| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2025/01333/И |
| Дугаар | 103/ШШ2026/00050 |
| Огноо | 2026-01-07 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 103/ШШ2026/00050
| 2026 оны 01 сарын 07 өдөр | Дугаар 103/ШШ2026/00050 | Улаанбаатар хот |
2026 01 07 103/ШШ2026/00050
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дү*******гийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: .......... онд Хэнтий аймагт төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Багануур дү*******эг 1 дүгээр хороо, Хуцаагийн ........ дугаар гудамжны ... тоотод оршин суух ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дү*******гийн 5 дугаар хороо, Жижиг дунд үйлдвэрийн байранд байрлах, ******* ******* ******* ******* ******* ******* ******* холбогдох цалин 730,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад:
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: ,
Хариуцагч: ,
Шүүх хуралдааны ******* бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч нь ******* ******* ******* ******* ******* ******* ******* холбогдуулан цалин 730,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь өөрсдийн тайлбар татгалзлаа дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ******* ******* ******* ******* ******* ******* 09 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн захирал Тунгаа эгчтэй өдрийн 85,000 төгрөгийн цалингаар тохиролцож ажиллаж эхэлсэн. Ингэхдээ гэрээ байгуулаагүй аман тохиролцоо хийсэн. Цалин сар б*******ийн 5,10-ны өдрүүдэд өгөхөөр тохирсон. Анх ажилд орохдоо өөрийн найз охин цалинг өөрийнхөө цалинтай нийлүүлээд өөрийнхөө дансаар авна гэдгээ хэлсэн. Манай найз охин Орос улсын харьяат учраас монголд данс эзэмшдэггүй. Ажиллаж байх хугацаандаа 10 дугаар сарын 19-ний өдөр ажлаа хийж байгаад тосон дээр халтирч унаад Багануур дү*******гийн Эмнэлгийн яаралтай тусламжаар үзүүлэхэд хавирга цуурсан гэх онош гарч хэвтрийн дэглэм барьж хөдөлгөөн хорих болсны улмаас ажиллах боломжгүй болсон. Гэтэл 10 дугаар сарын 20-ны өдөр цалин орсон боловч манай найз охины цалинг дутуу өгсөн. Бид 2 цалингаа авах гээд залгаж мессэж бичсэн боловч утсаа авдаггүй, үлдэгдэл 730,000 төгрөгийн цалинг аваагүй учраас нэхэмжилж байна. Манай найз охин миний дансаар орж ирсэн мөнгөнөөс цувуулаад 650,000 төгрөгийг өөрийн цалиндаа авсан. Цалингаа шилжүүлэхдээ цалин гэсэн утгатай шилжүүлж байсан, хэний цалин гэдгээ утга дээр нь бичдэггүй байсан, цалин 730,000 төгрөг дутуу байгаа гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: нь ******* ******* ******* ******* ******* ******* ******* 2025 оны 9 дүгээр сарын 27-ноос 10 дугаар сарын 15-ныг х*******тэл ажилласан бөгөөд энэ хугацаанд 2 өдрийн гараа болох 170,000 төгрөгийг, 10 өдрийн гарааны мөнгө болох 850,000 төгрөгийг ******* өөрийн нэр дээрх Хаан банкны 5,,,,,,,,,,87 тоот данс руу шилжүүлсэн. Харин түүний найз охин гэх цалин 730,000 төгрөгийг өгөх ёстой. Энэ мөнгийг өөрт нь өгнө, ******* данс руу шилжүүлэхгүй, өөрөө нэхэмжлэлээ гаргаад шүүхэд хандаж болно. Дансгүй бол бэлнээр авч болно гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хуулийн 359 дүгээр зйүлийн 359.1-д Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх ү*******гийг тус тус хүлээнэ, 360 дугаар зүйлийн 360.1-т Гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлнө гэж хуульчилснаар талуудын хооронд хөөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.
Ажил олгогч нь ажилтан хөлсөөр ажиллах гэрээ байгуулан 365 дугаар зүйлийн 365.1-д зааснаар хөлсийг өдрөөр тохиролцсон байх ба өдрийн хөлс 85,000 төгрөгөөр тооцож 2025 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 27-ны өдрийн хооронд 4 удаагийн гүйлгээгээр М.******* Хаан банкны 53,,,,,,,,,,7 дугаарын данс руу 1,140,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримтад талууд маргаагүй, харин тухайн шилжүүлсэн мөнгөнөөс өөрийн цалинд тооцож 650,000 төгрөгийг авсан учраас 730,000 төгрөг нэхэмжилнэ гэж маргасан./хх-ийн 13-17 дугаар тал/
Ажил олгогч нь хөлсийг шилжүүлэхдээ урьдчилгаа цалин, цалин, цалин олгов гэсэн утгатай шилжүүлэг хийснээс харахад В. цалин бус М.******* цалинг шилжүүлсэн гэж үзэхээр байна.
бие даасан этгээд төдийгүй, өөрийн цалин хөлсийг өөрөө буруутай этгээдээс нэхэмжлэх б*******эн эрхтэй юм. нь өөрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг д олгоогүй, М.******* цалин хөлсийг ажил олгогч төлж барагдуулсан байх тул М.******* хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 759 дугаар зүйлийн 759.1, 759.2 хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан ******* ******* ******* ******* ******* ******* ******* ******* ******* холбогдуулан гаргасан цалин 730,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759..3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ