| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2026/00046/И |
| Дугаар | 103/ШШ2026/00098 |
| Огноо | 2026-01-19 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 103/ШШ2026/00098
| 2026 оны 01 сарын 19 өдөр | Дугаар 103/ШШ2026/00098 | Улаанбаатар хот |
2026 01 19 103/ШШ2026/00098
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: Багануур дүүрэг 3 дугаар хороо, 3 дүгээр байрны 15 тоотод байрлах, Онч-Энх ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, Уурхайн нийтийн байрны .... тоотод оршин суух, ******* *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,503,382 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Онч-Энх ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ******* ******* (*******) нь манай байгууллагаас 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 2.500.000 төгрөгийг 36 сарын хугацаатай 3%-ийн хүүтэй хувийн хэрэгцээний зориулалтаар зээл авсан. Тухайн үед ******* миний бие нь жирэмсний болон амаржсаны амралтаа аваад ажилд ороод удаагүй байхад ня-бо ******* нь манай нөхөрт мөнгөний хэрэг гараад гээд программд цахим зээлийн гэрээ байгуулан зээлийг шилжүүлүүлсэн байдаг. Зээлийн эргэн төлөлтийг зээл олгосон өдрөөс хойш 4-5 сар тасралтгүй хүүг нь төлсөн. 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш нэг ч удаа төлөлт хийлгүй манай байгууллагыг хохироож байгаа тул нийт 2,498,382 төгрer болон натриатын зардал 5,000 төгрөг нийт 2,503,382 төгрөгийг ******* *******гээс гаргуулж өгнө үү.
Хариуцагч А.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Онч-Энх ББСБ ХХК-иас зээл авсан нь үнэн. Нэхэмжилж байгаа мөнгөн дүн 2,503,382 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Онч-Энх ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,503,382 төгрөг /хоёр сая, таван зуун гурван мянга, гурван зуун наян хоёр/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,004 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 27,502 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч А.*******гээс 27,502 төгрөгийг тус тус гаргуулж Онч-Энх ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ