| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2025/01464/И |
| Дугаар | 103/ШШ2026/00006 |
| Огноо | 2025-12-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 103/ШШ2026/00006
| 2025 оны 12 сарын 23 өдөр | Дугаар 103/ШШ2026/00006 | Улаанбаатар хот |
2025 12 23 103/ШШ2026/00006
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Нацагдоржийн гудамж, Хэрлэн худалдааны төвийн баруун жигүүрт байрлах, Голомт банк ХК-ийн Багануур салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их гүний ... дугаар гудамжны ... тоотод оршин суух ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 15,212,270.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Голомт банк ХК-ийн Багануур салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч ******* нь 2021 оны 11 дугаар сарын 30-ны өдөр Голомт банктай ЗГ4605125269 тоот цалингийн зээлийн гэрээгээр 8,500,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 14,4 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай авсан, мөн 2022 оны 05 дүгээр сарын 20-ны өдөр ЗГ4605125269-1 тоот гэрээгээр 7,800,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 14,4 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай авсан. 2023 оны 02 сарын 10-ны өдөр ЗГ4605125269-2 тоот гэрээгээр 11,000,000 төгрөгийн зээлийг жилийн 18,6 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай авсан, мөн 2023 оны 05 дүгээр сарын 24-ны өдөр ЗГ4605125269-3 тоот гэрээгээр 4,000,000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай авсан, мөн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ЗГ4605125269-4 тоот гэрээгээр 4,770,000 төгрөгийн зээлийг жилийн 17,4 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай авсан, 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ЗГ4605125269-5 тоот гэрээгээр 6,130,000 төгрөгийн зээлийг жилийн 17,4 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай авсан, мөн 2024 оны 03 дүгээр сарын 29-ны өдөр ЗГ4605125269-6 тоот зээлийн гэрээгээр 1,650,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 17.4 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай авсан тус тус авсан.Иймд хариуцагч *******ас 15,212,270.66 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Голомт банкны Багануур салбараас зээл авсан нь үнэн. Нэхэмжилж байгаа мөнгөн дүн 15,212,270.66 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Голомт банк ХК-ийн Багануур салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 15,212,270.66 төгрөг /арван таван сая, хоёр зуун арван хоёр мянга, хоёр зуун далан төгрөг, жаран зургаан мөнгө/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234.011 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 117,005 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч *******ас 117,005 төгрөгийг тус тус гаргуулж Голомт банк ХК-ийн Багануур салбарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ