| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2025/01424/И |
| Дугаар | 103/ШШ2026/00118 |
| Огноо | 2026-01-26 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 103/ШШ2026/00118
| 2026 оны 01 сарын 26 өдөр | Дугаар 103/ШШ2026/00118 | Улаанбаатар хот |
2026 01 26 103/ШШ2026/00118
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Усны гудамж 4-т байрлах Капитрон банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Наран хорооллын ... дугаар байрны ..тоотод оршин суух ******* ******* ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 34,495,405 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Капитрон банк ХК-иас Ч.******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 34,495,405 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Капитрон банк ХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Харилцагч ******* цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдөр MN97003..............7711 дугаартай зээлийн гэрээ байгуулан 30,119,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, хэрэглээний зориулалтаар олгож, түүний Капитрон банк дахь 3095027711 тоот дансруу шилжүүлсэн. Гэтэл гэрээний хугацаанд зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн бөгөөд үүргээ гүйцэтгэхийг зээлдэгч ******* шаардсан боловч зээлээ төлөх талаар ямар нэгэн санаачлага, үр дүн гаргахгүй байгаа тул зээлийн гэрээг цуцалж MN970030003095027711 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 28,147,964 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 6,130,700 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 216,741 төгрөг, нийт 34,495,405 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Капитрон банкнаас 34,495,405 төгрөгийн зээл авсан нь үнэн, төлөхөд маргах зүйлгүй гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хариуцагч ******* нь Зээлийн гэрээний үүрэгт 34,495,405 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Капитрон банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 34,495,405 төгрөг /гучин дөрвөн сая, дөрвөн зуун ерин таван мянга, дөрвөн зуун тав / гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 330,427 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 165,213 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас 165,213 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Капитрон банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ