлт гаргаж байна... гэжээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар ... хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж заасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.******* нь нэхэмжлэгч АХКомпанийн нэхэмжилсэн 648,549.83 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр тогтоогдож байна.

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар АХКомпанийн нэхэмжлэлтэй, Ч.*******д холбогдох 648,549.83 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС