| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 166/2018/0238/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/252 |
| Огноо | 2018-07-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 2018/ШЦТ/252
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,
Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны тахимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* 1******* ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Дархан-Уул аймгийн ******* тоотод эрхэлсэн тодорхой ажилгүй оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын******* дугаар баг “Хүнс” ХК-ний ард талд зогсож байсан ******* улсын дугаартай Марк-2 маркийн автомашин дотор ******* ыг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын******* дугаар багт байрлах Хүнсчдийн арын хаягдал төмөр авах цэг дээр зогсож байсан ******* ы эзэмшлийн ******* улсын дугаартай Mark2 маркийн тээврийн хэрэгсэлд орж суун тээврийн хэрэгслийн жолооч ******* ыг явсангүй гэх шалтгаанаар хамар хэсэгт нэг удаа цохиж эрүүл мэндэд нь “хамрын таславчны мурийлт, нүд орчмын цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч******* ын өгсөн: 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 10-н жилийн найз болох******* тэй тааралдаад бид хоёр нэг шил архи хувааж уугаад салцгаасан. Тэгээд би ******* төмөр авдаг цэг дээр ******* мөнгө авахаар очсон. ******* бид хоёр мөнгөнөөс болоод маргасан. Тэгтэл манаач ******* Цагдаагийн газар руу намайг агсан тавиад байна гээд дуудлага өгчихлөө гэхээр нь би айсандаа тэнд зогсож байсан ******* ахын машинд орж суугаад намайг цагдаад барьж өгөх гээд байна та намайг доошоо гэр рүү хүргээд өгөөч гэхэд ******* ах машинаа хөдөлгөөд явах гэсэн. Тэгтэл ******* машины урдуур орж хааж зогсооход нь миний уур хүрээд ******* ахыг хурдан хөдлөөд явсангүй гээд баруун гараараа хамар луу нь нэг цохьчихоод буугаад машины хажууд зогсож байхад цагдаа нар ирээд намайг барьж авсан гэх мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Хохирогч ******* ы өгсөн: 2018.3.17-ны өдрийн 15 цагийн орчимд ******* улсын дугаартай Марк-2 маркийн тээврийн хэрэгслээр Дархан сумын******* дугаар багийн Хүнсний ард байдаг төмөр авдаг цэг рүү таньдаг хүнээ хүргэж өгөөд машинаа хөдөлгөөд явж байхад машины хаалга онгойлгоод зүс таних эрэгтэй хүн орж ирээд намайг хүргээд өг цагдаа нар барих гээд байна гэхээр нь чи юу яриад байна гэтэл “өө муу пизда” гээд миний хамар дундуур гараараа цохих шиг болсон хамар шал хийгээд нүднээс нулимс гоожоод манараад эхэлсэн. Тэгээд би машинаа зогсоогоод байж байхад намайг цохисон залуу машинаас гарч зугтаах гэхэд цагдаа нар төмөр авдаг хашаан дотор ороод ирчихсэн байсан. Түүнийг барьж аваад явсан. Би тухайн үед нь тоогоогүй гэртээ 2 хоночихоод байж байхад манай хүүхдүүд та яасан бэ наадах хамраа эмчид үзүүл цагдаагийн байгууллагад хандаач гэхээр нь 3 хоногийн дараа өргөдөл бичиж өгч шалгуулахаар хандсан гэх мэдүүлэг /хх 13/,
Гэрч ******* өгсөн: Би 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Дархан сумын******* дугаар багийн Хүнсчдийн арын хаягдал төмөр авах цэг дээр ажлаа хийгээд байж байхад 15 цагийн орчимд ******* нилээн согтолттой манай хашаанд орж ирсэн. Тэгээд тэнд ажил хийгээд зогсож байсан ******* тай маргалдаад ажлыг нь хийлгэхгүй байсан ба ******* над руу энэ согтуу хүнээ гаргаачээ ажлаа тайван хиймээр байна гэж хэлэхээр нь ******* ыг хашаанаас гар гэхэд миний үгэнд орохгүй байхаар нь би цагдаагийн газар луу дуудлага өгч байх үед хашаан дотор ******* ах машинтайгаа орж ирсэн. Тэгэхэд ******* намайг цагдаа дуудсаныг сонсоод шууд ******* ахын машинд нь орж суугаад хөдлөөд явах гэхэд нь би ******* ах наадах хүнээ буулгаачээ цагдаад дуудлага өгчихсөн байгаа. Хэрвээ аваад явах юм бол би машины чинь дугаарыг цагдаад өгнө шүү гэж хэлэхэд машинаа зогсоосон. Тэр үед гаднаас цагдаагийн машин хашаан дотор орж ирээд ******* ыг аваад явсан гэх мэдүүлэг /хх 22/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны******* дугаар сарын 23-ны өдрийн******* 57 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1.******* ы биед хамрын таславчийн мурийлт, нүд орчим болон хамар орчмын цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадврын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэжээ /хх 24/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч******* ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч******* нь хохиролд 300 000 төгрөг төлж барагдуулсан байх бөгөөд хавтаст хэргийн******* 4-р хуудсанд авагдсан хохирогч ******* ы "Г.******* т ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү" гэх хүсэлтээр шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шүүгдэгч******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч******* т ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан "хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч******* ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн******* .3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч******* т оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялыг нэг сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн******* .3 дугаар зүйлийн******* -т зааснаар шүүгдэгч******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
******* .Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч******* т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ