| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Энхбатын Пүрэвдулам |
| Хэргийн индекс | 316/2026/00060/И |
| Дугаар | 316/ШШ2026/00175 |
| Огноо | 2026-01-21 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 316/ШШ2026/00175
| 2026 оны 01 сарын 21 өдөр | Дугаар 316/ШШ2026/00175 | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Пүрэвдулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: С* аймаг, С******* сум, * дугаар баг, * дүгээр хэсэг 2* тоот хаягт оршин суух Н.С******* /РД:М*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С* аймаг, С******* сум, * дүгээр баг, * дүгээр хэсэг, 1* тоот хаягт оршин суух Г.Т******* /РД:М*******/-т холбогдох
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, 316/2026/00060/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.С*******, хариуцагч Г.Т*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Хариуцагч Г.Т*******тай 2017 онд танилцаж, хамт амьдарсан. 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүү Т.Э******* төрсөн. 2025 оны 05 дугаар сар хүртэл хамт амьдарсан. Г.Т******* гэр бүлээс гадуур харилцаатай болж, гэрээсээ явж, тусдаа амьдрах болсон. Иймд Г.Т*******аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Хүүхдээ эхийн асрамжид үлдээнэ. Хүүхдийн тэтгэлэг төлнө гэжээ.
3. Нэхэмжлэгчээс Эмнэх баг өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Сэлэнгэ аймгийн С******* сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн тодорхойлолт, С* аймгийн С******* сумын * дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, хүү Г.Э*******ийн төрсний бүртгэлийн лавлагааг нотлох баримтаар гаргаж өгсөн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Н.С******* хариуцагч Г.Т*******т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шаардаж, үндэслэлээ хариуцагчтай 2017 онд танилцаж, 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүү Т.Э******* төрсөн. 2025 оны 05 дугаар сараас хойш хариуцагч нь гэр бүлээс гадуур харилцаатай болж, тусдаа амьдарч байгаа тул хүүхдийн тэтгэлэг гаргуулна гэж тодорхойлжээ.
3. Хариуцагч Г.Т******* нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч, хүүхдээ эхийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлнө гэж тайлбарлаж байна.
4. Зохигч 2017 онд танилцаж, 2025 оны 05 дугаар сар хүртэл хугацаанд хамт амьдарсан, тэдний дундаас 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүү Т.Э******* төрсөн, хүүхэд одоо эх Н.Сувд-Эрдэнийн асрамжид байгаа үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй.
5. Хариуцагчийн зүгээс хүүхдийг эхийнх нь асрамжид үлдээх, тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэж зааснаар хүү Т.Э*******ийг эхийнх нь асрамжид үлдээв.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, 40 дүгээр зүйлийн 40.1.1-т 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 40.1.2-т 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр гэж тус тус зааснаар хариуцагч нь хүүхдийг төрсөн цагаас эхлэн тэжээн тэтгэх үүрэгтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хүү Т.Э*******д тэтгэлэг тогтоож, эцэг Г.Т*******аар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүү Т*******ын Э*******ийг эх Н.Сувд-Эрдэнийн асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан хүүх Т.Э*******ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Г Т******* /РД:М*******/-аар тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ПҮРЭВДУЛАМ