Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 103/ШШ2026/00062

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 103/ШШ2026/00062

Улаанбаатар хот

 

 

2026 01 13 103/ШШ2026/00062

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Багануур дүүрэг 1 дүгээр хороо, Хуцаагийн 10 дугаар гудамжны 8 тоотод оршин суух, ******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Бэлэндалай ... дугаар тоочиг,..дугаар гудамжны .. тоотод оршин суух, ******* ******* ******* ******* холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга: Б.Долгоржав оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Д.******* холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь танилцаад 2022 оноос хойш хамтран амьдрах болсон хамт амьдарч байх хугацаанд 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр охин төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан юм. Би энэ хүний харгис зан байдал, доромжлол, гэр бүлээс гадуурх харилцаа, гэр бүлийн хүчирхийлэл зэргийг нь 3 жил тэвчин амьдарсан боловч цаашид энэ хүнтэй амьдрах боломжгүй болж 2025 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс тусдаа амьдрах болсон. Иймд охин д тэтгэлэг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: миний бие ******* холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба бид харилцан тохиролцож шүүхээр шийдвэрлүүлэхгүйгээр эвлэрсэн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. 2026.01.13-ны өдрийн 10 цагт товлосон шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлгийг шүүхийн журмаар шийдвэрлүүлэхгүй, хоорондоо эвлэрсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр товлогдсон шүүх хуралдааны товыг талуудад мэдэгдсэн, нэхэмжлэгч нь шүүх хуралдааныг өөрийгөө байлцуулахгүйгээр хийх хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5-д ааснаар зохигчдыг байлцуулахгүйгээр хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй, ******* ******* ******* ******* холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ