| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 166/2018/0232/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/245 |
| Огноо | 2018-07-17 |
| Зүйл хэсэг | 13.5.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 2018/ШЦТ/245
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны тахимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн 1818002340235 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* 1997 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 21 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Дархан-Уул аймгийн ******* тоотод эрхэлсэн тодорхой ажилгүй оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч ******* нь 2018 оны 3 дугаар сарын 08-наас 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн хооронд Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт насанд хүрээгүй ******* нарыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
2018 оны 3 дугаар сарын 08-наас 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн хооронд Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт насанд хүрээгүй ******* нарыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлсэн болох нь
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч ******* ын өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй гэв.
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Яллагдагч ******* ын гэрчээр болон яллагдагчаар өгсөн: Намайг гэртээ байж байхад ******* гэх дүү өөрийнхөө ******* дугаарын утаснаас миний ******* дугаарын утас руу залгаад манай найзууд болох******* нар гэртээ уугаад согтчихсон 9 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн ******* цогцолбор сургуулийн ******* 15 дугаар сургуулийн 12 дугаар ангийн ******* нар гаднаас орж ирээд гэр дотор зодолдоод байна та очоод болиулаад өгөөч гэж хэлсэн. Би эмнэлэгт байна очиж чадахгүй гэж хэлсэн. Тэгээд би гэрээсээ гараад 9 дүгээр сургуулийн урд очих үед ******* эмнэлгээсээ гарчихсан ******* хамт намайг тосч аваад бид нар шууд ******* дүгээр байрны замын эсрэг талд байрлах******* дугаар байрны гадаа очих үед ******* гэх залуу зөрөөд гараад явсан. Тэгээд гэр лүү орох үед ******* бусад нь согтуу, ******* бүр тасраад унтчихсан, гэр нь аймаар болчихсон, нойлын өрөөний хаалга нь эвдэрчихсэн харин зодсон гэх хүүхдүүд нь явчихсан байсан. Тэгээд би юу болсон талаар ******* асуухад ******* нар ирээд бид нарыг зодоод явлаа гэж хэлсэн. Тэгээд би ******* нартай танилцсан. Тэгээд гарах гээд байж байхад гаднаас ******* хоёр эгч нь орж ирээд манай дүүг олж өгөхгүй бол цагдаад өгнө гэж хэлээд ******* дагуулаад гэрээс гараад явсан. Тэгээд үлдсэн бид хэд ******* гэрийг цэвэрлэчихээд араас нь гараад шинэ хорооллын ******* дүгээр байрны урд талд 1:30 цаг орчим сууж байгаад буцаж ******* гийн гэр лүү очоод ******* гийнд орж ирэхэд ******* гийн эгч нь миний дугаар луу залгаад ******* тай яръя гэхэд нь би утсаа өгөхөд ******* эгч нь ******* т хандаж манай дүү гэртээ ирсэнгүй 1 цагийн дотор олж өгөхгүй бол насаар чинь шоронд хатаана шүү гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд бид нар юм яриад 20 орчим минут болох үед хаалга тогшсон. Тэр үед гаднаас ******* орж ирэхэд нь ******* гэр лүү нь хүргэж өгнө та нар байж бай гээд гаднаас цоожлоод явсан юм. Тэгээд удалгүй ******* буцаж ирээд ******* ын хамт намайг гэрлүү дөхүүлж өгөх гээд явж байтал ******* гийн ах болох ******* над руу залгаад ******* тэй утсаар яръя гэхээр нь би утсаа өгсөн юм. Тэгээд ******* утсаар ярьж дуусаад надад миний утсыг өгөөд би ******* руу залгаад уулзъя хаана байгаа юм бэ гэж асуухад хуучин хооллын ******* дугаар байрын урд уулзъя яваад очъё гэж хэлсэн юм. Тэгээд******* дугаар байрны урд талд явж очиход ******* ирээгүй байсан. Тэр үед ******* тамхи аваад ирье гээд үйлчилгээний төв рүү явсны дараа ******* , ******* , ******* нар ирж байхыг ******* харчихаад ******* ахыг намайг асуувал байхгүй гэж хэлээрэй гэж хэлээд******* дугаар байрны 1 дүгээр орц руу орж нуугдсан юм. Тэгээд нөгөө гурав ирээд ******* надад хандаж бид нарыг ******* гийн ах нь явуулсан. ******* хаана байгаа юм бэ гэж асуухад нь үйлчилгээний төв рүү явсан гэж хэлсэн. Мөн ******* , ******* байгаа юу гэж асуухад нь байхгүй гэж хэлсэн. Тэгээд ******* үйлчилгээний төвөөс ирээд бид нар юм яриад байж байгаад ******* ахад баригдчихсан юм. Тэгээд ******* ******* ыг загнаж уурлаад байсан юм. Тэр үед би ******* д хандаж чи яах гэж жаахан хүүхдийг өшиглөсөн юм бэ чи хэдэн настай юм бэ гэж асуухад ******* би 19 настай гэж хэлсэн юм. Тэгээд ******* гэрлүүгээ ******* , ******* хоёрыг дагуулаад гэрлүүгээ явсан. Тэгээд би ******* ******* хоёртай үлдэхэд нь намайг гэрлүү дөхүүлээд өгч чадах уу гэж асуухад тэгье гээд хамт явсан юм. Тэгээд ******* дугаар байрны урд талд очиход ******* ирсэн. Тэгэхэд нь би та нар айлын хаалга төлж өгөөрэй эвдэрчихсэн байна лээ гэж хэлэхэд нөгөө хэд бид нар эвдэлээгүй, төлж чадахгүй гэж хэлсэн. Хэрвээ та нар гаднаас орж ирээгүй бол тэр хаалга эвдрэхгүй байх байсан. Гэрт байсан бүх хүмүүстэй мөнгөө нийлүүлээд төлөөрэй гэж хэлээд би гэр рүүгээ орсон гэх мэдүүлэг.
******* тай утсаар яриад “хаана байгаа юм бэ? уулзах юм уу” гэж асуухад тэгье гээд уулзах үед найз нартайгаа хамт байсан. Би тэд нарыг архи, пиво уу гэж шахаж байгаагүй. ******* бид хоёрыг архи пиво уулаа гэж хэлэхэд “тэд нар тэгье” гээд хамт ууцгаадаг. Би дүү нараас “та нар жаахан юм байж архи пиво ууж болж байгаа юм уу” гэж асуухад бид нар 2-3 жилийн өмнө зөндөө архи уудаг байсан гэж хэлж байсан. Би хэнтэй ч бэлгийн харьцаанд ороогүй. Харин ******* тэй үнсэлцсэн, биеийг нь шимсэн. Тэр үед ******* миний гарыг барьж байгаад өөрөө өмд рүүгээ хийж эрхтэнээсээ бариулсан. Тухайн үед би “зүгээр бай, боль” гэж хэлсэн. Мөн ******* ыг нэг удаа өшиглөж, хацарнаас нь хазсан, ******* согтуу үедээ 2-3 удаа алагдсан. Бусдыг нь зодож цохисон зүйл байхгүй. ******* гийн гэрт шөнө ороод би явах гэж байтал ******* намайг явуулахгүй гээд дарж хэвтээд байсан. Тэгээд би ******* гийн гэрт хоносон. Маргааш өдөр нь би ******* гийн биеийг шимэх үед ******* миний уруулыг хазаж, хүзүүг минь шимсэн одоо ул мөр нь бага зэрэг байгаа. Тухайн үед би ******* г боль гэхэд үгүй гээд дайраад байсан. Тэр үед хажууд ******* хараад байж байсан. ******* туршилтанд хэрэглэнэ гэж хэлэхээр нь******* нарын гарын шуу хэсгээс нэг удаа 3 гр-ын хуруу шилэнд цус авч өгсөн. Өөр хүнээс цус авч өгч байгаагүй. Бас өөрөөсөө цус авч өгсөн.
Ихэвчлэн би өөрөө очиж уулздаг. Намайг ирэх үед ******* байнга байж байдаг. Тэгээд нөгөө хэдийгээ дуудахдаа******* эгч уурлаад байна хурдан ир гэж байна гэж миний утсаар ярьдаг байсан. Би дууд гэж огт хэлж байгаагүй. ******* нэг орой би өөрөө утсаар дуудсан. Нэг их дагуулж явах бодол байгаагүй хааяа билльярд болон теннис тоглох гэж л дууддаг байсан. ******* явж байгаа бол найзууд нь бүгдээрээ л явдаг байсан. Би хохирогч нарт архи өгдөггүй. Уухгүй бол битгий уугаарай гэж хэлэхэд өөрсдөө уудаг байсан. Тухайн үед******* аягалж өгдөг байсан. Ер нь энэ хүүхдүүд өөрсдөө архи уух дуртай. ******* , ******* нар булаацалдаад уудаг байсан. Оройтчихлоо гэр лүүгээ харьцгаа гээд цохиод хөөдөг байсан гэх мэдүүлэг /хх 62-64, 89-90/,
Насанд хүрээгүй хохирогч М.******* ийн өгсөн: 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр ******* “би архи уухгүй эрт гэртээ харина, архи уух юм бол эмээ намайг загнана” гэж хэлэхэд ******* эгч өөрийнхөө ууж байсан шилтэй пивыг ******* руу шидсэн. Тэгээд ******* нөгөө архиа өөрөө хундагалаад өгөхөөр нь айсандаа ууцгаасан. 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр ******* эгч над руу залгаад хурдан парк дээр хүрээд ир гэж хэлэхэд нь “би эмээ намайг гаргахгүй “гэж хэлэхэд “чи яг одоо наашаа гарахгүй бол би найз нарыг чинь эхнээс нь авахуулаад шаагаад шаагаад явлаа шүү” гэж хэлсэн. Тэгээд би эмээдээ “хог хаячихаад ирье” гэж худлаа яриад гэрийн хувцастай гарсан. Тэгээд паркаар 20 орчим минут хайгаад олоогүй. Тэгээд ******* эгчийн утсаар хаана байгаа талаар асуухад Шинэ хорооллын******* -р байранд ******* гийн гэрт байна гэсэн. Намайг очиход ******* , ******* нар юм яриад суучихсан ******* согтуу тасраад унтаж байсан. Удалгүй ******* , ******* нар пиво, архи барьчихсан орж ирсэн. ******* эгч намайг хоол хийчихээд яв гэхээр нь би хоол хийж өгчихөөд 00 цагийн үед гэр рүүгээ харьсан. Тухайн үед ******* эгч архи өгөхдөө пиво хольж өгөөд байсан. ******* бид нартай уулзаж байхдаа 3 өдөр дараалаад архи уусан. Архи уухгүй гэсэн хүнийг гартаа таарсан юмаар шидэж, эсвэл дагз болон нүүр, бэлэг эрхтэн рүү өвтгөж өшиглөдөг. Мөн янз бүрийн байдлаар дуудсан цагт ирэхгүй бол найз нарыг чинь зодно гэж сүрдүүлдэг байсан. Намайг ганц хоёр удаа алгадаж байсан гэхдээ гэмтэл учраагүй. Намайг нэг удаа дээгүүрэх цамцаа тайл гээд би ******* гийн гэрт цамцаа тайлж байсан. ...******* ын эмээ манай гэрт ирээд ******* болон надаар бүх зүйлийг яриулаад маргааш нь бүгдээрээ цуглараад Цагдаагийн газарт өргөдөд гаргасан гэх мэдүүлэг /хх 19-20, 74-75/,
Насанд хүрээгүй хохирогч ******* өгсөн: ******* миний утасны дугаарыг мэдчихсэн уулзъя гараад ир, хүрээд ир гэж дуудахаар нь ганц ч удаа очоогүй, мөн над руу 2018.3.10-ны өглөө өөрийнхөө утаснаас “утсаа яагаад авахгүй байгаа юм бэ. Утсаа авахгүй бол өөрт чинь муу юм болно шүү” гэх утгатай мессеж бичсэн. Түүний дараагаар 2018.3.18-ны өдөр заал авах гэж явж байгаад ******* той тааралдаад арга буюу найз ******* утсаар ээж рүү залгаж дуудуулаад ээж ирээд намайг аваад явсан. ******* намайг яагаад уулзах гээд дуудаад байсныг мэдэхгүй байна. Эхэндээ юманд зарах байсан байх. Сүүлдээ намайг уулзахгүй болохоор зодох гэж дуудсан байх гэж бодож байна гэх мэдүүлэг /хх 25-26, 58-59/,
Насанд хүрээгүй хохирогч ******* өгсөн: ******* намайг уулзахгүй бол “найз охин ******* чинь харьцана шүү” гээд айлгаад дарамтлаад байдаг болохоор би дуудсан цагт нь очиж уулздаг байсан. Архи, пиво уу гээд аяганд хийж өгдөг. Уухгүй гэхээр уурлаад шахаад байдаг. Тэгээд айсандаа л уудаг. ******* ******* цус авахад нь хажууд нь би байсан. ******* судалгаа шинжилгээ хийнэ гээд хуруу шилэнд цус авсан гэх мэдүүлэг /хх 38, 70-71/,
Насанд хүрээгүй хохирогч М.******* н өгсөн: ******* , ******* нар “******* гээд эмэгтэй бид нарыг дээрэлхээд, дарамтлаад байна. Дарамтлахдаа “Хэрэв та нарын нэг нь надтай уулзахгүй муривал би та нарын найз нараар оролдоно шүү, найз охиныг чинь захын хэдэн банди явуулж байгаад хүчиндүүлж чадна шүү” гэх мэтээр дарамтлаад байгаа чамайг бас асуугаад байгаа чи бид нартай нийлээд хэрэггүй гэж байсан. Тэгээд тэд нартай байж байтал ******* миний утас руу залгасан чинь ******* миний гар утсыг аваад ярихад ******* гэх эмэгтэй та нар Гандангийн урд зогсож бай би такси бариад очино гэж хэлсэн. ******* тэй уулзалдаад парк, 50 цогцолбороор жоохон алхаж байгаад ******* гийн гэрийн гадаа очсон. Тэндээ бид нар юм ярьж сууж байгаад явах гэтэл ******* явуулахгүй яваад үзэхгүй юу гээд байсан. Тэгээд бид нар шөнийн 02 цагт харьсан. Маргааш өдөр нь бид нарыг парк дээр дуудахаар нь би ганцаараа очсон чинь 2 том пиво авчихсан байсан бөгөөд ******* , ******* нар оччихсон байсан. ******* авсан пивоороо бид нарыг шахаад уухгүй гэсэн чинь ******* ын боовон дээр дараад чамайг үргүй болгож чадна шүү гээд ******* руу пивоны шил шидээд байсан. Биднийг бас тэгэх байх гэж айгаад бид ууцгаасан.******* найз охиныг архинд явуулаад 1 Хараа архи, 2 том пиво авчирсан бөгөөд ******* ******* , ******* бид дөрөв хувааж уусан. Ингээд орой нь манай гэрийн цонхыг эвдүүлж ороод гэрт орж уусан бөгөөд би гэр рүүгээ орсноос хойш юу ч санахгүй байгаа. Маргааш өглөө нь сэрэхэд манай гэрт ******* , ******* бид нар байсан. Миний цээж хэсгийг шимээд улайж, хөхөрсөн байдалтай байсан. ******* надад хэлэхдээ ******* чамайг шимсэн гэж хэлж байсан. Би тухайн үед болсон асуудлын талаар санахгүй байгаа. Бид нар өөрсдийн дурандаа ******* той уулздаггүй ******* өөртэй нь уулзахгүй бол “Дарханд гишгэх газаргүй болгоно. Манай найзуудыг зодож дарамтална” гээд байдаг байсан болохоор айсан учраас очиж уулздаг байсан гэх мэдүүлэг /хх 43-44, 68-69/,
Насанд хүрээгүй хохирогч ******* өгсөн: 2018.8.17-ны өдөр төрсөн өдрөө тэмдэглээд найз ******* нарын хамт явж байхад ******* эгч хуучин хорооллын ******* дугаар байрны урд талд бид нарыг дуудаж улмаар орц руу оруулж жагсааж бид нарыг айлгаж тамхинд явуулж байгаад анх танилцаж байсан. Түүнээс хойш намайг утсаар болон янз бүрийн хүүхдүүдээр дуудуулж уулздаг болсон. Хамт гадуур явж байх хугацаанд дандаа өөрөө мөнгө гаргаж архи, пиво тамхи авч бага насны болон өөрөөсөө дүү эрэгтэй хүүхдүүдэд уулгадаг байсан. Нөгөө хүүхдүүд нь айсандаа, дээрэлхүүлсэндээ хийж өгсөн архи, пивыг нь ууж тамхийг нь татдаг байсан. Мөн ******* та нар ямар нэгэн байдлаар намайг цагдаад хэлээд үз юу олж долоохыг чинь харъя. Угаасаа намайг яаж ч чадахгүй. Би угаасаа зүгээр гараад ирж чадна гэсэн утгатай үг хэлж хүүхдүүдийг айлгадаг. ******* той анх танилцаад уулзахгүй гэхээр ална шүү, харнаа гэх мэтээр заналхийлдэг болсон. Сүүлдээ намайг тэгж хэлэхээ больсон. Уулзахгүй байя гэхээр янз бүрийн хүүхдүүдээр намайг дуудуулдаг байсан. Дуудагдаж ирсэн хүүхдүүд нь ерөнхийдөө сайн дурандаа ирдэг хүүхэд байхгүй. Бүгд л айсандаа ирж уулзаж, өдөржингөө хамт гадуур явдаг. Ихэвчлэн зодож цохидог. Заримдаа нөгөө хүүхдүүдийг үнс, тэвэр, гар, хамар даарч байна гэж хэлээд бие рүү нь гараа хийж, хамраа цээжинд нь нааж дулаацуулдаг байсан. Мөнгөгүй болохоороо миний утсыг ломбарданд тавьж мөнгөтэй болдог байсан. Sky, Samsung маркийн гар утсыг ломбарданд тавиад алдчихсан. Үнийг нь хэлж мэдэхгүй тухайн үед ээж авч өгч байсан. 2017 оны 12 дугаар сард ******* эгчид хандаж кинон дээр янз бүрийн амьтны цусыг өөр хооронд нь хольж шинэ амьтан гаргаж байна гэж хэлсэн. ******* эгч эхэндээ хүнээс цус авах хууль бус гэж хэлж байснаа сүүлдээ эхэлж ******* цус авчхаад дараа нь хэд хоногийн дараа ******* цус авах гээд цус нь гарахгүй болохоор надаас авна гээд миний гарнаас авсан. Туршилт огт хийлгүй цүнхэндээ хийж байгаад ээжид баригдаад хоёр цусыг нь би өөрөө хаяад, нөгөө хоёрыг нь ээж авсан гэх гэх мэдүүлэг /хх-ийн 49, 65-66, 67/,
Насанд хүрээгүй хохирогч******* өгсөн: Би гэртээ ******* эгчид хандаж найзуудтайгаа заал авах гэж байна явлаа гэж хэлэхэд намайг “явуулахгүй байж бай” гээд байсан. Тухайн үед би ******* ыг атаман гэдгийг урд нь сонссон байсан учир дотроо айдастай байсан.Тэгээд бүгдээрээ Дархан-50 цогцолбор ороод тэндээ хэсэг сууж юм ярьж байгаад явах гэхэд явуулахгүй янзтай байхаар нь “эмнэлэг орж ээжээс аяга таваг авна” гэж худлаа хэлээд гэр рүүгээ явсан. Үүнээс хойш 2-3 хоногийн дараа дахин ******* намайг парк дээр хүрээд ир гэхээр нь очиход бас нөгөө хэд ирчихсэн бөөнөөрөө байж байсан. Тэгээд ******* эгч намайг дуудаж ганцаарчилж уулзаад чи яахаараа охинтой уулздаг юм гээд миний нүүрэн тус газар нэг удаа алгадаж, миний nokia маркийн гар утсыг шидэж эвдсэн. Тэр үед ******* миний утсыг газраас авч эвлүүлж надад өгсөн. Аав 15 000 төгрөгөөр авч өгч байсан. Миний утас эвдэрчихсэн болохоор хаячихсан гэх мэдүүлэг /хх 60-61/,
Насанд хүрээгүй хохирогч О.******* -Очирын өгсөн: Намайг парк дээр 20 минутын дотор ир гэхээр нь би дэвтрээ авчихаад 20 минутаас нь хоцроод очсон чинь намайг “энд суу” гэсэн тэгэхээр нь “арай цохихгүй биз дээ” гэж хэлсэн чинь цохихгүй гэж хажуудаа суулгачихаад миний дээрээс өвдгөө нугалж байгаад төмсөг дээр дараад “би чамайг үргүй болгож чадна шүү” гэж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 72-73/,
Гэрч ******* өгсөн: Миний охин Э.******* 2001 оны 8 дугаар сарын 17-нд төрсөн. 2005 оны 8 сард хүнээс өргөж авсан. Төрсөн ах, эгч байхгүй айлын ганц хүүхэд. ******* той 2015 оноос найзалж байгаа. Эмнэлэгт хэвтэж байгаад танилцсан гэдэг. ******* той нийлснээс хойш архи, тамхи хэрэглэж гадуур дэмий тэнэж сурсан. ******* ыг 2-3 хүүхдээс шинжилгээний хуруу шилэнд цус авсан гэж хэлсэн. Мөн нэг удаа цүнхэн дотор нь цус байхаар нь түүнийг нь хурааж авч байсан. 2017 оны 12 дугаар сард нэг удаа гэртээ өөрийнхөө зүүн гарыг зүсэж байсан. ******* эгчээс болж өөрийнхөө гарыг зүссэн гэж хэлж байсан гэх мэдүүлэг /хх 76/,
Дархан-Уул аймгийн НЭ-ийн Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн №30/18 дугаартай магадлагаанд:
1.2.3.Магадлуулагч ******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн эмгэгүй, үйлдсэн хэргийнхээ үйлдлийг зөв тайлбарлах, мэдүүлэх чадвартай байсан байна. ******* нь сэтгэцийн эмчийн хяналтад байдаггүй эрүүл учир түүнд албадан эмчилгээ шаардлагагүй болно. 4.******* нь сэтгэцийн ямар нэгэн эмгэгүй эрүүл учир хэрэг хариуцах чадвартай болно гэжээ. /хх 81/,
Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Дархан салбарын багш ******* тодорхойлолтод "******* нь 2014-2015 оны хичээлийн жилийн хоёр дугаар улирлаас тус сургуулийн англи хэлний багш, орчуулагчийн ангид элсэн орж суралцсан. Сурах үйл ажиллагаанд идэвхитэй сайн оролцдог, аливааг ойлгох, хүлээн авах чадвар сайтай, ой ухаан сайтай, сэргэлэн цовоо боловч хүмүүжлийн тал дээр доголдолтой. Энэ нь ангийн хамт суралцдаг оюутнууд болон лицейн сурагчдын аман болон бичгээр гаргасан гомдлоос харахад ойлгомжтой. Огцом түргэн уурлах, дээрэлхүү зан гаргах, өөрийгөө зөвтгөх, өмөөрөх, өөрийн бурууг ойлгодоггүй бусад руу нялзаах хандлагатай. Өөрийг нь хүндэлдэггүй хүнтэй хэгжүүн пээдгэр зан гаргаж үл тоомсорлох хандлагатай. Оройн цагаар гадуур сэлгүүцэж согтууруулах ундаа хэрэглэдэг нь тогтоогдсон. Суралцаж байх хугацаандаа хоёр ч удаа сургуулиас хөөгдөх сануулга авч байсан боловч өөрийн дутагдлаа засаагүйн улмаас сургуулиас хөөгдсөн" /хх 99/, "удаа дараагийн сануулгыг зөрчин олон нийтийн газар насанд хүрээгүй хүүхдэд хүч хэрэглэн зодсон, насанд хүрээгүй хүүхдээр дэлгүүрээс тамхи авхуулж сургуулийн дотоод журам зөрчсөн гэж "Оюутан сургуулиас хөөх сануулга" болон "Оюутан сургуулиас хөөгдсөн тухай" ХУИСургуулийн Дархан салбар сургуулийн захирлын 2015.9.21-ний өдрийн 23, 2017.10.24-ний өдрийн 40 дугаартай тушаалуудын хуулбар /хх-ийн 99-101/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* ын 3-4 удаагийн үйлдлээр насанд хүрээгүй хохирогч М.******* ,******* О.******* -Очир, ******* М.******* нарыг "Хэрэв та нарын нэг нь надтай уулзахгүй муривал би та нарын найз нараар оролдоно", "найз охиныг чинь захын хэдэн банди явуулж байгаад хүчиндүүлнэ", "Дарханд гишгэх газаргүй болгоно. Найзуудыг чинь зодож дарамтална”, мөн төмсөг дээр өвдөглөж үргүй болгож чадна шүү гэх зэрэг үйлдэл, эс үйлдэхүйгээр бие махбодын болон сэтгэл зүйн дарамт үзүүлж согтууруулах ундааны зүйл хэрэглүүлж, гэр оронд хариулахгүй байх, уулзахыг хүсэхгүй байхад нь уулзаж хажуудаа удаан хугацаагаар байлгасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1-т заасан "бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэхээр заналхийлсэн" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хохирогч нарын хавтаст хэргийн 122-129 дүгээр хуудсанд авагдсан "гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй" гэх тэмдэглэлээр шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч ******* од ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд заналхийлэх гэмт хэргийг 3-4 удаа үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1-т заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч******* ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1-т заасан "бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэхээр заналхийлсэн" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ******* ыг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч ******* од оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин ******* болтол шүүгдэгч ******* од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ