| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2026/00091/И |
| Дугаар | 103/ШШ2026/00106 |
| Огноо | 2026-01-21 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 103/ШШ2026/00106
| 2026 оны 01 сарын 21 өдөр | Дугаар 103/ШШ2026/00106 | Улаанбаатар хот |
2026 01 21 103/ШШ2026/00106
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуус ... дугаар гудамжны ...тоотод оршин суух, ******* ******* ******* ******* иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч: *******
Нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
******* нь ******* эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан шаардлага, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ******* миний бие ******* ******* хамтран амьдарч байсан бөгөөд 2024 оны 4 дүгээр сард миний эзэмшлийн Pruis-41 марктай 72-41 УНС улсын дугаартай автомашиныг надад хэлэлгүйгээр дур мэдэн авч яваад одоог хүртэл хаана байгаа нь мэдэгдэхгүй байна. дугаар руу удаа дараа залгахад утсаа авахгүй миний утсыг block хийсэн. Түүний байгаа газрыг тодруулах талаар өөрийн боломжит бүхий л арга хэмжээ авсан боловч хаягийг тодруулж чадаагүй хаана амьдран суудаг болох нь тодорхойгүй байна. Өнгөрсөн жил Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст тус тээврийн хэрэгслээ алга болсон тухай гомдлоо бүртгүүлсэн боловч эрэн сурвалжлах ажиллагаа хийгээд олоогүй. Тус хэлтсийн байцаагч ахмад Үүрцайх гэж хүн ******* Багахангай дүүрэгт байгаа гэсэн сураг гаргаж өгсөн. Тэгээд намайг иргэний шүүхэд ханд гэж хэлэхээр нь Хан-Уул дүүргийн Иргэний шүүхэд хандсан боловч миний хүсэлтийг нотлох баримт хангалтгүй гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан. Pruis-41 маркын 72-41 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэл Есөн шижир ББСБ-ын нэр дээр байгаа. Намайг зээлээ төлөхгүй байсан учир Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд өгсөн. Намайг машинаа өөрөө хай гээд тэднийх хайхгүй байгаа. Багахангай дүүрэгт л байж магадгүй гэж цагдаа хэлсэн. найз гэж эмэгтэй Багахангай дүүргийн эмнэлэгт сувилагч хийдэг. Иймд түүнийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчаас: Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа зэргийг нотлох баримтаар ирүүлсэн болно.
Шүүхээс хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь: нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд өгсөн тайлбар, Цагдаагийн байгууллага, Хан-Уул дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан зэргээр тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч нь албан ёсны хаягтаа байхгүй, хаана оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжлах шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзлээ.
******* ******* нь дугаарын гар утастай, Pruis-41 марктын 72-41 УНС улсын дугаартай машиныг эзэмшиж байгаа, найз гэх эмэгтэй Багахангай дүүргийн эмнэлэгт сувилагч хийдэг, нь одоогоор Багахангай дүүрэгт амьдарч байж болзошгүй, тээврийн хэрэгсэл алга болсон талаар Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хандаж гомдол гаргаж байсан, ахмад Үүрцайх гэж албан тушаалтан мэдээллийг ша лгаж байсан гэх мэдээллийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар *******ийн ийг эрэн сурвалжилж, оршин суугаа албан ёсны хаягийг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний хаана оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэхийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3.Хариуцагч нь хаана байж болох бүхий л хаяг мэдээллийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэх, тухай бүр мэдэгдэж байхыг хүсэлт гаргагч *******т анхааруулсугай.
4.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хувийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Нансалмаад даалгасугай.
5.Хариуцагчийн хаана оршин сууж байгаа газрыг тогтоосон нөхцөлд хариуцагчийн хаягийг нэхэмжлэгчид албан ёсоор мэдэгдэхийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ