Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 31 өдөр

Дугаар 103/ШШ2026/00024

 

 

 

 

 

2025 оны ******* сарын 3******* өдөр

Дугаар *******03/ШШ2026/0002*******

Улаанбаатар хот

 

                       Хариуцагч хүлээн зөвшөөрсөн                        

             Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүргийн ******* дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө *******9, ******* ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Багануур дүүргийн ******* дүгээр хороо, Тогос-Уулын ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 32,62*******,52*******.33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны ******* дугаар сарын *******7-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* банк ХК нь хариуцагч П.******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 32,62*******,52*******.33 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч ******* ******* банк ХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Зээлдэгч ******* овогт ******* Энхбаяр нь Худалдаа ******* банк ХК-тай 202******* оны ******* дүгээр сарын 2*******-ний өдөр дугаар №0390/000389/202******* тоот цалингийн зээлийн гэрээ, 0390/000389/202******* тоот хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан 30,000,000 төгрөгийг сарын *******,68 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн бусад зориулалтаар ашиглахаар зээл авсан.

Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид удаа дараа мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ сайн дураар өнөөдрийг хүртэл биелүүлээгүй банкийг хохироож байгаа ба гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэл биелэгдэх хугацаа дуусгавар болсон зэргийг үндэслэн хариуцагч П.******* холбогдуулан дараах нэхэмжлэлийг гаргаж байна.

Үүнд 0390/000389/202******* тоот цалингийн зээлийн гэрээ, 0390/000389/202******* тоот хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээний 2025 оны ******* дугаар сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээл 25,937,006.32 төгрөг, үндсэн хүү 6,362,72*******.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30*******,293.36 төгрөг,шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал 20,500 төгрөг нийт 32,62*******,52*******.33 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч П шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: П нь ******* ******* банкнаас авсан цалингийн зээлийг эрүүл мэндийн байдлаас болж төлж чадаагүй хугацаа хэтэрсэн. Одоо үндсэн зээл 25,937,006.32 төгрөг хүү 6,362,72*******.65 төгрөг болон нийт 32,62*******,52*******.33 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******3 дугаар зүйлийн *******3.*******, 7******* дүгээр зүйлийн 7*******.*******, 7*******.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

*******.******* ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт үндсэн зээл 25,937,006.32 төгрөг, үндсэн хүү 6,362,72*******.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30*******,293.36 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал 20,500 төгрөг нийт 32,62*******,52*******.33 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32*******,073 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, *******60,536.5 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид *******60,536.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.******* дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА