| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2025/01535/И |
| Дугаар | 103/ШШ2026/00021 |
| Огноо | 2025-12-31 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 31 өдөр
Дугаар 103/ШШ2026/00021
| 2025 оны 12 сарын 31 өдөр | Дугаар 103/ШШ2026/00021 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч:Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ******* дугаар ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух ******* овогт ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 20,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С. нь хариуцагч Х.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,600,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч С. нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие С. нь 2024 оны 09-р сарын 30-ны өдөр Х.ос 5 УНБ улсын дугаар бүхий Prado-150 маркын автомашины: 80.000.000 / Наян сая/ төгрөгөөр худалдан авч төлбөрийг бүрэн төлсөн. Уг машиныг авснаас хойш 10 гаруй хоноод байтал хөдөлгүүрийн алдаа зааж гэрэл ассан. Тухайн үед нь Х.д хэлэхэд яндан товчлуураа дараад аккумлятороо салгаад буцааж залгаад үз гэсний дагуу хийсэн боловч болохгүй байсан. Эргэж залгаад үүнийгээ засаад өгчихөөч гэхэд эргэж ярья гэсэн ба түүнээс хойш утсаа авахгүй, мессеж бичихэд хариу өгөхгүй байсан. Гэвч хөөцөлдсөөр байгаад 6 дугаар сарын 04-нд уулзахад Х. нь машинаа буцааж авсан ба машины төлбөрт авсан 80,000,000 төгрөгнөөс 50,000,000 төгрөг өгье гээд 49,500,000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 500,000 төгрөгийг одоо болтол өгөөгүй байна. Бид хоёр 2025 оны 6 дугаар сарын 04-нд наториат дээр очиж өгөөгүй байгаа 30,000,000 төгрөгийн 15,000,000 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр, үлдэж байгаа 15,000,000 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр С. миний Хаан банкны дансанд шилжүүлж тооцоо дуусгахаар тохирч 1853 дугаартай зээлийн гэрээ байгуулсан. Гэвч одоо болтол гэрээний үүргээ биелүүлэхгүй, сүүлдээ утсаа салгаад, холбоо барих боломжгүй байна. Миний бие 2025 оны 8 дугаар сард Х.той тааралдаад өгнө гээд өгөөгүй мөнгө 500,000 төгрөгөө өгөөрэй, цаашид ярьсан хэлсэндээ байхгүй бол шүүхэд өгнө шүү гэж хэлэхэд өгөх газраа өгөөрэй, шүүхээр яваад нэмэргүй дээ гэж хэлж байсан.
Сүүлд 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр утсаар ярихад оноос өмнө өгнө гэж хэлсэн. Тэгэхэд нь гэрээний дагуу алданги яваад байгаа шүү гэхэд хууль мэдэхгүй хүнтэй ярьж байгаа юм уу гээд эргээд залгая гээд утсаа тасалсан. Дахиж холбогдоогүй. Иймд Х.той байгуулсан зээлийн гэрээний дагуу 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өгөх ёстой 15,000,000 төгрөгийн хугацаа хэтэрсэн 68 хоногийн алданги 5,100,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 04-нд дутуу өгсөн 500,000 төгрөг, нийт 20,600,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: С. миний бие тус шүүхэд Х.д холбогдуулан 20,600,000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Бид эвлэрэн хэлэлцэж 5,100,000 төгрөгийг төгрөгийг хасаж, үлдэгдэл 15,500,000 төгрөгийг хариуцагч Х. нь 2026 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчдын бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээ зэргийг уншиж танилцаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Учир нь: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 5,100,000 төгрөгөөр багасгаж, үлдэгдэл 15,500,000 төгрөгийг хариуцагч нь 2026 оны 02 дугаар сарын 01-нд төлж барагдуулахаар төлбөр төлөх цаг хугацаа, үнийн дүнгийн хувьд зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн татгалзсан шаардлагад холбогдох улсын тэмдэгтийн хураамж 96,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй, ******* овогт ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 20,600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 5,100,000 төгрөгөөр багасгаж, үлдэгдэл 15,500,000 төгрөгийг хариуцагч нь 2026 оны 02 дугаар сарын 01-нд төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 164,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж 82,200 төгрөгийг улсын орлогоос, 82,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА