| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2025/01547/И |
| Дугаар | 103/ШШ2026/00114 |
| Огноо | 2026-01-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 103/ШШ2026/00114
| 2026 оны 01 сарын 22 өдөр | Дугаар 103/ШШ2026/00114 | Улаанбаатар хот |
2026 01 22 103/ШШ2026/00114
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: Cүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж, МПМ цогцолборт байрлах Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Сургалтын задгайн .. дугаар гудамжны .. тоотод оршин суух ******* ******* ******* ******* холбогдох худалдах худалдан авах гэрээний үүрэгт 571,273.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Хариуцагч нь манай "Үйлчилгээний нөхцөл"-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 43742463 тоот "Үйлчилгээний гэрээ" болон гар утас, төхөөрөмж хөнгөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ" байгуулан 95960501 дугаарлалттай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг ашиглаж эхэлсэн. Мөн гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж Wifi төхөөрөмж утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Иймд хариуцагчаас 571,273.25 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Багануур дүүргийн Мобиком ХХК-иас гар утас зээлээр авсан. Одоо нэхэмжилсэн 571,273.25 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* ******* ******* холбогдох худалдах худалдан авах гэрээний үүрэгт 571,273.25 төгрөг /таван зуун далан нэгэн мянга, хоёр зуун далан гурван төгрөг, хорин таван мөнгө/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,788 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 8,894 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч *******аас 8,894 төгрөгийг тус тус гаргуулж Мобиком корпораци ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ