Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 103/ШШ2026/00048

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 103/ШШ2026/00048

Улаанбаатар хот

 



2026 01 07 103/ШШ2026/00048

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: ......... оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Наран хороолол .. дүгээр байрны .. тоотод оршин суух, ******* ******* ******* ******* ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч: *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч ******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

1.Хүсэлт гаргагч ******* нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа : миний бие 1987.08.01-ний өдрөөс 1990.07.30-ны өдрийг дуустал хугацаанд Өвөрхангай аймгийн Хархорин сумын 8 жилийн 2 дугаар дунд сургуульд цахилгаанчинаар ажиллаж байсан. Тус сургууль нь тухайн үед шинэ сургууль байсан тул архивын ажилтан байгаагүй учраас ажилд орсон болон гарсан тушаал архиваас гарахгүй байна. Хөдөлмөрийн дэвтэрт бичилт нь зөрүүтэй, буруу бичигдсэн байна лээ, намайг ажиллаж байхад архив гэж байгаагүй, дараа нь архивтай болсон гэсэн, тэгээд бичилт нь зөрүүтэй хийгдсэн юм шиг байна. Би 1990 оны 8 дугаар сар хүртэл ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаас гарсан. Тухайн үед Амарбат гэж хүнтэй 1987-1990 он хүртэл хамт ажиллаж байсан, хамт авахуулсан зураг байгаа, гэрчээр асуулгасан. Би сургуулийн архиваас 1987 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ажилласан цалингийн түүвэр гаргаж авсан байгаа. Тухайн үед манай сургууль шинэ сургууль байсан, бид нар 7 хоногт ямар ч амралтгүй ажиллаж байсан, хадланд гарах, төлийн үеэр ажиллах, дугуйлан секц гээд маш их ажиллаж байсан. Миний хамгийн их хөдөлмөр шингэсэн ажил байгаа, шинэ сургууль болохоор засвар хийх гээд маш их ажилтай байсан, бид нар бүх ажлыг хийж байсан, сургуульд ажиллаж байсан 3 жилийг тогтоолгохоор шүүхэд хандсан гэв.

2.Хүсэлт гаргагч ******* нь шүүхэд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Иргэний үнэмлэхийн лавлагаа, Иргэний оршин суух газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Өвөрхангай аймаг, Хархорин сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн цалингийн лавлагаа, Үндэсний төв архивын 2018.12.18-ны өдрийн 1993 дугаартай лавлагаа, гэрэл зураг зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

3.Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх иргэн ******* гэрчийн мэдүүлэг авсан байна.

Шүүх дээрх баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх О.******* шүүхэд хандаж гаргасан улсад ажиллаж байснаа тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

1.******* нь 1958.11.15-ны өдөр төрсөн бөгөөд тэрээр 67 нас хүрсэн, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил төлсөн 65 нас хүрсэн даатгуулагч, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй, даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэж заасан нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх авахад шаардлагатай баримт бичиг хангалтгүй байгаа шалтгаанаар ажиллаж байсан үйл баримтаа тогтоолгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д зааснаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд хүсэлтээ гаргасан нь хууль зөрчөөгүй байна.

2.Хүсэлт гаргагч О.******* хөдөлмөрийн дэвтэрт түүний нэр, төрсөн огноог засварласан, ажилд орсон, ажлаас халагдсан талаар бичилт хийгдсэн боловч дээрх тушаал эх хувиар холбогдох байгууллагаас гарч ирээгүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар болон архивын байгууллагын тодорхойлолтуудаар тогтоогдож байх тул дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шүүхээр тогтоолгох шаардлага гаргах эрх *******д үүсэж байх ба ажиллаж байсан үйл баримтыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоолгох боломжгүй байдалд хүрсэн байна.

3.Тэрээр тухайн үйл баримтыг тогтоолгох зорилгоо заахдаа Өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн юм гэжээ.

4.******* нь 1987.08.01-ний өдрөөс 1990.07.30-ны өдрийг дуусталх хугацаанд Өвөрхангай аймгийн Хархорин сумын 8 жилийн 2 дугаар дунд сургуульд цахилгаанчинаар ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

-Өвөрхангай аймаг Хархорин сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 2023.11.15-ны өдрийн 62 дугаартай лавлагаагаар нь 1987 оны 8 дугаар сараас 1990 оны 7 дугаар саруудад тус сургуульд цахилгаанчинаар ажиллаж байхдаа авч байсан цалингийн түүврийн жагсаалтыг гаргаж ирүүлсэн байна . / хх-ийн 4 дүгээр тал/

- Үндэсний төв архивын 2018.12.18-ны өдрийн 1993 дугаартай лавлагаанд: Үндэсний төв архивын сан хөмрөгт Өвөрхангай аймгийн Хархорин сумын 8 жилийн сургуулийн байгууллагын бүх оны баримт шилжиж ирээгүй тул д холбогдох баримтыг шүүн үзэж лавлагаа гаргах боломжгүй байна гэжээ. /хх-ийн 3 дугаар тал/

- 135341 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт: 1987.07.29-ний өдрийн 24 тоот тушаалаар сургуулийн цахилгаанчинаар авч ажиллуулав, 1989.08.29-ний өдрийн 28 тоот тушаалаар өөрийн хүсэлтээр цахилгаанчины ажлаас чөлөөлөв гэжээ. /хх-ийн 27-29 дүгээр тал/

- Гэрч шүүхэд өгсөн: Намайг 1989 онд Хархорин сумын 8 жилийн 2 дугаар сургуульд монгол хэл, уран зохиолын багшаар 1 жилийн хугацаанд ажиллаж байхад ******* нь Хархорин сумын 8 жилийн 2 дугаар сургуульд цахилгаанчинаар ажиллаж байсан. Би 1985-1988 он хүртэл Багшийн дээд сургуульд монгол хэл, уран зохиолын багшийн мэргэжлээр сурч байгаад 1 жилийн чөлөө аваад 1989 онд Хархорин сумын 8 жилийн 2 дугаар сургуульд монгол хэл уран зохиолын багшаар 1 жилийн хугацаанд ажилласан. Тэгээд би 1991 оны хавар Багшийн дээд сургуулийг төгсөөд 1991.09 дүгээр сараас Хархорин сумын 8 жилийн 2 дугаар сургуульд багшаар ажилд орсон. Намайг 1991 онд багшаар ажилд ороход ******* нь тус сургуульд ажиллаж байгаагүй. Энэ зураг дээр арын эгнээнд баруун гар талаас цахилгаанчин *******, миний бие Ш.Амарбат, багш Лхагваа, мужаан Даваадорж, багш Амарцогт, Батболд, Мөнх-Очир, Бат-Эрдэнэ, урд талын эгнээнд баруун гар талаас хичээлийн эрхлэгч Чойжамц, захирал Д.Сэнгээ, хичээлийн эрхлэгч Чойхүү нарын зураг байна. Энэ зургийг 1989 онд намайг тус сургуульд багшаар ажиллаж байхад авахуулсан зураг байна. гэсэн мэдүүлэг. /хх-ийн 20 дугаар тал/

- Ажиллаж байх хугацаандаа хамт олонтойгоо авахуулсан гэрэл зураг /хх-ийн 5 дугаар тал/

5.Дээрх баримтуудыг үндэслэн 1987.08.01-ний өдрөөс 1990.07.30-ны өдрийг дуустал хугацаанд Өвөрхангай аймгийн Хархорин сумын 8 жилийн 2 дугаар дунд сургуульд цахилгаанчинаар ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэв.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг үндэслэж ******* ******* ******* 1987.08.01-ний өдрөөс 1990.07.30-ны өдрийг дуусталх хугацаанд Өвөрхангай аймгийн Хархорин сумын 8 жилийн 2 дугаар дунд сургуульд цахилгаанчинаар ажиллаж байсныг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ