Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 103/ШШ2026/00063

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 103/ШШ2026/00063

Улаанбаатар хот

 

 

 

2025 01 13 103/ШШ2026/00063

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Наран хороолол, ...... дугаар байрны Б зааланд байрлах Нэткапитал финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Бага гүний ..... дугаар гудамжны ........ тоотод оршин суух ******* ******* ******* *******,

Хариуцагч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Бага гүний ... дугаар гудамжны .... тоотод оршин суух ******* ******* ******* *******,

Хариуцагч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Бага гүний ... дугаар гудамжны...тоотод оршин суух ******* ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 34,002,282 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгоржав оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Нэткапитал финанс ББСБ ХХК нь ******* *******, ******* *******, нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 34,002,282 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь өөрсдийн тайлбар, татгалзлалаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Нэхэмжлэгч Нэткапитал финанс ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч Э.******* нь Нэткапитал ББСБ-тай 2024 оны 04 сарын 22-ны өдөр 10443333479 тоот тээлийн гэрээ байгуулан 5,000,000 /таван сая/ төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 33,6% -ийн хүүтэйгээр цалингийн зээл, 2024 оны 04 сарын 24-ний өдөр 10443335247 тоот тээлийн гэрээ байгуулан 32,550,000 /гучин хоёр сая таван зуун тавин мянга/ төгрөгийг 48 сарын хугацаатай, жилийн 32,4%-ийн хүүтэйгээр авто машин худалдан авах зээлийг тус тус авсан ба авто машин худалдан авах зээлийн гэрээнд Д.******* нь хамтран зээлдэгчээр үүрэг хүлээсэн болно. Зээлдэгч нь зээлийн гэрээний хугацаанд 10443333479 тоот цалингийн зээлийн үндсэн төлбөрт 1,486,572 төгрөг, зээлийн хүүд 1,453,505 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3,906 төгрөг, нийт 2,943,983 төгрөг, 10443335247 тоот зээлийн үндсэн төлбөрт 4,849,157 төгрөг, зээлийн хүүд 11,015,280 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 14,183 төгрөг, нийт 15,878,620 төгрөгийг тус тус төлсөн болно. Гэтэл зээлдэгч Э.******* 10443333479 болон 10443335247 тоот зээлийн төлбөрийг 2025 оны 04 сарын 18-ны өдрийн хуваарьт төлөлтөөс хойш төлөлт хийлгүй, нэхэмжлэл гаргах 2025 оны 09 сарын 09-ний өдрийн байдлаар 144 хоног хугацаа хэтрүүлээд байна. Байгууллагын зүгээс зээлдэгч, хамтран зээлдэгч болон зээлдэгчийн эхнэртэй удаа дараа уулзаж, утсаар ярьж, зээлийн төлбөр төлөхийг мэдэгдэн шаардаж байсан боловч "Хүнээ сайн судалж байж зээлээ өгөхгүй яасан юм, зээл төлөхгүй, шүүхээрээ яв гэх мэт хариу өгч, зээл төлөх ямар нэгэн алхам хийлгүй байсаар өдийг хүрсэн болно. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдөр буюу 2025 оны 09 сарын 09-ний өдрийн байдлаар төлбөл зохих төлбөр нь 10443333479 тоот зээлийн гэрээний үндсэн төлбөр 3,513,427 төгрөг, хүү 467,631 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,610 төгрөг, нийт 3,988,668 төгрөг, 10443335247 тоот зээлийн гэрээний үндсэн төлбөрт 27,700,842 төгрөг, хүү 2,296,213 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 16,559 төгрөг, нийт 30,013,614 төгрөг ба нийт 34,002,282 төгрөг байна гэжээ.

Хариуцагч Э.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Э.******* миний бие Нэткапитал финанс ББСБ ХХК-иас хамтран зээлдэгч ээж *******ийн хамтаар зээл авсан. Зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн. Одоо нэхэмжилж байгаа 34,002,282 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Нэткапитал финанс ББСБ ХХК-иас тус шүүхэд ******* *******, ******* ******* нараас зээлийн гэрээний үүрэгт 34,002,282 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие хариуцагч аас татгалзаж, хариуцагч Э.*******, Д.******* нартай харилцан тохиролцож нэхэмжлэлийн шаардлага болох 34,002,282 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2026 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл сар бүр 2,800,000 төгрөгөөр, 2026 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 3,202,282 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар, хариуцагч нар зээлийн төлбөрийг дээрх хуваарийн дагуу төлөх бөгөөд аль нэг сарын төлбөрийн хуваарь зөрчигдвөл нэхэмжлэгчийн зүгээс албадан гүйцэтгүүлэх захирамж гаргуулахаар бид харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

Нэхэмжлэгчээс итгэмжлэл, зээлийн гэрээнүүд, зээлийн эргэн төлөлтийн хуваариуд, барьцааны гэрээнүүд, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээний хуулбарууд, зээлийн дансны хуулга, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, салбар төлөөлөгчийн газрын гэрчилгээний хуулбар, хугацаа хэтэрсэн зээлдэгчийн мэдэгдэл зэрэг баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал хариуцагч А.ыг хариуцагчаар татахаас татгалзаж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхээс өмнө зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Товлогдсон шүүх хуралдааны товыг хариуцагч нарт мэдэгдсэн, зохигчид нь эвлэрсэн үндэслэлээр шүүх хуралдааныг өөрсдийгөө байлцуулахгүйгээр хийх хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5-д зааснаар зохигчдыг байлцуулахгүйгээр хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327,961 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 327,961 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэткапитал финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ******* ******* *******, ******* ******* ******* *******, ******* ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 34,002,282 төгрөг гаргуулах иргэний хэрэгт нэхэмжлэгч нь хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад хариуцагч А.аас татгалзаж, хариуцагч Э.*******, Д.******* нар нь 34,002,282 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2026 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл сар бүр 2,800,000 төгрөгөөр, 2026 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 3,202,282 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар, уг төлбөрийг заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд албадан гүйцэтгүүлэх захирамж гаргуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327,961 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 327,961 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Нэткапитал финанс ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ