Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 316/шш2025/01004

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 316/ШШ2025/01004

Сэлэнгэ аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

  Нэхэмжлэгч: Б******* Ж******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: Л******* Э******* холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, хүүхэд Э.О******* сургалтын хугацаан дахь зардал 1,000,000 төгрөг гаргуулах, хүүхэд Э.О******* үүссэн сорвийг арилгах эмчилгээний зардал 4,360,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд:

 

Нэхэмжлэгч: Б.Ж*******,

Хариуцагч: Л.Э*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Маралмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгч Б.Ж******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2000 оноос эхлэн бизнес эрхэлж, 2003 оны 6 сард Э*******тай танилцаж 7 сард гэр бүл болоод манай гэрт ирсэн. Надтай суухдаа эд хөрөнгө өөрийн өмч хувцас гэх зүйл манай гэрт орж ирээгүй. Тухайн үедээ хайр сэтгэлээр хамтран амьдарсан. 2007 оны 9 сард бидний хоёрын дундаас хүү төрсөн, А төрсөн. 2 хүүхдийг төрүүлэх хугацаанд эцэг хүний үүрэг байгаагүй амьдарсан. Жирэмсэн болох цагаас эхлэн надад халамж тавиагүй. Ах дүү садан нь араас нь сураг ажиг тавьдаггүй. 2007 оны 9 сарын 15-ны өдөр төрөхийн өмнө миний дэлгүүрийн бараа архи дарс вино зэрэг аваад өөр эмэгтэйг дагаад явсан байсан. Би энэ талаар сүүлд нь мэдсэн. Хүүхэдтэй болсон гэж нэмж уугаад Анхны үүхдээ эцэг хүний хувиар асраагүй. 2016 онд 41 настай жирэмсэлсэн. Би нэлээн сүүлд төрсөн учраас хийсвэрээр төрсөн. Хийсвэрийн хагалгаа эдгээгүй оёдлоо ч авахуулаагүй байхад намайг хаяад явсан. Хүүхэд харах хүнгүйн улмаас оёдлоо авахуулаагүй. Хийсвэрийн оёдол маань буглаад сар гарангийн дараа хөл дээрээ боссон. Том хүүгээ 4 настай байхад нь согтуу байхдаа хацар руу утас шидэж гэмтэл учруулж байсан. Би 14 жил энэ хүнийг гуйж амьдарсан. Одоо хүү маань том болж байна. Гоо зүй нь хэрэгтэй. Би хоёр хүний эцэг, эхнэртэй гэр бүлтэй гэдгээ умартаж явдаг. 2016 5 сард айлын галаас болж дэлгүүр маань шатсан. Тухайн үед 4 сартай жирэмсний хордлоготой байхад ирээгүй. Шүд зуун тэвчиж банкнаас зээл аваад дүүгийнхээ байрыг засаад дэлгүүрээ дахин нээсэн. Мөн үүний дараа хоосон ирсэн. Охиноо төрүүлсний дараа миний бие өвдөж эхэлсэн. Гам алдсанаас уу эсхүл сэтгэл санааны байдлаас болоод уу Хавдар судлал дээр сав өндгөвчөө бүтэн авахуулсан. Энэ хүн бас Улаанбаатар хотод хамтран амьдрагч руугаа явсан. Нөхөр гэдэг хүний хувьд утсаар ярьсан. Хавдар судлалын эмнэлэг дээр хагалгаанд орох хүртлээ би энэ хүнийг харсан, хүлээсэн. 2 том хүүдээ дэлгүүр болон бага охиноо үлдээсэн. Цор ганцаараа сэтгэлийн хат, тэнхээтэй болохоор даваад гарчихна гэж бодож байсан. Ар гэрээс гомдолгүй гээд зурчих хүн байна уу гэхэд би ганцаараа байгаа гэдгээ хэлэхэд миний 2 хуурай дүү, нэг нь төрсөн дүү маань байсан. Хагалгааны орон дээр хэвтэж байхдаа 3 хүүхдээ хараад ордог байж дээ гэж бодсон. Хийсвэр хийх үед миний зүрхний хэм алдагдаад ухаан алдаж байсан. Эмч нар ч гэсэн хэм алдалттай 3 хүүхдийн маань заяа түшээд би гарч ирсэн. Хагалгаанаас гарахад энэ хүн над дээр ирэхдээ бас л гар хоосон ирсэн. Надад юу авчрах вэ гэхэд нь давсгүй шөл аваад ирээч гэхэд мөнгө байхгүй гэхэд нь 35.000 төгрөг өгөөд явуулсан. Би эмнэлгээс гарахдаа 50-60 оёдолтой байсан. Энэ хүн намайг машинаар маань хүргэж өгсөн. 7 хоногийн дараа эмнэлгээс гарсан. Бугантад оёдлоо цэвэрлүүлэх гэтэл Дархан юм уу, Хавдар судлалын эмнэлэг рүү яв гэсэн. Надад мөнгөний болоцоо байгааггүй учраас гавъяат эмч рүүгээ холбоо барьсан. Оёдлынхоо цэвэрлэгээг хийлгэж байхад ухуулах хүнээрээ баас шээсээ зөөлгө гээд хаяад явсан. Группын нөхрөө асардаг, хагалгаанд орсон эгчдээ намайг асрах ажил байна. Тэр үед манай хүү 1-р ангид орчихсон байсан. Оёдол өвчнийхөө хажуугаар хүүхдээ сургаж, тэр эгч намайг 2 сар асарч байж хөл дээрээ боссон. Миний одоо амьдарч байгаа байр халаалтгүй хүйтэн байдаг. Энэ нөхцөл байдлуудаас үүдээд намайг ийм нөхцөлд хайрлаагүй юм чинь одоо хайрлахгүй байх гэж бодсон. Би хүнд газраасаа гарч чадсан. Аав ээжийгээ хоёуланг нь алдсан. Энэ хүнд мессежээр энэ талаар хэлсэн. Аавыгаа алдаад Архангай аймагт ирчихээд нөхрөө хардаг юм байна лээ. Аавыгаа оршуулчихаад явж байтал миний дансны дугаарыг аваад 200.000 төгрөг хийсэн. Надад энэ хүний нөмөр, бараа, сэтгэл л надад хэрэгтэй байсан. Би энэ хүний үхэл хагацад жаргал зовлон дээр хажууд нь байсан. Энэ хүний аавыг гаргахад гал тогоог нь барихад энэ хүн баярлалаа гэж хэлээгүй. Гэтэл Эрдэнэт, Улаанбаатар хотоос ирсэн хүмүүс надад баярлалаа гэж хэлсэн. Хүн аав, ээжийгээ алдаа хагалгаанд ороод ганцаардаад дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу байхад энэ хүнд үнэхээр гомдсон. Сүүлдээ гаж донтой болсон зовлонг нь нь хүртэл ойллгоод хажууд нь байж байхад ийм зан гаргасан. Одоо эрэмдэг зэрэмдэг өөрийн гэсэн биегүй болсон. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудаа дэмжиж байна  гэв.

 

2. Хариуцагч Л.Э******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг архи уугаад бүр доош нь оруулаад хойшоо явуулах гээд байгаа юм шиг санагдах юм. Архи уухаар доромжилчихоод явдаг. Ерөөд согтуу явж байгаад намайг гудамжинд холбоо барих зүйлгүй, мөнгөгүй хаяад явсан байсан. Би утсаа авъя гэхэд Цагдаагийн үүдэнд орилоод зайл пизда минь гэсэн. Ярих чадвартаа байдаг юм уу мэдэхгүй, намайг буруутгах юм. Энд орж ирээд шал өөр зүйл яриад байна. Би уудаг нь үнэн. Нэг уухаараа 7 хоног болдог. Ажлаа хийхгүй бол болохгүй гэдгээ мэддэг. Нэмэлт орлого хийж чаддаггүй, гэтэл намайг олдог мэтээр яриад байна. Би гэрээс гарахдаа өмссөн хувцастайгаа гарсан. Гэрт байгаа хувцасаа ч авч чадахгүй байна. Энэ хүн ганцхан өөрийнхөө талыг өмөөрч яриад байна. Бид хоёр 2005 онд байшин авсан. Гэтэл өөрийнхөө нэр дээр болгосон. Эхний шатсан 2 давхар байшинг ганцаараа барьсан. Хоёулаа зээл аваад 2 давхар байшин дахиад ганцаарай барьсан. Хааяа нэг барихаар цагдаа дуудаад өгчихдөг. Манай ах дүү, найз нөхдөөс манайхаар ордог хүн байхгүй. Айлд ороод ганц нэг хөзөр тоглоод суухаар ардаас залгаад тайван байлгадаггүй. Эр хүн хүндлэл дууссан газраас явдаг гэдэг үг үнэн. Над руу яриад чамайг хэн ч биш болгоно гэдэг. Намайг бодвол дэлгүүр, орлого байр нь бэлэн байна. Би 50 нас хүрч байгаа, ганцаараа л юм хийгээд зүтгэсэн. Энэ хүнийг дэмжиж байна л гэж бодсон. Уг нь Дархан руу дулаан газар байя гэж хэлсэн. Гэтэл заавал хүйтэн Бугантад байгаад байгааг ойлгохгүй байна. Тиймээс гэрлэлтээ цуцлуулж, хүүхдээ ээжийнх нь асрамжид өгөөд, тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ж******* нь хариуцагч Л.Э*******ад холбогдуулан Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, хүүхэд Э.О******* сургалтын хугацаан дахь зардал 1,000,000 төгрөг гаргуулах, хүүхэд Э.О******* нүүрэнд үүссэн сорвийг арилгах эмчилгээний зардал 4,360,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд шүүхээс дараах дүгнэлтийг хийж нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

1. Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

1.1. Нэхэмжлэгч Б.Ж*******, хариуцагч Л.Э******* нар нь 2003 онд танилцаж, улмаар 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн, тэдний дундаас 2007 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүү Э*******ын О, 2016 оны 12 дугаар сарын 09-ны өдөр охин Э*******ын Ан төрсөн болох нь гэрлэгчдийн гэрчилгээ, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлах хэсгийн 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 165 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл-ээр гэрлэгчдийг эвлэрүүлэх ажиллагааг Эвлэрүүлэн зуучлах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, 28.1.4-т зааснаар дуусгавар болгожээ.

 

Гэрлэгчид гэр бүлийн хамтын амьдралыг үргэлжлүүлэх талаар тодорхой арга хэмжээ аваагүй, хоорондын зан харилцаа таарамжгүй, цаашдаа хамтран амьдрахгүй гэж тайлбарлаж байгаа нь гэр бүлийн хамтын амьдралыг үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэх үндэслэлтэй байх тул гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэлээ.

 

  1.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5 дахь хэсэгт ... Шүүгч гэрлэлт цуцлах тухай шийдвэр гаргахдаа хүүхдийг цаашид хүмүүжүүлэх талаар гэрлэгчдийн хооронд хэлэлцэн тохирсон зүйл байхгүй бол хүүхдийг эцэг буюу эхийн хэний нь асрамжид үлдээх, ... асуудлыг нэхэмжлэлийг үндэслэн хянан шийдвэрлэнэ...,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дэх хэсэгт Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно.

14.6-д Гэрлэгчид энэ хуулийн 14.5 дэх хэсэгт заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ. гэж тус тус заажээ.

 

Хүүхэд Э.Ан одоо эх Б.Ж******* асрамжид байгаа, хариуцагчаас хүүхдийг эхийн асрамжид үлдээхэд татгалзахгүй гэсэн тул хүүхдийг эхийн асрамжид үлдээж шийдвэрлэлээ.

Хүүхэд Э.О нь нэхэмжлэгч гаргах үед 18 насанд хүрээгүй байсан боловч хэргийг шийдвэрлэх үед 18 нас хүрсэн байх тул асрамж, тэтгэлгийн асуудлыг шийдвэрлэх шаардлагагүй байна.

 

1.3. Хүүхэд Б.Ж******* асрамжид үлдсэн тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 41.1 дүгээр зүйлийн 41.1.1, 41.2 дугаар зүйлийн 41.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан эцэг Л.Э*******аас охин Э.Аныг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.

 

 

2. Хүүхэд Э.О******* сургалтын хугацаан дахь зардал сард 1,000,000 төгрөг гаргуулах төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Хүүхэд Э.О нь хууль сахиулах их сургуульд суралцдаг, суралцахад нь сард 2,000,000 төгрөгийн зардал гарч байгаа, үүний тал нь болох 1,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж тайлбарлаж, хариуцагч нь Сургалтын зардалд 2,000,000 төгрөг өгөх боломжгүй, сард 500,000 төгрөгийг өгөхийг зөвшөөрч байна гэсэн тайлбарыг гаргав.

 

Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж заажээ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрөө нотлох, нотлох баримтыг гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд энэ үүргийнхээ хүрээнд хүүхэд Э.О******* сургалтын хугацаанд 2,000,000 төгрөгийн зардал гардаг болохыг нотлох баримтаар нотлох үүрэгтэй байсан боловч нотолж чадсангүй. Иймээс хүүхэд Э.О******* сургалтын хугацаанд 2,000,000 төгрөгийн зардал гардаг гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Харин хариуцагч нь сард 500,000 төгрөгийг өгөхийг зөвшөөрч байна гэсэн тайлбарыг гаргасан тул хүүхэд Э.О******* их, дээд сургуульд суралцаж байх хугацааны тухайн оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс дараа оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сар бүр 500,000 төгрөгийг гаргуулж, хүүхэд Э.О******* олгох үндэслэлтэй.

 

Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагаас 500,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх 1,500,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

3. Хүүхэд Э.О******* нүүрэнд үүссэн сорвийг арилгах эмчилгээний зардал 4,360,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Хүүхэд Э.О******* нүүрийг хариуцагч Л.Э******* гэмтээж, нүүрэнд нь маш том сорви үлдээсэн. Одоо энэ сорвийг арилгахад эхний ээлжид 4,360,000 төгрөгийн зардал гарна гэсэн, үүний баримтыг гаргаж өгсөн гэж тайлбарлаж, хариуцагч нь Хүүхэд Э.О******* нүүрэнд гэмтэл учруулсан нь үнэн. Гэхдээ 4,360,000 төгрөгийг төлөх боломжгүй гэсэн тайлбарыг гаргав.

 

Хүүхэд Э.О******* нүүрэнд үүссэн сорви арилгах эмчилгээнд 4,360,000 төгрөг шаардлагатай болох нь Синдерелла клиник ХХК-ийн эмчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж заажээ.

 

Иймд хариуцагч Л.Э*******аас эмчилгээний зардал 4,360,000 төгрөгийг гаргуулж, Э.О******* олгох нь үндэслэлтэй байна.

 

Хүүхэд Э.О нь нэхэмжлэгч гаргах үед 18 насанд хүрээгүй байсан боловч хэргийг шийдвэрлэх үед 18 нас хүрсэн байх тул эмчилгээний зардлыг түүнд олгохоор шийдвэрлэсэн болно.

 

4. Нэхэмжлэлийг шаардлагыг хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй байна.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 132 дугаар зүйлийн 132.5, 132.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б******* Ж******* /РД:********/, хариуцагч Л******* Э******* /РД:*****99/ нарын 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ***** дугаартай гэрлэлтийг цуцалсугай.

  2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2016 оны ** дугаар сарын **-ны өдөр охин Э*******ын Ан /РД:*****/-ыг эх Б.Ж******* асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 41.1 дүгээр зүйлийн 41.1.1, 41.2 дугаар зүйлийн 41.2.1 дэх заалтад заасныг баримтлан эцэг Л.Э*******аас охин Э*******ын Аныг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Э*******аас хүүхэд Э.О******* их, дээд сургуульд суралцаж байх хугацааны тухайн оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс дараа оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сар бүр 500,000 төгрөгийг гаргуулж, хүүхэд Э*******ын О /ИБД:*********/-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт хариуцагч Л.Э*******аас 4,360,00,000 төгрөгийг гаргуулж, Э*******ын О /ИБД:*********/-т олгосугай.

 

  6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.   

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.БАЯРСАЙХАН