Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2018/ШЦТ/253

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э. Шүрэнчимэг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,

Хохирогч******* , *******

Шүүгдэгч******* , ******* , ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны тахимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ******* , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч ******* , ******* нарт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн******* дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ******* , 1988 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, “******* ” ХК-нд ******* ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн ******* оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* регистрийн дугаартай.

 

Монгол Улсын иргэн, ************** -ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, “******* ” ХК-нд экскаваторын операторчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн******* оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,******* регистрийн дугаартай.

 

Монгол Улсын иргэн, ******* -ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, “******* ХХК-нд борлуулагч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхэд, дүүгийн хамт Дархан-Уул аймгийн ******* оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* регистрийн дугаартай.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч******* , ******* нар нь согтууруулах ундаа хэрэглсэн үедээ бүлэглэн 2017 оны******* дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнийн 01 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт байх******* дугаар байрны******* дугаар байрны орцны хажууд иргэн ******* ыг гадаа ил задгай шээсэн гэдгээс болж харилцан маргалдаж улмаар цохиж унагаан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,

******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны******* дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнийн 01 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын******* дугаар багийн нутаг дэвсгэрт байх 27 дугаар байрны******* дугаар байрны 41 тоот гэртээ өөрт нь ил задгай байрны гадаа шээлээ хэмээн шаардлага тавьсан иргэн******* тай маргалдаж улмаар баруун гарын сарвуу, зүүн хөлийн гуян тус газарт нь хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч******* , ******* нар нь согтууруулах ундаа хэрэглсэн үедээ бүлэглэн 2017 оны******* дугаар сарын 23-24-нд шилжих шөнө 01 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын******* дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 27 дугаар байрны******* дугаар орцны хажууд иргэн ******* ыг “гадаа ил задгай шээсэн" гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь “ахар сүүлний үзүүрийн хугарал, тархи доргилт, хамар, цээжний зүүн хэсэг, зүүн хөх, хэвлий, бүсэлхий, баруун, зүүн бугалганы цус хуралт, бүсэлхий, сээр нуруу, зүүн бугалга, баруун хонгоны зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны******* дугаар сарын 23-24-нд шилжих шөнө 01 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын******* дугаар багийн нутаг дэвсгэрт байх******* дугаар байрны******* дугаар орцны ******* тоот өөрийн гэртээ ил задгай байрны гадаа шээлээ хэмээн шаардлага тавьсан иргэн******* тай маргалдан хутгаар хатгаж эрүүл мэндэд нь “баруун гарын 1-р хуруу, зүүн гуяны шарх, цус хуралт, дух, хамрын зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

            Шүүгдэгч ******* ын шүүгдэгч, хохирогчоор өгсөн: Тухайн үед ******* гэдэг залуу миний хамар луу цохьсон дараа нь өдөр сахалтай залуу нь миний зүүн шанаа руу цохисон. Тэр үед хэсэг ухаан балартаад бөгсөөрөө суух үед дээрх гурван залуу намайг цохиж зодсон. Би босох гээд чадахгүй сахалтай залуу болон ******* тай ноцолдоод зууралдаад байж байхад миний толгой, нүүр хэсэг рүү удаа дараа цохисон. Энэ үед би ноцолдож байхдаа орцны үүд хэсэг рүү орсон бөгөөд гэр рүүгээ орох гэсэн чинь ноцолдоод салахгүй байхаар нь манай эхнэр шалны мод авч гарч ирээд нэгийг нь цохиж байж салгасан. Намайг гэр рүүгээ орж ирэхэд пэлниктэй залуугийн хамт ******* гэрт орж ирсэн. Намайг унахад ******* манай гэрт орж ирчхээд гэрийн хаалгыг дотор талаас түгжээд түлхүүр шидчихсэн. Тэгэхээр нь би айж сандарсандаа ******* ыг айлгаж гэрээс гаргах санаатай гал тогооны өрөөнөөс жижиг хутга аваад үзүүр хэсгээр нь барьж байгаад ******* ыг гэрээс гар гэж хэлэхэд хутга авах гэж булаацалдаж байгаад баруун гараа зүсүүлчихсэн. Тэгээд салахгүй зууралдаад байхаар нь зүүн гуя руу  нэг удаа хатгасан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа ойлгож байна гэх мэдүүлэг,  

 

           ******* ын шүүгдэгч, хохирогчоор өгсөн: 2017 оны******* дугаар сарын 23-24-нд шилжих шөнө 01 цагийн орчим найз нартайгаа өөрийн гэр болох ******* тоотод шинэ жил тэмдэглэж байгаад 27 дугаар байр луу харсан цонхон дээрээ тамхи татаад зогсож байтал доор байрны үүдэнд хоёр эрэгтэй хүн шээгээд зогсож байхаар нь та хоёр болиоч наана чинь хүүхдүүд тоглодог гэж хэлэхэд миний өөдөөс чамд ямар хамаатай юм зүгээр цаашаа зайл, чаддаг юм бол гараад ир гэхээр нь би хувцасаа өмсөөд гараад очсон. Намайг очиход хоёр эрэгтэй нэг эмэгтэй хүн байсан. 27 дугаар байрын******* -р орц руу орох гээд зогсож байхаар нь очоод эрэгтэй хүнийг нь барьж аваад юм яриад зогсож байхад манай найз ******* нар гарч ирээд *******  нүүрэн тус газар нь нэг удаа цохиход******* орц руу яваад орчихсон. Тэгээд би орцон дотор ******* ыг цохиж зодож байх үед ******* миний хажуугаар ороод ганц хоёр удаа цохих шиг болсон. Тэгтэл нэг давхрын нэг айлын хаалга онгойгоод эмэгтэй хүн гарч ирээд миний нүүр рүү шалны модоор 2-3 удаа цохисон. Тэр үед ******* онгорхой хаалга руу яваад орчихоор нь би араас нь орсон. ******* том хутга бариад над руу дайрахад эхнэр нь чи тэнэг юмуу хүн аллаа гээд хутгыг нь булаагаад авсан. Тэгтэл ******* гал тогооны өрөө рүү ороод арай жижиг хутга аваад над руу дайрахад нь хутгыг булааж авах гэж байгаад баруун гарын 1-р хуруугаа зүсүүлсэн. Хутгыг салгаж авч чадаагүй байтал миний зүүн гуя руу нэг удаа хатгасан. Энэ асуудал ******* ын гэрийн коридорт болсон. ******* ын эмчилгээний зардалд******* 00 000 төгрөг өгсөн. Надад ямар нэг гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг,

 

            Шүүгдэгч ******* гийн өгсөн: 2017.12.23-ны шөнө ******* ын гэрт гэр бүлийн найзуудын хамт шинэ жил тэмдэглээд найз нарын хамт байж байсан. Тэгэхэд ******* хүнтэй маргаад гэрээс гараад явчихлаа гээд манай найз бөөндөө гадагш гарсан. Би нилээн согтолттой байсан болохоор яг юу болоод байгааг сайн ойлгоогүй. Тэгээд нэг мэдэхэд ******* тай нэг залуу маргаад зогсож байхаар нь нүүр рүү нэг удаа гараараа цохисон. Дараа нь орцон дотор ******* тай ******* нь зодолдоод салахгүй байхаар нь ******* г ганц хоёр удаа цохисон гэж ******* сүүлд надад хэлсэн. ******* ын биед үүссэн гэмтлийг ******* бид хоёр учруулсан нь үнэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг, 

 

            Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

                        Гэрч Д. ******* өгсөн: би 2017.12.24-ны шөнө 01 цагийн орчимд найз ******* гийн гэрээс эхнэр ******* ийн хамт гарсан. ******* , ******* хоёр бид хоёрыг гаргаж өгөөд гадаа зогсож байхад ******* бид 2 хогийн цэг дээр шээсэн. Хажуу талын байрны 4 давхраас нэг залуу “ Хөөе пизда нараа, гөлөгнүүдээ наанаа шээхээ боль” гэж хэлэхэд нь бид 2 уучлалт гуйгаад явсан. Тэгээд би эхнэртэйгээ цаашаа Олон улсын гаднаас такси зогсож байхад суугаад 28-р байрны Эмийн сан орсон. Эмийн сангаас эм аваад гарах үед манай эхнэрийн утас руу ******* залгаад манай гэрт бөөн юм болоод байна. Хүрээд ирээч гэж хэлсэн. Тэгээд эхнэр бид хоёр таксинд суугаад очих замдаа цагдаад дуудлага өгсөн. Бид 2 ******* гийн орц руу ороход гэрийнх нь үүдээр 3 залуу 1 эмэгтэй орилолдоод хаалгыг нь нүдээд зогсож байсан. Хаалгыг нь татсан чинь түгжээтэй байсан. Тэгээд гайхаад зогсож байхад тэнд байсан хүүхдүүд бид хоёрыг хэл амаар доромжлоод байхаар нь бид 2 дуугүй зогсож байсан. Удалгүй цагдаа ирээд хаалга онгойсон. Урдаас нэг өндөр залуу зөрөөд гарсан. Би гэрт нь ороход гэр орон нь ундуй сундуй, сандал ширээ нь уначихсан, нялх хүүхэд нь уйлж байсан гэх мэдүүлэг /хх 38/,

     Гэрч П. ******* гийн өгсөн: ...би нөхөр ******* ыг аваад гэр лүүгээ оруулаад хаалгаа хаах гэж байхад 4-5 залуу дайрч манай гэр лүү орж ирээд манай нөхөр ******* г гэрийн коридороос чирж гаргаад орцны 1 давхарт бөөнөөрөө нийлээд зодоод байхаар нь би болиочээ хүн аллаа гээд гуйгаад байхад манай нөхрийг зодоод байсан. Би аргаа бараад нойлын өрөөнөөс шалны модоо авч гарч ирээд нөхрөө салгах гээд далайсан чинь жоохон холдсон. Тэгээд би нөхрөө чирч аваад гэр лүүгээ оруулахад араас нь 2 залуу манай гэр рүү орж ирээд манай нөхрийг зодох гээд байхаар нь би арай гэж намхан залууг нь түлхэж гаргаад нөгөө залууг нь гар гэхэд манай гэрийн хаалгыг дотор талаас нь түгжээд түлхүүрийг нь над руу шидсэн. Би тэр өндөр залууг манай гэрээс гар гэхэд “янхан, гичий минь чи дуугүй байж бай” гээд намайг мангасдаад том өрөө рүү унагахад манай нөхөр ******* миний хажуугаар гарах шиг болсон. Тэгээд би босоод эргээд харахад манай хүн тэр өндөр залуугийн гуянд нь хутгалсан байсан. Манай нөхөр аргаа бараад л ийм юм хийсэн. Гаднаас танихгүй залуучууд манай гэрт хүчээр дайрч орж намайг зодож, хэл амаар доромжилж айлгаж сүрдүүлээд байсан болохоор л ийм юм хийчихлээ гэж бодож байна гэх мэдүүлэг /хх 39/,

Гэрч Б. ******* ийн өгсөн: ...Эмийн сангаас гарах үед ******* 01:29 цагт залгаад бөөн юм болоод байна хүрээд ир гээд утсаа тасалсан. Тэгээд нөхөр бид хоёр таксинд суугаад очих замдаа цагдаад дуудлага өгсөн. Нөхөр бид 2 ******* гийн орц руу ороход үүдэнд нь 3 залуу 1 эмэгтэй орилолдоод хаалгыг нь нүдээд зогсож байсан. Хаалгыг нь татсан чинь түгжээтэй байсан. Тэгээд гайхаад тэнд орилоод байсан хүүхдүүдээс юу болоод байгаа юм гэж асуухад учрыг нь мэдэхгүй тал талаас дайраад хэл амаар доромжлоод байсан. Бид хоёрыг доромжлоод байж байхад цагдаа ирээд гэр рүү нь орсон гэх мэдүүлэг /хх 40/,

Гэрч ******* өгсөн: Би тухайн өдөр 61 дуудлагатай станцтай Дархан-Уул аймгийн Дархан сумын 11,12-р багт явган эргүүлийн үүргийг гүйцэтгэж байсан. Намайг үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 102-н жижүүрээс******* -р байрны******* -р орцонд маргаан болоод байна гэсэн дуудлага ирсэн.Уг дуудлагын дагуу очиход тухайн орцны 1-р давхарт 3 залуу 1 хүүхэн зогсож байсан. 1-р давхрын зүүн гар талын хаалгыг тогшиж ороход дотор талд нь үүдний хэсэгт цус болсон байдалтай, ******* , ******* хоёр маргалдаад байж байсан.Тэгээд юу болсон талаар тодруулахад ******* гэх залуу нь ******* гэх залууд гуяндаа хутгалуулж хуруугаа зүсүүлсэн гэхээр нь зүссэн хутгыг нь ******* ын эхнэрээс нь асууж жижиг бор иштэй хутгыг хураан авсан гэх мэдүүлэг /хх 48-49/,

гэрч ******* /хх 41/, ******* /хх 42/, ******* /хх 47/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд,  

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны******* дугаар сарын 26-ны өдрийн 99 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

"1.М. ******* ын биед баруун гарын 1-р хуруу, зүүн гуяны шарх, цус хуралт, дух, хамрын зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрхи гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй" гэжээ /хх******* 6/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны******* дугаар сарын 28-ны өдрийн 116 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

"1.******* ын биед ахар сүүлний үзүүрийн хугарал, тархи доргилт, хамар, цээжний зүүн хэсэг, зүүн хөх, хэвлий, бүсэлхий, баруун, зүүн бугалганы цус хуралт, бүсэлхий, сээр нуруу, зүүн бугалга, баруун хонгоны зулгаралт, зөөлөн эдийн няцрал зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 

2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй" гэжээ /хх 64/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч******* , ******* нар нь ******* ыг зодож  эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т заасан "бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах" гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан,  

Шүүгдэгч ******* нь******* ыг хутгаар хатгаж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан "хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах" гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байх тус бүрийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

            Хавтаст хэргийн 134-р хуудсанд авагдсан хохирогч ******* ын "М.******* , ******* нараас эмчилгээний зардалд******* 00 000 төгрөг бэлнээр авсан. Гомдол, санал байхгүй" гэх 2018.7.17-ний өдрийн тэмдэглэл, хэргийн 132-р хуудсанд авагдсан шүүгдэгч, хохирогч нарын 2018.7.05-ны өдөр байгуулсан "гомдол, саналгүй. Эмчилгээний төлбөр болох******* 00 000 төгрөгийг 2018.7.20-ны дотор бэлнээр төлж барагдуулна" гэх агуулга бүхий эвлэрлийн гэрээгээр шүүгдэгч нарыг гэмт хэргийн улмаас хэн алиндаа төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шүүгдэгч******* , ******* ******* нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч******* , ******* ******* нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч******* , ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр тус бүрийг 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3, 4-т зааснаар шүүгдэгч нарт тэнссэн 1 жилийн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох,  

Шүүгдэгч ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.  

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн иштэй богино хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан "хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах",

Шүүгдэгч******* ******* , ******* гийн ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т заасан "бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ******* ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч******* , ******* нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүрийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн******* .3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ******* т оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялыг нэг сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн******* .3 дугаар зүйлийн******* -т зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3, 4-т зааснаар шүүгдэгч******* , ******* нарт тэнссэн 1 жилийн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдсугай.   

 

            6.******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн иштэй богино хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

  

            7. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* ******* , ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.БАТЖАРГАЛ