Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 103/ШШ2026/00107

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 103/ШШ2026/00107

Улаанбаатар хот

 

 

 

 

 

2026 01 21 103/ШШ2026/00107

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Багануур дүүрэг 1 дүгээр хороо, Хуцаагийн... дүгээр гудамжны .. тоотод оршин суух, ******* ******* ******* ******* иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******,

Нарийн бичгийн дарга Э.Анужин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

******* нь ******* эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан шаардлага, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ******* нь 1994 онд ******* танилцаж, 1995 оны 10 дугаар сарын 27-ны өдөр том хүү , 2002 оны 08 дугаар сарын 02-ны өдөр дунд охин , 2012 оны 06 дугаар сарын 02-ны өдөр бага хүү нар төрсөн. Тэд 2006 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж 2016 он хүртэл хамт амьдарсан. Дээрх хугацаанд нь архи ууж, агсам согтуу тавьж, гэр бүлийнхэнийгээ тав тухгүй, сэтгэл зүйн дарамтанд амьдруулж байсан бөгөөд зарим тохиолдолд цагдаагийн байгууллагад хандах үе ч байсан. Багануур дүүрэгт амьдардаг байхдаа 2 ч удаа шүүхэд гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргаж байсан боловч нь уучлалт гуйж, эргээд эвлэрэх санал тавьснаар нэхэмжлэлээ буцааж авч байсан боловч нөхцөл байдал өөрчлөгдөөгүй байна. Ингээд 2016 онд том хүү оюутан болж Солонгос улсад суралцах болсноор нь хүүгээ дагуулан Солонгос улс руу явсан ба явахдаа эргэж нийлэхгүй тусдаа амьдрахаар шийдсэнээ өд хэлээд явсан. нь 2017 онд араас охин , бага хүү нарыг хүргэж ирсэн ба Солонгос улсад ирээд ажил төрөл хийхгүй, архи ууж, асуудал үүсгэн Монгол улс руу буцсан. ******* Солонгос улсад ирсэн байх үед ч , нар нь таарамжгүй харилцааны улмаас хамт амьдрах боломжгүй байсан тул тусдаа амьдарч байсан ба 2016 онд том хүүгээ аваад Солонгос улсад ирсэн цагаас тусдаа амьдрах болсон. Мөн тусдаа амьдарч эхэлснээс хойш 3 хүүхэд нь ******* асрамжид байж 2 том нь насанд хүрсэн ба бага хүү нь ээжтэйгээ хамт амьдарч Солонгос улсад суралцаж байгаа болно. 9 жилийн хугацаанд тусдаа амьдарсан, эргээд хамт амьдрах боломжгүй, эвлэрэн хэлэлцэх боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулахаар Өмнөговь аймгийн Ханбогд сум, 3-р баг, Жавхлант гэсэн хаягийн дагуу шүүхэд хандсан боловч хаягтаа оршин суудаггүй үндэслэлээр Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг татгалзсан болно. ийн оршин суугаа хаягийг олж тогтоох боломжгүй байгаа тул овогт Дандарын ийг /РД: / эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү. гэжээ.

Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, мэдэгдэх хуудас, Өмнөговь аймаг Ханбогд сумын Жавхлант багийн Засаг даргын тодорхойлолт, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эвлэрүүлэн зуучлах ажллагааг татгалзсан тухай тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаанууд, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг ирүүлсэн байна.

Шүүхээс хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь: нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь *******, нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа, Өмнөговь аймаг Ханбогд сумын Жавхлант багийн Засаг даргын тодорхойлолт, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эвлэрүүлэн зуучлах ажллагааг татгалзсан тухай баримт, Л.******* шүүхэд гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч нь албан ёсны хаягтаа байхгүй, хаана оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжлах шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзлээ.

******* нь /РД:/ регистрийн дугаартай, охин тай холбоотой байдаг, нь Этүгэн дээд сургуульд оюутан, нь Өмнөговь аймгийн Ханбогд суманд том тэрэгний жолооч хийж байх магадлалтай гэх мэдээллийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар ******* Дандарын ийг /РД:/ эрэн сурвалжилж, оршин суугаа албан ёсны хаягийг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний хаана оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэхийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3.Хариуцагч нь хаана байж болох бүхий л хаяг мэдээллийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэх, тухай бүр мэдэгдэж байхыг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хүсэлт гаргагч ******* нарт анхааруулсугай.

4.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах даалгасугай.

5.Хариуцагчийн хаана оршин сууж байгаа газрыг тогтоосон нөхцөлд хариуцагчийн хаягийг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч *******д /утас 9................58/ албан ёсоор мэдэгдэхийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.

6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ