Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 103/ШШ2026/00043

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 103/ШШ2026/00043

Улаанбаатар хот

 

 

 

 

 

2026 01 05 103/ШШ2026/00043

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, ...дугаар байрны ... тоотод байрлах Силк рөүд фючир ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуусын ... дугаар гудамжны .. тоотод оршин суух ******* ******* ******* ******* холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2,030,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Силк рөүд фючир ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ******* *******ой *******г миний бие 2025 оны 05 сарын 26-ны өдөр ******* *******ой гар утас худалдах, худалдан авах зээлийн гэрээ байгуулсан. нь зээлийн гэрээгээ биелүүлээгүй одоог хүрч байна. Энэ хугацаанд ямар нэгэн төлөлт хийгээгүй. Иймд тус зээлдэгчээс үндсэн төлбөр болох 1,4000,000 төгрөг, түүний хүү 490,000 төгрөг, алданги 140,000 төгрөг, нийт 2,030,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь Силк рөүд фючир ХХК-ийн нэхэмжилсэн 2,030,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Силк рөүд фючир ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* ******* ******* холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2,030,000 төгрөг /хоёр сая, гучин мянга/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 23,715 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч *******аас 23,715 төгрөгийг тус тус гаргуулж Силк рөүд фючир ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ