Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 103/ШШ2026/00053

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 103/ШШ2026/00053

Улаанбаатар хот

 

 

 

2026 01 08 103/ШШ2026/00053

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Наран хороолол, ... дугаар байрны .. тоотод байрлах, ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийн 8 дугаар гудамжны 7 тоотод оршин суух, ******* ******* ******* ******* холбогдох татварын өр төлбөрт 916,164 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ******* нь 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр авсан 3,000,000 төгрөгийн зээл бүрэн төлж барагдуулаагүй хэдий ч зээлийн үлдэгдэл болон хүү алданги зэргийг нэхэмжлэхгүй барьцааны тээврийн хэрэгсэл болох ........ БРА улсын дугаартай, 2004 онд үйлдвэрдэгдсэн Subaru Fporestor тээврийн хэрэгслийн татварын өр үүсэж, Багануур дүүргийн татварын алба манай байгууллагын банкны харилцах дансыг хаасан бөгөөд манай байгууллага үйл ажиллагаа явуулах боломжгүй болж өнөөдрийг хүртэл хохирсоор байгаа тул татвар торгууль зэргийг төлүүлж тээврийн хэрэгслийг хасуулах шаардлагатай байна. Иймд ******* татварын өр, гүйлгээний хураамж шимтгэл, торгууль нийт 916,164 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжилж байгаа 916,164 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна, маргах зүйлгүй гэжээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* ******* ******* холбогдох татварын өр төлбөрт 916,164 төгрөг /есөн зуун арван зургаан мянга, нэг зуун жаран дөрөв/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,538 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 13,269 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч *******ас 13,269 төгрөгийг тус тус гаргуулж ******* ******* ******* ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ