Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 103/ШШ2026/00059

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 103/ШШ2026/00059

Улаанбаатар хот

 

 

 

 

 

2026 01 09 103/ШШ2026/00059

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуусын гудамж, өөрийн байранд байрлах, Багануур-Ус ААТҮГ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, ... дугаар байрны ....1 тоотод оршин суух, ******* ******* ******* ******* холбогдох худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 787,913.16 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Багануур-Ус ААТҮГ нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Багануур дүүргийн 3 дугаар хороо, 48 дугаар байрны 11 тоотод оршин суух, ******* ******* нь цэвэр ус түгээх, бохир ус татан зайлуулсан үйлчилгээний хөлс 780,413 төгрөг, нотариатын зардалд 7,500 төгрөг нийт 787,913.16 төгрөгийг төлөөгүй байх тул гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Багануур-Ус ААТҮГ-аас нэхэмжилж байгаа усны төлбөр 787,913.16 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Багануур-Ус ААТҮГ-ын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* ******* ******* холбогдох худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 787,913.16

төгрөг /долоон зуун наян долоон мянга, есөн зуун арван гурван төгрөг, арван зургаан мөнгө/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлөх 23,460 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, хариуцагч Х.*******аас 11,730 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ