Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 2018/ШЦТ/256

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг,  

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны тахимд хаалттай хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 2******* -ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ******* 1******* ******* 4 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн ******* суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 3, эх, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн ******* тоотод эрхэлсэн тодорхой ажилгүй оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,******* регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч ******* нь 2018 оны 5 дугаар сарын 07-ны орой 20 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэр Антентай уулын энгэрт өөрийн эзэмшлийн******* улсын дугаартай Сонота-6 загварын автотээврийн хэрэгслийн арын суудал дээр 15 настай ******* ын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гэм буруугийн талаар:

 

 Шүүгдэгч ******* нь 2018 оны 5 дугаар сарын 07-ны орой 20 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэр Антентай уулын энгэрт өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай Sonata 6 маркийн тээврийн хэрэгслийн арын суудал дээр 15 настай ******* ын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндсэн болох нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

     Шүүгдэгч ******* өгсөн: 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр ажлаасаа буугаад Улаанбаатар хотоос Дархан-Уул аймагт гэртээ ирсэн байсан. Тэгээд 2018 оны 5 дугаар 06-ны өдөр ******* ийн гэрт очсон. Би******* “******* ыг дуудаад өгөөч” гэж хэлээд түүний утсаар ******* ын утасны дугаар руу залгасан. ******* , түүний найз ******* бид гурав миний машинтай ******* ын гэрийн гадаа очиж, ******* ******* тай уулзаж, ******* ыг гэрээс нь авч гарсан. ******* , ******* хоёр хувцсаа солино гээд******* ийн гэрт очсон. Удалгүй ******* , ******* хоёр гарч ирээд бид 4 миний машинтай явж байтал******* ээж нь утсаар дуудаж, түүнийг 16 давхрын байр руу хүргэж өгсөн. Би дэлгүүр орж 2 том пиво авч, ******* , ******* бид 3 ууланд байдаг Антены хажууд очсон. Тэгтэл ******* машинаас явлаа гээд буусан. Би машин дотроо ******* тай унтсан. Тэгээд удалгүй цагдаа ирсэн. Өөр нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг,  

 

            Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

            Насанд хүрээгүй хохирогч ******* ын өгсөн: 2018 оны 5 дугаар сарын 07-ны өглөө хичээлдээ явж ирээд гэртээ байж байтал өдөр 15 цагийн үед манай найз ******* манай эмээгийн утас руу залгаад гэрийнхээ гадаа гараад ир гэхээр нь би эмээгээс асуучихаа гэж хэлсэн чинь ******* эмээтэй яриад 30 минут уулзах гэсэн юм гээд хэлчихсэн байсан. Тэгээд эмээ намайг гар гар гээд гарсан чинь гэрийн гадаа ******* саарал өнгийн Сонота-6 маркийн машинтай******* ийн найз ******* гэх охин, машины жолооч 3 байсан. Тэгээд би машинд суусан чинь ******* энэ таксины жолооч чамтай уулзмаар байна гээд намайг шаналгаад байхаар нь чамайг уулзуулж хальт уулзчихаад явахгүй юу гэсэн. Тэгэхээр нь би юм дугараагүй. Одоо хаачих гэж байгаа юм гэхэд ******* гэрт харьж хувцас солино тэгээд гадуур жаахан явъя гэсэн. Тэгээд******* ийн гэрийн гадаа очоод ******* ******* 2 хувцасаа солино гээд******* ийн гэр лүү орсон. Би гадаа машинд сууж байсан. Удалгүй ******* ******* 2 хувцасаа сольчихооод гараад ирсэн. Тэгтэл ******* руу ээж нь залгаад ажил дээр ирээд туслаадах гэж хэлээд ******* ээжийнхээ ажил руу явахаар болоод машинтай нь******* ийн гэрийн гаднаас хөдлөөд 16 давхар байр орж ******* тэнд ээжийнхээ ажил руу явна гээд буусан. Буухдаа ******* бид хоёрыг орой 1******* цаг хүртэл хүлээж байгаарай гарч ирээд хамт гадуур явна шүү гэж хэлсэн. Тэнд бас машины жолооч ах хүнд юм өгнө гээд машинаасаа буугаад удалгүй буцаад ирсэн. Тэгэхэд нь би ******* д хоёулаа гэртээ харъя гэж хэлсэн чинь нөгөө таксины жолооч та хоёрыг гэрт чинь дөхүүлээд өгье гээд Хабитат руу буцаад явсан. Тэгээд Хабитатын тэнд ******* гэдэг дэлгүүрийн гадаа зогсоод таксины жолооч ах дэлгүүр ороод юм аваад ирье гэж хэлээд буусан. Тэр хооронд би машинаас буугаад таньдаг хүүхэдтэйгээ тааралдаад юм ярьчихаад буцаад машинд суусан чинь тортой пиво, хиам авсан байсан. Тэгээд дэлгүүрийн гаднаас хөдлөөд цаашаа хүн оршуулгийн тийшээ явсан. Тэгэхээр нь би яах гэж байгаа юм бэ гэхэд юм ярья гэж хэлээд хүн оршуулдаг газрын наад талын жалганд зогсоод таксины жолооч ах пиво задлаад модон аяганд хийгээд ******* бид хоёрыг уу гээд 2-3 удаа хийж өгсөнөөс 1 аяга уусан. Тэгээд машин дотор ******* бид 2 арын суудал дээр сууж байтал ******* би явлаа гээд машинаас буугаад машины хаалгаа савж хаачихаад явсан. Тэгэхээр нь би хамт явъя гээд буух гэтэл таксины жолооч ах машинаа хөдөлгөөд чигээрээ яваад Дархан зочид буудлын ар талд байдаг 2 давхар хаусан байшингуудыг чиглээд явж байснаа уулын энгэрт машинаа зогсоогоод таксины жолооч ах жолоочийн суудал дээрээс буугаад арын суудал руу орж ирээд миний хажууд суусан. Тэгсэнээ би чамайг 2 жилийн өмнөөс харж явдаг болсон чи өдөр болгон худгаас ус аваад явж байдаг байсан гээд намайг тэвэрч аваад үнсэх гэхээр нь яах гээд байгаа юм бэ болиочээ гээд хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн. Тэгсэн чинь хэсэг болиод хажууд суусан. Тэгэхээр нь би машинаас буух гээд хаалга таттал машины хаалга цоожилчихсон байсан учраас би бууж чадаагүй. Тэгээд жаахан байж байснаа намайг тэвэрч аваад үнсээд дээрээс дараад миний доогуураа өмссөн байсан хар өмдийг маань дотоожтой нь хамт доош нь нэг хөлийг нь тайлаад намайг машиныхаа арын суудал дээр хэвтүүлээд дээрээс дараад хэвтчихсэн учраас би босож чадахгүй дийлэхгүй байсан. Тэгээд намайг үнсэж байхдаа миний хүзүүний баруун талд шимсэн байсан. Тэгсэнээ тэр ах өөрийнхөө саарал биеийн тамирын өмд дотоожоо доош нь шувтлаад бэлэг эрхтнээ миний эрхтэн рүү хийгээд хөдөлсөн. Нэг их удаагүй 4-5 минут л болсон байх тэгээд босоод өмдөө татаад арын суудлаасаа урд талын суудал руу дамжаад жолооныхоо суудал дээр суугаад машинаа асаагаад хөдөлсөн. Тэгэхэд нь би өмдөө өмсөөд хаалганых нь цоожийг онгойлгоод машинаас нь үсэрч буугаад газар уначихаад босоод хартал цагдаагийн машин харагдахаар нь гүйж очоод болсон асуудлаа хэлсэн. Тэгээд тэр 2 цагдаа ах намайг машиндаа суулгаад нөгөө таксины ахыг барьж авсан гэх мэдүүлэг /хх 33/,

     Иргэний нэхэмжлэгч ******* өгсөн: ******* нь миний төрсөн охин ******* ын том охин. ******* ын эцэг, эх хоёр нь салчихсан тусдаа амьдардаг. Эцэг ******* нь Дархан-Уул аймгийн Шарын гол суманд амьдардаг, эх ******* нь Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг. ******* төрөөд 6 сар хараад над дээр ирсэн хүүхэд байгаа юм. 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр ******* ыг хичээлээ тарж ирээд гэртээ байж байтал 15 цагийн үед ******* гээд найз нь миний утас руу залгаад ******* тай 30 минут уулзах гэсэн юм гэхээр нь би за тэг тэг гээд гаргасан. Тэгсэн ******* гараад хэл чимээгүй алга болчихсон. Тэгсэн орой нь цагдаагаас над руу яриад цагдаа дээр ирсэн чинь ийм асуудал болсон гээд ******* уйлчихсан сууж байсан. ******* д гар утас байхгүй найзууд нь миний утсаар холбогдож ярьдаг. Уг нь надад хаашаа гарч орох гэж байгаагаа хэлээд гардаг. Өмнө нь ******* дугаарын утаснаас миний утас руу залгаад ******* тай танилцъя гээд байна гэхээр нь би утсаа унтраачихсан юм. Тэгсэн одоо энэ хүчирхийлсэн залуу өмнө нь танилцъя гэсэн байгаа юм. Хэрэг болсоны дараа ******* сэтгэл санаа нь их цочирдсон бараг 7 хоног хичээлдээ яваагүй би акт аваад хэд хоног гэртээ хамт байж байгаад ярилцаж гуйгаад хичээлд нь явуулсан. Одоо хичээлдээ явж байгаа. Биеийн байдал гайгүй хааяа толгой өвдөөд байна гээд байгаа. Би одоо хүний хүүхдийн мууг үзээд яахав гэж бодохын хүүхдээ бодохоор гомдоод байх юм. Би ямар ч байсан сэтгэл санааны хохиролд 2 сая төгрөг нэхэмжилнэ тэр залууд ч хэлсэн байгаа гэх мэдүүлэг /хх 37/,

     Гэрч Б.******* гийн өгсөн: 2018 оны 5 дугаар сарын 07-ны 14 цагийн үед миний утас руу мобикомын дугаараас залгасан яг хэд гэсэн дугаар байсаныг санахагүй байна уулзъя гэхээр нь би Хабитатад нэг залуутай уулзсан. Нэрийг нь мэдэхгүй тэгээд би ******* гийн эмээ рүү залгаад ******* тай уулзах гэсэн юм би 30 минут л болно гэсэн. Тэгээд нөгөө залуу ******* бид 3 машинтай ******* гийн гэрийн тэндээс аваад манай гудамжинд ******* бид хоёрыг манай гэрийн гадаа хүргэж өгсөн. Тэгээд би гэртээ ороод хувцасаа солиод гарч ирээд 16 давхрын урд буусан. ******* нөгөө залуу ******* 3 машинтай яваад өгсөн. ******* г хүргэж өгнө гэж байсан гэх мэдүүлэг /хх 40/,

Гэрч ******* өгсөн: 2018 оны 5 дугаар сарын 07-ны орой 18 цагаас шөнийн  автомашинтай эргүүлийн үүргийг сургагч ахлагч ******* ын хамт гүйцэтгэсэн. Ингээд үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 1******* :30 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэр 13 дугаар хорооллын шинэ асфалтан хучилттай замаар Шинэ Дарханаас Хуучин Дарханы чиглэлд явж байтал Антентай уулын урд бэлд саарал өнгийн нэг машин ганцаараа их содон зогсож байхаар нь шалгах гээд урдаас нь очиж явахад тэр машинаас нэг эмэгтэй бууж ирээд урдаас гүйгээд ирэхээр нь машинаа зогсоогоод тэр эмэгтэйтэй уулзахад сургуулийн насны эмэгтэй хүүхэд айж сандарсан байдалтай уйлчихсан “ тэр машинтай ах намайг” гээд цааш нь үргэлжлүүлж ярьж чадахгүй уйлаад байхаар нь машиндаа суулгаад нөгөө машиныг нь чиглээд явсан. Тэгж явж байх хугацаанд нөгөө охин бага зэрэг тайвшраад “намайг хүчиндчихлээ” гэж хэлсэн. Ингээд нөгөө машин руу дөхөж очтол мөнгөлөг саарал өнгийн Сонота-6 маркийн тээврийн хэрэгслийн жолооч 25 орчим насны залуу машинаасаа буугаад түлхүүрээ шидээд зугтаах үед нь би машинаасаа бууж тэр залууг барьж аваад гарыг нь гавлаад, сургагч ахлагч ******* өвсөн дундаас машины түлхүүрийг хайж олоод машиныг нь асаагаад машиныг нь унаад хүчиндүүлсэн гэх охины хамт, би нөгөө залууг тусад нь машиндаа суулгаад төв цагдаагийн газар авчирч жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн гэх мэдүүлэг /хх 45/,

Гэрч А.******* гийн өгсөн: 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр ******* , ******* бид 3 хичээлээ тарсаны дараа ******* -р сургууль дээр уулзаад ******* ын гэрт очоод ******* ын эмээгийн хийсэн хоолноос нь идчихээд ******* гэртээ үлдээд ******* бид 2 гэрээс нь гараад******* ийн гэр лүү алхаж явтал******* ийн утас дуугараад нэг хүнтэй утсаар яриад уулзахаар болоод нэг гудамж руу орсон чинь нэг танихгүй ах ганцаараа зогсож байсан. Тэгээд бид хоёр тэр ахтай уулзсан чинь ******* ыг дуудчих пиво ууя. Та хоёр ******* ыг дуудаад хашааны буланд зогсож бай би машинаа аваад гараад ирье гээд цаашаа эргэж яваад нэг хашаа руу орсон. Тэр хооронд нь ******* ын эмээ рүү ******* утсаар яриад ******* ыг түр гараад ир гэж хэлсэн. Тэгээд байж байтал нөгөө ах саарал өнгийн машинаа унаад гараад ирсэн. ******* бид 2 машинд нь суугаад ******* ын гэр лүү явж байтал ******* урдаас гараад ирсэн. ...Хабитатын дэлгүүрийн гадаа зогсоод тэр ах дэлгүүр лүү ороод тортой 2 литрийн том пиво 2 ширхэг, хиам аваад гарч ирээд ойрхон байвал цагдаа нар явна гээд Хабитатаас цаашаа уулын тийшээ хүн оршуулгын газрын зүгт яваад наана нь очоод зогссон. Тэгээд авсан 1 том пивоо задлаад бид 3 уусан. Би тэр пивноос нь 1 аягыг уусан. Тэр ах машинаасаа аяга гаргаж ирээд аягалж өгөөд байсан. ******* 2-3 аяга уусан. Би уухгүй гэсэн чинь санаа гаргаад байгаа юм уу гээд байсан. Тэгээд би сууж байгаад******* очиж авья гэсэн чинь тэр ах ******* хоёр ******* арай болоогүй өөрөө залгана гэсэн. Тэр ах бид хоёрыг буулгахгүй машинаа асаагаад цаашаа оршуулгын газрын тийшээ яваад нэг газар очоод үлдсэн пиво задалж уусан. Тэгснээ тэр ах ******* ыг дуудаад намайг машиндаа сууж бай гээд байсан. Тэгээд би машинаас нь буугаад бие засах гээд машинаас нь жаахан зайтай зогсож байсан чинь  ******* машиных нь гадаа хаалганы хажууд намайг хараад зогсож байхад нь тэр ах ******* ыг түлхэж машиндаа суулгаад машинаа асаагаад хөдлөөд явчихсан. Би арай явахгүй байлгүй дээ гэж бодоод араас нь зөндөө хашгирсан боловч улам хурдаа нэмээд буцаад төв рүү явчих шиг болсон. Тэгээд би оршуулгын газрын тэндээс наашаа буцаад гэр лүүгээ алхаж ирсэн. Тухайн үед 1******* цаг болж байсан байх цагийг нь сайн санахгүй байна. Тэгээд тэр ах ******* ыг аваад хаашаа явсаныг мэдэхгүй гэх мэдүүлэг /хх 46/

Гэрч ******* өгсөн мэдүүлэг /хх 48/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 516 дугаартай шинжээчийн дүгнэлт:

"1.******* ын биед хүзүүнд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт тогтоогдлоо.  

2.Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.

4.******* ын биед охин хальс нь хуучин урагдалтай байна. Охин хальсийн урагдал нь цаг хугацааны хувьд хэдийд үүссэнийг тогтоох боломжгүй.

5.******* ын биед бэлгийн замын халдварт өвчин илэрсэнгүй.  

4.******* ын биед эр бэлгийн эс илрээгүй байна гэжээ" /хх 52/,  

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 546******* дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

"1.Шинжилгээнд ******* ын гэх цус нь шинжилгээнд тэнцэнэ.

2.******* ын гэх цусны ДНХ тогтцыг хүснэгтээр харуулав.

3.******* аас хураан авсан гэх саарал өнгийн дотоожин дээр үрийн шингэн, эр бэлгийн эс илэрсэн, цус, үс илрээгүй.

4.Саарал өнгийн дотоожноос илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтоц нь ******* гийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Саарал өнгийн дотоожноос илэрсэн хучуур эсийн ДНХ-ийн тогтоц нь ******* ын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна" гэжээ /хх 61/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 5468 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

"1.Шинжилгээнд ******* гэх цус нь шинжилгээнд тэнцэнэ.

2. ******* гийн гэх цусны ДНХ тогтцыг хүснэгтээр харуулав.

3. ******* гээс хураан авсан гэх ногооон өнгийн шоо хээтэй дотоож, автомашины хар өнгийн суудлын бүрэс дээр цус, үс илрээгүй. Дотоожноос үрийн шингэн илрээгүй, автомашины хар өнгийн суудлын бүрээс дээр үрийн шингэн, эр бэлгийн эс илэрсэн.

4.Автомашины хар өнгийн суудлын бүрээс дээр илэрсэн толбоноос холимог ДНХ-ийн тогтоц илэрсэн.

5.Автомашины хар өнгийн суудлын бүрэс дээр илэрсэн толбоноос холимог ДНХ-ийн тогтоц нь ******* , ******* нарын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна" гэжээ /хх 61/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 3611 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

"1.Шинжилгээнд ирүүлсэн дотоожинд гэмтэл гарсан байна. Саарал дотоожинд гарсан 15 мм хэмжээтэй гэмтэл нь татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ ханзралт байна. Дээрх гэмтлийг хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй.

2.Шинжилгээнд ирүүлсэн дотоожинд гарсан гэмтлийг ямар хугацаанд гарсан болохыг тогтоох боломжгүй гэжээ" /хх 71/, 

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-******* /, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 11-15/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1******* -20/,  насанд хүрээгүй хохирогчийн нас тоолсон тухай тэмдэглэл /хх 28/, эд мөрийн баримтаар ягаан өнгийн эмжээртэй саарал өнгийн эмэгтэй хүний дотоож 1 ширхэг, ногоон өнгийн шоо хээтэй эрэгтэй дотоож 1 ширхэг, тээврийн хэрэгслийн хар өнгийн суудлын бүрээс зэргийг эд мөрийн баримтаар хураан авсан тухай мөрдөгчийн тогтоол /хх 30/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч ******* гийн дээрх 15 нас ******* сар 7 хоногтой хүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан "арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүний хүсэл  зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндсэн" гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгчээс насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* сэтгэл санааны хохирол гэж 2 000 000 /хоёр сая/ төгрөг өгсөн болох нь шүүх хуралдаанд ирүүлсэн баримтаар тогтоогдсон гэж үзлээ.

 

            2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч урьд ял шийтгэлгүй болох нь хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх 87/ тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* д ял шийтгэл оногдуулахдаа хохирол нөхөн төлснийг хөнгөрүүлэх байдалд тооцож, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 3 жил хорих ялаар шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь бэлгийн замын халдварт тэмбүү өвчтэй байсан нь хавтаст хэргийн 57-р хуудсанд авагдсан Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018.5.25-ны өдрийн 533 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, шүүгдэгчээс хохирогчид 2 000 000 төгрөг өгсөн нь гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийг арилгасан гэж үзэх боломжгүй, гэмт хэрэг үйлдэгдэх үед хохирогч 15 нас ******* сар 7 хоногтой байсан зэрэг нөхцөл байдалд шүүх дүгнэлт хийж шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан 1 жил хорих ял оногдуулах саналыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ягаан өнгийн эмжээртэй саарал өнгийн эмэгтэй хүний дотоож 1 ширхэг, ногоон өнгийн шоо хээтэй эрэгтэй дотоож 1 ширхэг, тээврийн хэрэгслийн хар өнгийн суудлын бүрээс зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж,

хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.******* , 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Монгол ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан заасан "арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндсэн" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч ******* г 3 /гурав/ жил хорих ялаар шийтгэсүгэй.   

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ******* д оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ягаан өнгийн эмжээртэй саарал өнгийн эмэгтэй хүний дотоож 1 ширхэг, ногоон өнгийн шоо хээтэй эрэгтэй дотоож 1 ширхэг, тээврийн хэрэгслийн хар өнгийн суудлын бүрээс зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

            5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.БАТЖАРГАЛ