| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2025/01456/И |
| Дугаар | 103/ШШ2026/00005 |
| Огноо | 2025-12-23 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 103/ШШ2026/00005
| 2025 оны 12 сарын 23 өдөр | Дугаар 103/ШШ2026/00005 | Улаанбаатар хот |
2025 12 23 103/ШШ2026/00005
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, Доун ХХК-ийн байранд байрлах Вишнфанд ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуусын .... дугаар гудамжны ...тоотод оршин суух ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 810,394.98 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Вишнфанд ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Манай байгууллага нь ******* 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ЗГ1035610000000355 тоот зээлийн гэрээ байгуулан 1,000,000 төгрөгийг сарын 3.75% хүүтэй 12 сарын хугацаатай зээлсэн. 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн байна. Шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар тус зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 703,685.44 төгрөг, зээлийн хүү 106,709.54 төгрөг, нийт 810,394.98 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Вишнфанд ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрч байна. Нэхэмжилсэн үнийн дүнг төлж барагдуулна, ямар нэгэн маргах зүйлгүй гэжээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Вишнфанд ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 810,394.98 төгрөг / найман зуун арван мянга, гурван зуун ерэн дөрвөн төгрөг, ерэн найман мөнгө/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,999 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 11,999 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч *******гаас 11,999 төгрөгийг тус тус гаргуулж Вишнфанд ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ