| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2026/00082/И |
| Дугаар | 103/ШШ2026/00112 |
| Огноо | 2026-01-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 103/ШШ2026/00112
| 2026 оны 01 сарын 22 өдөр | Дугаар 103/ШШ2026/00112 | Улаанбаатар хот |
2026 01 22 103/ШШ2026/00112
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 2 дугаар хороо, Усны гудамж, өөрийн байранд байрлах, Капитрон банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Нарийны ... дугаар гудамжны ... тоотод оршин суух, ******* ******* ******* ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 43,248,149 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Капитрон банк ХК-иас Б.******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 43,248,149 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Капитрон банк ХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ******* нь тус банктай 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр MN290030003095038538 тоот Цахим цалингийн зээлийн гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээгээр 36,559,000 төгрөгийн зээлийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, хэрэглээний зээлийн зориулалтаар олгож, түүний Капитрон банкны ,,,,,,,,,,,,,,,,538 тоот дансанд шилжүүлсэн. Банк хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн бөгөөд хариуцагч нь гэрээний хугацаанд зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, үүргээ гүйцэтгэхийг зээлдэгч *******гээс шаардсан боловч зээлээ төлөх талаар ямар нэг санаачлага, үр дүн гаргахгүй байгаа тул гэрээг цуцалж хариуцагчаас үндсэн зээл 35,569,663 төгрөг, зээлийн хүү 7,468,807 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 209,679 төгрөг, нийт 43,248,149 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Капитрон банкнаас цалингийн зээл авсан нь үнэн. Капитрон банкнаас нэхэмжилсэн 43,248,149 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хариуцагч ******* нь Зээлийн гэрээний үүрэгт 43,248,149 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Капитрон банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* ******* ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 43,248,149 төгрөг /дөчин гурван сая, хоёр зуун дөчин найман мянга, нэг зуун дөчин ес/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 374,191 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 187,095 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас 187,095 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Капитрон банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ