Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 103/ШШ2026/00094

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 103/ШШ2026/00094

Улаанбаатар хот

 

2026 01 19 103/ШШ2026/00094

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Голомт банкны тав байранд байрлах, Голомт банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Жаргалантын ... дугаар гудамжны .. тоотод оршин суух, ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 17,362,980.27 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Голомт банк ХК нь З.******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17,362,980.27 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Голомт банк ХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд Зээлдэгч ******* нь Голомт банктай 2025.01.20-ны өдөр ЗГ-R000727919 дугаартай дижитал зээлийн эрх нээх гэрээг цахимаар байгуулж 10,0000,000 төгрөгийг жилийн 19,8 хувийн хүүтэй 25 сарын хугацаатайгаар авч ашигласан. Мөн 2025.01.23-ны өдөр 2,020,000 төгрөг, 2025.03.18-ны өдөр 7,990,000 төгрөг нийт 20,010,000 төгрөгийг зээлсэн. Зээлийн гэрээг 90 хоног хугацаа хэтрүүлсэн. Иймд банк өөрийн санаачилгаар гэрээг цуцалж үлдэх зээл, зээлийн хүү нийт 17,362,980,27 төгрөгийг *******оос гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Голомт банк ХК-иас зээл авсан нь үнэн. Нэхэмжилж байгаа мөнгөн дүн 17,362,980,27 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хариуцагч ******* нь Голомт банк ХК-иас нэхэмжилсэн 17,362,980,27 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, бүрэн төлж барагдуулах болно гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Голомт банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 17,362,980.27 төгрөг /арван долоон сая, гурван зуун жаран хоёр мянга, есөн зуун наян төгрөг, хорин долоон мөнгө/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244,765 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 122,382 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч *******оос 122,382 төгрөгийг тус тус гаргуулж Голомт банк ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ