| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2026/00048/И |
| Дугаар | 103/ШШ2026/00095 |
| Огноо | 2026-01-19 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 103/ШШ2026/00095
| 2026 оны 01 сарын 19 өдөр | Дугаар 103/ШШ2026/00095 | Улаанбаатар хот |
2026 01 19 103/ШШ2026/00095
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Твинтауэр-1 дүгээр байрны 13 давхарт байрлах, Есөн шижир инвест ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Наран хороолол, ... дүгээр байрны ..тоотод оршин суух, ******* ******* ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,453,387.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Есөн шижир инвест ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. ******* нь манай Есөн шижир инвест ББСБ ХХК-тай 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийг сарын 2.99 хувийн хүүгэй, 24 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч *******аас зээлээ төлөхийг шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйл 451.1, 453,1 дэх хэсэг, Зээлийн гэрээний 3.2 3.6 дахь хэсгийг тус тус үндэслэн зээлдэгч *******аас 2,453,387.97 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* нь Есөн шижир инвест ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 2,453,387.97 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Есөн шижир инвест ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,453,387.97 төгрөг /хоёр сая,дөрвөн зуун тавин гурван мянга,гурван зуун наян долоон төгрөг, ерин долоон мөнгө/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,204 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 27,102 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч *******аас 27,102 төгрөгийг тус тус гаргуулж Есөн шижир инвест ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ