Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2018/ШЦТ/249

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн,

Шүүгдэгч*******   нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч ******* *******  д холбогдох эрүүгийн 1818004510281 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ******* *******  , 1997 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 21 настай. эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дархан-Уул аймаг ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч*******   нь 2018 оны 5 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сум 16 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 17 дугаар байрны ойролцоо хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн *******   эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч*******   нь 2018 оны 5 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн *******  дугаар байрны ойролцоо хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн *******   эрх чөлөөнд халдаж “тархи доргилт, нүүр, зүүн бугалга, шуу, баруун мөр, зүүн гуян дахь цус хуралт, баруун тохой, зүүн шуу, тохой, нуруу, баруун өвдөг, хүзүү хоолойн дахь зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь

            Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

            Шүүгдэгч*******  : Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Яллах дүгнэлтэд үнэн зөв бичигдсэн тул дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй гэв.

 

            Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

            Шүүгдэгч *******   өгсөн: Би 2018 оны 5 дугаар сарын 29-ны орой Дархан сумын 3 дугаар баг Хараа голын эрэг дээр найзтайгаа пиво ууж байгаад 00 цагийн орчимд Шинэ Дархан луу явж байхад миний утас руу*******   гэдэг танил залуу залгаад чи хаана байгаа юм бэ би үйчлилгээний төвд “Од” 24 цагийн супермаркеын ойролцоо байна ойрхон байвал хүрээд  ирэх үү гэсэн. Би зав гарвал очье гэж ярьчихаад 30-40 минутын дараа би түүн рүү залгаад  бид хоёр Үйлчилгээний төвд уулзсан. Үйлчилгээний төвийн ард гарахад *******  *******   найзын хамт пиво уугаад сууж байсан бөгөөд*******   бид 2 тэр хэдээс өнгөрөөд *******  дугаар байрны саравчинд очоод сууж байхад тэд нар араас ирээд 2,5 литрийн том пиво хувааж уугаад бөөнөөрөө  байж байгаад /миний найз охин нас бараад удаагүй байсан учир сэтгэл санаа тогтворгүй байсан/ би уйлаад*******  тэй юм яриад сууж байтал*******   ганцаараа найзтай юм шиг яагаад байгаа юм бэ гэхээр нь*******  тэй маргалдсан. Тэгтэл*******  ийн найз охин хажуугаар*******  ийг өмөөрч орж ирэхээр нь би найз охиныг нь түлхээд*******  ийн үснээс татаад бид хоёр газар унаад зодолдсон. Тэгээд*******   миний баруун гуяны дотор талаас хазаад тавихгүй байхаар нь би нүүр лүү нь гараараа 4-5 удаа цохисон. Тэгэхэд тэнд байсан банди нар салгаад намайг таксинд суулгаж өгөөд гэр рүүгээ харих гээд явж байгаад МАН-ын байрны харалдаа явж байгаад найз ******* руу залгаад өмсөх цамц өгөөч гэж яриад удаагүй байж байтал миний утас руу *******   дугаараас залгаад*******  ийн найз байна.*******  ийн S5 Samsung маркийн утас алга болчихсон байна чи хүрээд ир гэсэн. Тэгээд намайг таксинаас буугаад очиход*******  ийн найз охин нөгөө банди нарыг нэгжээд зогсож байхаар нь би найз охин руу нь цүнхээ шидээд шалгаач гээд цамц, гутлаа тайлаад одоо юу шалгах юм бэ гэхэд манай найз охин миний хувцсыг өмсүүлсэн.*******   цаанаас нь наадах чинь миний гар утсыг авсан өөр авах хүн байхгүй гээд орилхоор нь би гүйж очоод*******  ийн үснээс зулгаагаад газарт унагаасан.*******  ийн эмчилгээний зардалд бэлэн 200 000 төгрөг, S5 Samsung маркийн гар утсыг авч өгсөн. Дахиж ийм хэрэг хийхгүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг /хх 14-15, 29-30/,

 

            Хохирогч *******   өгсөн: Би 2018 оны 5 дугаар сарын 30-ны орой 23:00 цагийн орчим найз охин *******  тэй хамт “Куйн” нэртэй бааранд ороод сууж байгаад 23:40 цагийн орчим гараад Үйлчилгээний төвийн “Од" супермаркетаас 2 лааз 0,5 гр пиво, 2,5 гр том пиво авсан. 2,5 гр савтай пивоо дэлгүүрт үлдээгээд 2 лаазтай пиво аваад *******   гудамжинд очиж уучихаад дэлгүүрээс 2,5 граммын пиво аваад гараад зүс таних таних*******  , *******   артай таараад бид нар хамт хуучин хорооллын 17 дугаар байрны саравчинд очиж 2,5 граммын том пиво хувааж уугаад сууж байсан. Би утасныхаа чихэвчээр дуу сонсоод сууж байхад *******   *******  тэй юм яриад уйлаад байсан. Тэгэхэд*******   *******  г чи ганцаараа найзтай юм уу гээд хоорондоо маргалдаад байхаар нь би очоод салгахад*******   холдоод яваад өгсөн. Тэгэхэд *******   над руу чи юу юм бэ гээд над руу дайраад үсдээд доороо дараад миний нүүр лүү 2 гараараа алгадаад цохиод зодсон. Удалгүй тэнд байсан залуутай манай найз охин*******   ирж бид хоёрыг салгасан. Тэгээд *******   таксинд суугаад яваад өгсөн. Би саравчин дотор очоод сууж байгаад утсаа үзэхэд байхгүй байхаар нь залгахад холбогдох боломжгүй байсан. Тэгээд найз*******   тэнд байсан залуучуудаас *******  гийн дугаарыг аваад*******  ийн гар утас алга болсон байна ирж олж өгөөрэй гэхэд удалгүй *******   3 найз охинтойгоо ирээд манай найз охин*******  тэй юм яриад надаас зайтай зогсож байсан. *******   цаанаас орилоод чамайг ална, пизда минь наашаа хүрээд ир гээд орилоод миний араас үснээс зулгаагаад газарт унагаад миний толгойг хоёр гуяныхаа завсар хийчихээд миний нүүр лүү хөлийнхөө өсгийгөөр өшиглөөд байсан. Тэгэхээр нь би амь тэмцээд гуяных нь дотор талаас нь 2-3 удаа хазсан чинь миний нүүр лүү 4-5 удаа гараараа цохисон. Манай найз*******   ирж салгасан. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд эмнэлэг рүү хүргэж өгсөн. Намайг *******   зодож байхад миний S5 Samsung маркийн гар утас алга болсон тул төлүүлж, эмчилгээний зардал 200 000 төгрөг гаргуулж авмаар байна гэх мэдүүлэг /хх 9-10/,

            Гэрч *******   ийн өгсөн: ...тэгээд би*******  ийг найзуудынх нь хамт дагаад Үйлчилгээний төвийн ард талаар тойроод хуучин хорооллын *******  дугаар байрны сааданд бөөнөөрөө суугаад авсан 2,5 литрийн пиво хувааж уугаад сууж байхад*******  , *******   2 хоорондоо маргалдаад зодолдсон. *******  ,*******   2 зодолдоход би тэр эрэгтэй хүмүүстэй хамт цуг салгаад болиулсан. Тэгээд *******   явсан. *******  г явсаны дараа*******  ийн гар утас алга болсон байсан. Би тэр залуучууд руу уурлаад *******  гийн дугаарыг өг*******  ийн утас нь алга болсон байна гэж хэлээд авсан. Тэгээд өөрийн *******   дугаарын утаснаас *******   дугаар луу залгаж*******  ийн утас нь алга болсон байна ирж уулз гэж хэлэхэд удалгүй *******   өөрөөсөө гадна 3 охинтой хамт ирээд орилолдоод асаад зодолдох гээд*******   рүү дайраад сааданд сууж байсан*******  ийг араас нь үсдээд татаж унагаагаад чирсэн. Тэгэхээр нь би нөгөө залуучуудтай хамт салгаад *******  г холдуулах гээд татсан чинь над руу эргэж дайраад байхаар нь би жоохон маргалдаж байгаад салсан гэх мэдүүлэг /хх 13/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 6 дугаар сарын 04-ны өдрийн 603 дугаартай дүгнэлт:

 

“1.*******   биед тархи доргилт, нүүр, зүүн бугалга, шуу, баруун мөр, зүүн гуян дахь цус хуралт, баруун тохой, зүүн шуу, тохой, нуруу, баруун өвдөг, хүзүү хоолойн дахь зулгаралт тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. 4*******  т учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ /хх 17/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч *******   дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

            Хавтаст хэргийн 55-р хуудсанд авагдсан хохирогч *******   “надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй “ гэх тэмдэглэлээр /хх 55, 57/ шүүгдэгч*******   нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч*******   нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хавтаст хэргийн 31, 32 дугаар хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас тогтоогдож байна.  

Шүүгдэгч*******  д ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлын нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар торгох ялын доод хэмжээ 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч *******   *******  г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан "хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч*******  г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч*******  д оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч*******   нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

           

            5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******  д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.БАТЖАРГАЛ