| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2025/01541/И |
| Дугаар | 103/ШШ2026/00020 |
| Огноо | 2025-12-30 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 103/ШШ2026/00020
| 2025 оны 12 сарын 30 өдөр | Дугаар 103/ШШ2026/00020 | Улаанбаатар хот |
2025 12 30 103/ШШ2026/00020
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Жуулчны гудамж, 45/1 тоотод байрлах Монголиан юнайтед кредит ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 4 дүгээр хороо, ... дүгээр гудамжны . тоотод оршин суух ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 225,615.32 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Монголиан юнайтед кредит ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Харилцагч ******* нь 2024 оны 05 сарын 06-ний өдрийн 3337 дугаартай цахим зээлийн гэрээ байгуулж Хаан банкны .........5 тоот дансанд 90.000 төгрөгний зээлийг UNIPAY зээлийн аппликейшн ашиглан шилжүүлж авсан. Харилцагч Б.******* удаа дараа зээлээ төлөхийг шаардаж 91672091 дугаараар холбогдож сануулдагч огт төлөлт хийгээгүй өдийг хүрсэн болно. Шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 80,999.57 төгрөг, зээлийн хүү 117,478.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22,137.52 төгрөг, нотариатын зардал 5,000 төгрөг, нийт 225,615.32 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Монголиан юнайтед кредит ББСБ ХХК-ийн нэхэмжилсж байгаа 225,615.32 төгрөгийн зээлийг төлж барагдуулах болно гэжээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Монголиан юнайтед кредит ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 225,615.32 төгрөг /хоёр зуун хорин таван мянга, зургаан зуун арван таван төгрөг, гучин хоёр мөнгө/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,418.4 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 3,709.2 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч *******гээс 3,709.2 төгрөгийг тус тус гаргуулж Монголиан юнайтед кредит ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ