Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 316/ШШ2026/00194

 

 

2026 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 316/ШШ2026/00194

С******* аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

С******* аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Пүрэвдулам би

Нэхэмжлэгч: Т******* б******* ХК-ийн С******* с******* /РД:5*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д******* Б******* /С******* сум, * баг, * хэсэг 1* тоотод оршин суух хаягтай, И*******, утас-9/,

Хариуцагч: У Б / С******* сум, * баг, * хэсэг 1* тоотод оршин суух хаягтай, П, утас-9/ нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 15,715,716.04 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 316/2026/00069/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад:

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Т******* б******* ХК нь хариуцагч Д.Б*******, У.Б нарт холбогдуулан 15,715,716.04 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Б******* нь нэхэмжлэлийн шаардлага 15,715,716.04 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн.

Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зээлийн гэрээний үүргийг үндсэн зээлдэгч буюу хариуцагч Д.Б*******өөс шаардаж, хариуцагч У.Бт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг дурдав.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 751, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.  Нэхэмжлэгч Т******* б******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Б*******, У.Б нарт холбогдох 15,715,716.04 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч хариуцагч У.Бт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Нэхэмжлэгч Т******* б******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Б*******, У.Б нарт холбогдох 15,715,716.04 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч Д.Б******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 236,529 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, т******* сангийн төсвийн орлого /данс:100130000941/-оос 118,264.5 төгрөг, хариуцагч Д.Б*******өөс 118,264.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т******* б******* ХК-д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Э.ПҮРЭВДУЛАМ