Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 315/ШШ2026/00045

 

 

 

 

ТОГТООХ нь:

 

          1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* овогт ******* , овогт нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

          2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2019 оны 0******* сарын 15-ны өдөр төрсөн охин Мөнх-Эрдэнийн , 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн Мөнх-Эрдэнийн  нарыг эх С.******* асрамжид хэвээр үлдээсүгэй.

 

          3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2019 оны 0******* сарын 15-ны өдөр төрсөн охин , 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Б.эр тэжээн тэтгүүлсүгэй.

      

           4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдсугай.

 

        5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг тус тус мэдэгдсүгэй.

 

         6. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6, 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигчдын дундын өмчит хөрөнгө болох  Норд бенз маркийн шинэ, хуучин хоёр машин, мөн суудлын маркийн 1 машин нийт 3 машиныг Б.Мөнх-Эрдэнийн өмчлөлд, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7-р баг ******* хотхоны *******-р байрны 15 тоотод байрлах бүрэн тавилгатай 2 өрөө 54 метр квадрат талбайтай, хоёр өрөө орон сууцыг нэхэмжлэгч  С.******* өмчлөлд үлдээж, уг байрны зээлийн үлдэгдэл 48,000,000 төгрөгийг нэхэмжлэгч С. төлж дуусгахаар зохигчид  харилцан тохиролцож  эд хөрөнгөө хуваасныг баталсугай.

 

           7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.эс улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.д олгосугай.

 

         8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 3 хоногийн дотор шийдвэрийн хувийг Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Одонтуяад даалгасугай.

 

         9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

        10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

       

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.БАЯРБААТАР