| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2025/01500/И |
| Дугаар | 103/ШШ2026/00007 |
| Огноо | 2025-12-23 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 103/ШШ2026/00007
| 2025 оны 12 сарын 23 өдөр | Дугаар 103/ШШ2026/00007 | Улаанбаатар хот |
2025 12 23 103/ШШ2026/00007
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: Cүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай 2, Сэнтрал тауэрын 8 давхарт байрлах Токи ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Хэрлэнгийн ... дугаар гудамжны .. тоотод оршин суух ******* ******* ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,041,650.75 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Хариуцагч ******* ******* нь 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 312024120845226 тоот гэрээний дагуу Huawei Watch Fit3 маркийн гар утас, цаг, чихэвч, нийт 388,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай авсан. 2024 оны 11 сарын 30-ны өдөр 2261538 тоот токи кредит үйлчилгээний гэрээг байгуулж 500,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд токи аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, иэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, 312024120845226 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд 367,470.83 төгрөг, үндсэн хүүнд 104,055.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2,364.42 төгрөг, 2261538 тоот токи кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 378,383.29 төгрөг, үндсэн хүүнд 147,565.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 15,010.59 төгрөг, шимтгэлд 6,800 төгрөг, нотариатын төлбөрт 20,000 төгрөг, нийт 1,041,650.75 төгрөгийг хариуцагч Г.*******аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* миний бие Токи ББСБ-аас нэхэмжилсэн 1,041,650.75 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна, маргах зүйл байхгүй гэжээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Токи ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,041,650.75 төгрөг /нэг сая дөчин нэгэн мянга зургаан зуун тавин төгрөг, далан таван мөнгө/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,549.62 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 14,774.81 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Г.*******аас 14,774.81 төгрөгийг тус тус гаргуулж Токи ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ