Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 137/ШШ2026/00071

 

2026        01          29                                     137/ШШ2026/00071

 

 

                                 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                 хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                            хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч М... Ю... к... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.М-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт ... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 сарын 14-ний өдөр хүлээн авч 2026 оны 01 сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч У... хот, Ч... дүүрэг, Жуулчны гудамж, ... тоотод байрлах, М... Ю... к... ББСБ ХХК /ХХД: ..., РД:..., утас:..., .../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Харилцагч Д.М нь 2024.10.17-ний өдрийн 44274 дугаартай цахим зээлийн гэрээ байгуулж нийт Г... банк ...тоот дансанд ... төгрөгийн зээлийг UNIPAY зээлийн аппликейшн ашиглан шилжүүлж авсан. Харилцагч М-д удаа дараа зээлээ төлөхийг шаардаж .. дугаараар холбогдож сануулдагч огт төлөлт хийгээгүй өдийг хүрсэн болно. Иймд Д.М-аас зээлийн гэрээний үүрэгт ... төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д... аймгийн З... сумын ...-р баг ...-р байрны ... тоотод оршин суух, Б... овогт Д-ийн М...  /РД:..., утас:.../ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Д.М нь М... Ю... к... ББСБ ХХК-аас ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа нэхэмжилж байгаа үнийн дүн болох ... төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.            

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М... Ю... к... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.М-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт ... төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.М нь зээлийн гэрээний үүрэг .... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч М... Ю.... к.... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.М-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт .... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.М нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн .... төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу ... төгрөгийг улсын орлогоос, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох ... төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Хариуцагч Д.М нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                   Э.Б