| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2025/01542/И |
| Дугаар | 103/ШШ2026/00052 |
| Огноо | 2026-01-08 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 103/ШШ2026/00052
| 2026 оны 01 сарын 08 өдөр | Дугаар 103/ШШ2026/00052 | Улаанбаатар хот |
2026 01 08 103/ШШ2026/00052
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 3 дугаар хороо, Алтан жолоо офисс, 12 давхарт байрлах, Очир ундраа ОМЗ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуусын ....... дүгээр гудамжны 1 тоотод оршин суух ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 334,219 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Очир ундраа ОМЗ ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч Б.Амаржаргал нь манай компанитай 2023.08.11-ний өдөр 5013 тоот зээлийн гэрээ байгуулж 24 сарын хугацаатай 3,4 хувийн хүүтэй 1,549,000 төгрөгийн зээл авсан. Зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж ямар нэгэн төлөлт хийгээгүй тул шүүхэд хандаж байна. Иймд хариуцагчаас тус зээлийн гэрээний үүрэгт 334,219 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Амаржаргал нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Очир ундраа ОМЗ ББСБ ХХК-ийн нэхэмжилж байгаа 334,219 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна, маргах зүйлгүй гэжээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Очир ундраа ОМЗ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 334,219 төгрөг /гурван зуун гучин дөрвөн мянга, хоёр зуун арван ес/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,677 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 5,338 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч ******* 5,338 төгрөгийг тус тус гаргуулж Очир ундраа ОМЗ ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ