| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 166/2018/0234/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/246 |
| Огноо | 2018-07-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 2018/ШЦТ/246
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,
Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч ******* ******* д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* ******* , 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн ******* суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхлэдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Д******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн ******* автобусны буудлын орчим ******* ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* автобусны буудлын орчим ******* ыг зодож эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, тархи доргилт, нүүрний шарх, цус хуралт, нуруу, баруун бугалга, тохой, шууны зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Б.******* гийн өгсөн: 2018 оны 4 дүгээр сарын 12-ны шөнө би ******* /бүтэн нэрийг нь мэдэхгүй байна/ нарын хамт 00 цагийн орчим Үйлчилгээний төвд байхад ******* нэг найзтайгаа хамт явж байсан. ******* надтай уулзахдаа согтуу байсан тэгэхээр нь би ахын дүү одоо гэртээ харь гэж хэлэхэд ******* ахаа хамт явья гээд гуйгаад байхаар нь би дагуулаад S&В баарны хоёр давхрын зочид буудал руу дагуулж явж байхдаа би ******* д мөнгө өгөөд архи аваад ир гэж хэлээд явуулсан. Ингээд би буудал руу очоод ******* , ******* хоёрт гурван ортой өрөө авч өгөөд сууж байхад ******* гаднаас архи авч орж ирээд архи тойруулсан бөгөөд архинаас ******* адилхан уусан. Архи дуусах үед ******* , ******* хоёр согтоод унтсан, ******* буудлын хажуу өрөөний хүмүүстэй маргаан үүсгэх гээд байхаар нь би ******* ыг аваад буудлын өрөөнөөс гараад таксинд суугаад 18-ын автобусны буудал дээр буугаад одоо ахын дүү яв гэж хэлсэн чинь ******* дахиад архи аваад өг гээд салахгүй болохоор нь би зугтаагаад ******* тоот гэртээ ороод хувцасаа тайлж байхад ******* манай гэрийн хаалгыг чанга тогшоод манай хоёр хүүхдийг сэрээсэн. Тэгэхээр нь би хоёр хүүхдээ аргадаж орхиод орцондоо гараад ирэхэд ******* -та яагаад намайг орхиод явж байгаа юм пизда минь гэж хэлсэн. Тухайн үед нь би утсаа гартаа бариад чамайг явахгүй бол цагдаа дуудлаа шүү гэж хэлэхэд ******* миний гар луу цохиод миний утсыг унагаасан. Би газар унасан утсаа авах гээд тонгойсон чинь дээгүүрээ өмсөж явсан хувцсаа тайлаад миний шилэн хүзүүн дээр хоёр удаа цохиод авсан. Тэгэхээр нь миний уур хүрээд ******* ын нүүр лүү гараа атгаж байгаад хоёр удаа цохиод мөр лүү нь нэг удаа цохисон. Тэгэхэд ******* гэнэт ухаан орсон уу яасан за за ахаа намайг уучлаарай гэсэн тэгэхээр нь би -чи яг хаана байгаа юм бэ гэж асуухад би микро хороололд байгаа гэхээр нь би такси бариад микро хорооллын харалдаа зам дээр буулгаад гэртээ харьсан гэх мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Хохирогч ******* ын өгсөн: 2018 оны 4 дүгээр сарын 12-ны шөнө 23 цагийн орчим би Үйлчилгээний төвийн “Од” супермаркетын цайны газар кофе уугаад ганцаараа сууж байхад гаднаас ******* , ******* мөн хоёр танихгүй хүнтэй хамт орж ирсэн. ******* намайг хараад дуудсан. Тэгээд юу байна ахын дүү гаръя гээд намайг дагуулж гараад хуучин хорооллын ******* байрны ардуур дагуулж яваад S&B зочид буудлын үүдэн дээр ирээд -ахын дүү архинд яваад ир гээд надад 25 000 төгрөг өгсөн. Би “Оргил” хотхоны гадаа суугаад хүлээж байя гэхээр нь би дэлгүүр лүү архинд яваад буцаад ирэхэд ******* байхгүй байсан. Би S&B зочид буудал руу ороод хэдэн зүс харсан хүмүүс байхаар нь -******* ахыг харсан уу гэхэд утас руу нь залгаад асуу гэж хэлээд надад утасаа өгөхөөр нь би утсаар нь яриад -архи аваад ирлээ гэж хэлэхэд гаднаас хоёр найзтайгаа орж ирээд буудлын өрөө цагаар аваад өрөөнд ороод намайг архи тойруул гэж хэлсэн. Ингээд би архи тойруулж байхад ******* намайг хэд хэдэн удаа миний нүүр, нуруу руу цохиод байсан. Архиа ууж дуусаад ******* намайг гаръя хоёулаа 18-ын буудал руу явъя гээд гарсан бөгөөд хоёр найз нь буудалд унтаад үлдсэн. Ингээд 18-ын буудалд дээр ирээд ******* намайг замын голд зодоод эхэлсэн. Миний толгойны ар хэсгээс хоёр гараараа барьж байгаад миний нүүр лүү 4-5 удаа өвдөглөсөн. Тэгэхэд миний хөмсөг сэтэрсэн, дараа нь миний нүүр лүү баруун гараараа 4-5 удаа цохисон. Тэгэхэд миний хамар хугарсан, би газар унахад ******* миний дээрээс өшиглөөд байсан би хэдэн удаа өшиглөж байсныг мэдэхгүй байна. Тэгсэнээ намайг бос гэсэн би босоод ирэхэд ******* намайг одоо харь гэж хэлсэн. Тэгэхээр нь би -яаж ийм байдалтай гэртээ харих юм бэ гэхэд ******* - за за би чамайг хүргэж өгье гэж хэлээд намайг гэрийн гадаа хүргэж өгөөд явсан. Маргааш нь манай аав ******* намайг цагдаа руу дагуулж явах гээд эхлээд ******* г олж уулзья гээд ******* г олж уулзахад ******* -би хоёр хүүхэдтэй хүн ахаа намайг уучлаарай би эмчилгээний зардлыг нь бүдгийг нь өгье гээд гуйхаар нь манай аав зөвшөөрөөд би “Бид” эмнэлэгт хамарны хагалгаанд ороод 11 хоног хэвтэн эмчилүүлсэн. Эмчилгээний зардалд 1 128 000 төгрөг төлсөн гэх мэдүүлэг /хх 8-9/,
Гэрч Б.******* н өгсөн: 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өглөө би ажил дээрээ сууж байхад 09 цагийн орчим миний охин ******* миний гар утас руу залгаад -ээжээ ******* хүнд зодуулсан байна та ороод ирээч гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрлүүгээ яваад орход миний хүү ******* ын баруун хөмсөгнөөс цус гарсан, баруун чихнийн дэлбэнгээс цус гарсан, хамар нь хавдаад нүд рүүгээ орсон, нуруу нь шалбарсан, тохой нь шалбарсан байдалтай байсан тэгэхээр нь би чи хаагуур яваад ийм болчихвоо гэж асуухад ******* дуугүй зогсож байгаад хойд толгойд байдаг ******* ах буудалд хамт архи ууж байгаад гараад намайг зодсон гэж хэлсэн. Тэгэхээр ******* ыг дагуулаад ******* гийн ажил дээр очиж уулзахад ******* ыг зодоогүй гэж эхэндээ мэлзээд байхаар нь тэгвэл цагдаад өргөдөл өгч шалгуулъя даа гэсэн чинь ******* битгий хэлээч би эмчилгээний зардлыг нь гаргаад эмчилгээ хийлгэж өгье гэж гуйсан. Тэгэхээр нь би за тэгвэл эмчилгээ хийлгэж өг гэж хэлээд "Бид" эмнэлэгт Оргилыг 10 хоног хэвтүүлсэн эмчилгээний бүх зардлыг ******* гаргасан юм гэх мэдүүлэг /хх 10/,
Гэрч ******* өгсөн: 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр би биеийн тамирын багш ******* хамт бааранд ороод хамт ажилладаг ******* багшийн нөхөр ******* тэй тааралдаад ******* , ******* бид гурав бааранд сууж 00 цагийн орчим гараад Күен баарны үүдэн дээр ******* хоёр залуутай тааралдсан бөгөөд ******* тэр хоёр залууг за одоо та хоёр яв гэж хэлэхэд явсаар байгаад S&В баарны үүд хүртэл дагаж байгаад хоёр залуугийн нэг нь ахаа би архинд яваад ирье гээд ******* г шалгаагаад ******* мөнгийг нь өгөөд архинд явуулаад ******* , ******* бид S&В баарны дээд талын зочид буудалд ороод сууж байхад архинд явсан залуу гаднаас орж ирээд архи тойруулаад уусан. Архи дуусахад ******* унтаад өгсөн. Би ******* ыг хараад үлдсэн ******* дүүгээ дагуулаад явсан. Ингээд би маргааш нь спортын ордон дээр тэмцээн үзэж байхад танихгүй дугаар залгаад би ******* ын ээж нь байна сургуулиас чинь утсыг чинь авлаа гараад ир гээд намайг дуудахаар нь спортын ордны гадаа гараад ******* гийн дүү нь гээд дагаад байсан залуу аав ээжтэйгээ зогсож байсан. Тэр залуугийн чих нь сэтэрсэн, нүүр нь зулгарсан, хамар нь хавдсан байсан. Би юу болоо вэ гэж асуухад ******* намайг зодчихлоо гэсэн. Тэгээд ******* гийн дугаарыг надаас аваад явсан. Буудлын өрөөнд сууж байхад ******* ******* гэх залууг нэг хоёр удаа цохиод байсан би тухайн үед нь салгаж байсан. Яагаад цохиод байсныг мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх 14/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 490 дугаартай дүгнэлт:
“1.******* ын биед хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, тархи доргилт, нүүрний шарх, цус хуралт, нуруу, баруун бугалга, тохой, шууны зулгаралт тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. 4.******* д учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ /хх 18/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.******* гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хохирогч ******* ын мөрдөн байцаалтад өгсөн "эмчилгээний зардалд 1 280 000 төгрөг авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй" /хх 50/ гэх мэдүүлгээр шүүгдэгч Б.******* нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж үзлээ.
2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шүүгдэгч Б.******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.******* д ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* ******* д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.******* г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.******* д оногдуулсан 600 000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Б.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.******* д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ