Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 103/ШШ2026/00041

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 103/ШШ2026/00041

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

2026 01 05 103/ШШ2026/00041

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 2 дугаар хороо, Усны гудамж, өөрийн байранд байрлах, Капитрон банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын ... дугаар гудамжны .оотод оршин суух ******* ******* ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 23,034,311 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Капитрон банк ХК-иас Н.******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 23,034,311 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Капитрон банк ХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Иргэн ******* нь Капитрон банктай байгуулсан 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 3012/2025-94000069215 тоот гэрээний дагуу 2025 оны 02 дугаар сарын 19-ны өдөр MN810030003095043422 тоот цахим цалингийн зээлийн гэрээг байгуулж, 23,161,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 22.8 хувийн зээлийн хүүтэйгээр хувийн хэрэглээнд зориулан авсан. Зээлдэгч нь зээл авсанаас хойш үндсэн зээлээс 2,524,304 төгрөг, зээлийн хүүний төлбөрөөс 1,547,180 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 10,782 төгрөг, нийт 4,082,266 төгрөг төлсөн бөгөөд зээлийн гэрээгээр тохирсон зээл болон зээлийн хүүний төлбөрийг хуваарийн дагуу сар бүр тогтмол төлөх ёстой хэдий ч төлбөрөө хугацаанд нь төлөлгүй зөрчил үүсгэн өнөөдрийг хүрээд байна. Энэ нь зээлийн гэрээний 7.2-т тусгагдсан ноцтой зөрчил байх тул зээлдэгч *******аас зээлийн гэрээний үүрэгт дараах төлбөрийг нэхэмжилж байгаа бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээл болон зээлийн хүүний төлөгдөөгүй үлдэгдэл дараах байдалтай байна. Үүнд үндсэн зээл 20,636,696 төгрөг, зээлийн хүү 2,370,616 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26,999 төгрөг, нийт 23,034,311 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хариуцагч ******* нь Капитрон банкнаас нэхэмжилсэн 23,034,311 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, бүрэн төлж барагдуулах болно гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Капитрон банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 23,034,311 төгрөг /хорин гурван сая гучин дөрвөн мянга гурван зуун арван нэгэн төгрөг / гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273,122 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 136,561 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас 136,561 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Капитрон банк ХК-д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ