Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 103/ШШ2026/00060

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 103/ШШ2026/00060

Улаанбаатар хот

 

 


2026 01 13 103/ШШ2026/00
060

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: ....1 оны 08 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 65 настай, эрэгтэй, Багануур дүүргийн 2 дугаар хороо, Галуут .. дугаар гудамжны .тоотод оршин суух, ******* ******* ******* ******* ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч: *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч ******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ. Хүсэлт гаргагч хүсэлтээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

1.Хүсэлт гаргагч ******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* миний бие 1980 оны 10 сард Алтангадас одонт Эсгий, эсгий гутлын үйлдвэрт холих тасагт нормчингоор ажилласан. Хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн. Алтангадас одонт Эсгий, эсгий гутлын үйлдвэрт ажиллаж байсан баримтыг шүүлгэж үзэхэд ажилд орж гарсан тушаал гарч ирээгүй харин шагналт цалин олгох тухай, мэргэжлийн зэрэг олгох тухай, ээлжийн амралт олгох зэрэг тушаалууд гарч ирсэн. Одоо тэтгэвэрт гарах болсон чинь ажилласан жил хүрэхгүйд хүрээд байна. Надад өгөх өөр ямар ч баримт байхгүй, энд тэнд шүүлгэж үзэхэд баримт олдохгүй байна. Иймд намайг 1980 оны 10 сараас 1996 оны оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Эсгий, эсгий гутлын үйлдвэрийн холих тасагт нормчиноор ажиллаж байсныг тогтоож өгнө үү.

2.Хүсэлт гаргагч ******* нь шүүхэд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Алтангадас одонт эсгий, эсгий гутлын үйлдвэрийн 1985 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 169 дугаартай шагналт цалин олгох тухай тушаал, хавсралтын хуулбар, 1987 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 298 дугаартай мэргэжлийн зэрэг олгох тухай тушаал, хавсралтын хуулбар, 1988 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 206 дугаартай ажилд томилох, ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар, 1990 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 181 дугаартай ажилд томилох, ээлжийн амралт олгох, ажлаас чөлөөлсөн тухай тушаал, хавсралтын хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, Батлан хамгаалах төв архивын лавлагаа зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

Шүүгчийн захирамжаар Улсын бүртгэлийн байгууллагаас ХААТР-1 маягт, ХААТР-21 маягтыг нотлох баримтаар шаардан гаргуулсан байна.

Шүүх дээрх баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх *******гийн шүүхэд хандаж гаргасан улсад ажиллаж байснаа тогтоолгох тухай хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

1.******* нь 1961 оны 08 дугаар сарын 24-ний өдөр төрсөн бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил төлсөн 65 нас хүрсэн даатгуулагч, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй, даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэж заасан нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх авахад шаардлагатай баримт бичиг хангалтгүй байгаа шалтгаанаар ажиллаж байсан үйл баримтаа тогтоолгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д зааснаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд хүсэлтээ гаргасан нь хууль зөрчөөгүй байна.

2.Хүсэлт гаргагч *******гийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн, тухайн үед ажиллаж байсан тушаал эх хувиар холбогдох байгууллагаас гарч ирээгүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар болон архивын байгууллагын тодорхойлолтуудаар тогтоогдож байх тул дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шүүхээр тогтоолгох шаардлага гаргах эрх *******д үүсэж байх ба ажиллаж байсан үйл баримтыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоолгох боломжгүй байдалд хүрсэн байна.

3.Тэрээр тухайн үйл баримтыг тогтоолгох зорилгоо заахдаа өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн юм гэжээ

4.******* нь 1983.10.01-ний өдрөөс 1990.08.01-ний өдрийг хүртэл Алтан гадас одонт эсгий, эсгий гутлын үйлдвэрт нормчиноор ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

-Алтангадас одонт эсгий, эсгий гутлын үйлдвэрийн 1985 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 169 дугаартай шагналт цалин олгох тухай тушаал, хавсралтын 8 дугаарт ******* ажилласан өдөр 26, олгосон 15 хувь гэж бүртгэгдсэн, 1987 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 298 дугаартай мэргэжлийн зэрэг олгох тухай тушаал, хавсралтын 5 дугаарт ******* Баасансүрэн нь III дугаар зэргээс IV дүгээр зэрэг рүү шилжсэн гэсэн бичилт, 1988 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 206 дугаартай ажилд томилох, ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбарт Холих тасгийн ажилчин Д.******* ээлжийн амралтыг 8 дугаар сарын 08-ны өдрөөс 26 хоногоор олгосон, 1990 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 181 дугаартай ажилд томилох, ээлжийн амралт олгох, ажлаас чөлөөлөх тухай тушаал, хавсралтын 7 дугаарт Д.******* ээлжийн амралтыг 07 дугаар сарын 01-ний өдрөөс 26 хоногоор олгосон байна. / хх-ийн 4-6 дугаар тал, 7-8, 9,10-11 дүгээр тал/

-Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-1А маягтад: овог Дашцэрэн, нэр Баасансүрэн, төрсөн газар Төв аймаг, Заамар сум, төрсөн он сар өдөр 1961.08.24, регистрийн дугаар /ШД61082470/, ажилчин, Эсгий, эсгий гутлын үйлдвэр, оршин суудаг газар 10 дугаар хороо, Жаргалант 338 гэж бүртгэгджээ. /хх-ийн 23-24 дүгээр тал/

-Батлан хамгаалах төв архивын 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаанд: ******* Баасансүрэн БХЯ-ны сайдын 1980.06.02-ны өдрийн н/162 дугаар тушаалаар Улаанбаатар хот, Сүхбаатарын /район/ 1980.06.25-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 223 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1983.06.13-ны өдрийн н/227 дугаар тушаалаар Улаанбаатар хот, Октябрийн районд 1983.08.15-ны өдөр 397226 дугаарын цэргийн батлахтай халагдсан болно гэжээ. /хх-ийн 13 дугаар тал/

-Гэрч ******* шүүх хуралдаанд өгсөн тайлбар.

-Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Хаягийн хуудас номер 7-д: Хаана ямар ажилтай гэсэн хэсэгт эсгий гутлын үйлдвэрт нормчин гэж бичигджээ. /хх-ийн 24 дүгээр тал/

5.Дээрх баримтуудыг үндэслэн *******г 1983.09.01-ний өдрөөс 1990.08.01-ний өдрийг хүртэл хугацаанд Алтан гадас одонт эсгий, эсгий гутлын үйлдвэрт нормчиноор ажиллаж байсныг тогтоож, 1980.10-1983.09.01 хүртэл, 1990.08.01-1996.08.01-ний өдрийг хүртэл ажиллаж байснаа тогтоолгох шаардлагыг баримтаар тогтоогдоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг үндэслэж ******* ******* ******* Баасансүрэнг 1983.09.01-ний өдрөөс 1990.08.01-ний өдрийг хүртэл хугацаанд Алтан гадас одонт эсгий, эсгий гутлын үйлдвэрт нормчиноор ажиллаж байсныг тогтоож, 1980.10-1983.09.01 хүртэл, 1990.08.01-1996.08.01-ний өдрийг хүртэл ажиллаж байснаа тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ