Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 137/ШШ2026/00070

 

2026        01          29                                     137/ШШ2026/00070

 

 

                                 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                 хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                            хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч С... и... ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Б-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт .... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 сарын 14-ний өдөр хүлээн авч 2026 оны 01 сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч У... хот, С... дүүрэг, ...-р хороо, Олимп 5, А... ... байрлах, С... и... ХХК /ХХД: ..., РД:..., утас:..., ..., .../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д... овогтой Б... нь 2023 оны 01 дүгээр сарын 02-нд "С... И...." ХХК-аас Galaxy A53 5G 128GB загварын, ... төгрөгийн үнэ бүхий гар утас худалдан авсан, ингэхдээ Г... банктай Зээл болон барьцааны гэрээ байгуулж, .... төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авч, төлбөрийг төлсөн юм. Д.Б нь банктай байгуулсан зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй, төлбөрийг хугацаанд нь төлөөгүйгээс түүний авсан зээл чанаргүй зээлийн ангилалд шилжсэн тул манай компани нь Г... банктай байгуулсан батлан даалтын гэрээний дагуу зээлдэгчийн төлбөл зохих үндсэн зээл .... төгрөг, үндсэн хүү ... төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,345.46 төгрөг, нийт ... төгрөгийг түүний нэрийн өмнөөс төлж, 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр тухайн банкнаас зээл шаардах эрхийг шилжүүлэн авсан болно. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.6-д "Шаардах эрхийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлснээр түүнтэй холбоотой бусад эрх болон түүнийг хангах арга нэгэн зэрэг шилжинэ" гэж заасан. Д.Б  нь шаардах эрх шилжүүлэн авснаас хойш зээлийн төлбөрийг төлөхгүй өнөөдрийг хүрсэн, зээл төлөхийг удаа дараа шаардахад гэрээний үүргээ биелүүлдэггүй, сүүлдээ утсаа огт авахгүй зээл төлөхөөс санаатайгаар зайлсхийж байна. Түүний банкнаас авсан зээлийг төлөхдөө тус компани нь мөн банкнаас авсан зээлийн болон бусад хөрөнгөөр төлж, давхар зээл, хүүгийн төлбөрт орж хохирсоор байна. Д.Б нь банктай зээлийн гэрээний 2.2-т "Зээлдэгч нь зээл олгогдсон өдрөөс эхлэн түүнийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд төлөгдөөгүй байгаа зээлийн үлдэгдэлд зээлийн хугацаа дууссанаас үл хамааран сар бүр энэхүү гэрээний 2.1.1-т заасан хувийн хүүг төлнө. Зээлийн нэг өдрийн хүүг тооцохдоо жилийн хүүг 365 хоногт хувааж, нийт хүүг тооцохдоо ашигласан хоногоор үржүүлнэ” гэж зааж тохиролцсон Иймээс манай компани нь Д.Б-ээс зээлийг бүрэн төлж дуусах хүртэл хугацааны хүү нэхэмжлэх эрхтэй байна. Бид хэтэрсэн хугацааны хүү нэхэмжлэхдээ: шаардах эрх шилжүүлж авахад төлөгдөөгүй байсан үндсэн зээлийн ... төгрөгөөс гэрээний дагуу тооцоход 1 өдрийн хүүнд 143.33 төгрөг төлөх үүрэг хүлээсэн /229,464.61 * 0,228 (жилийн 22.8 хувийн хүүтэй зээлсэн): 365 хоног/, хугацааг, шаардах эрх шилжүүлж авсан 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл бодоход 318 хоног хугацаа хэтэрсэн. Иймд 1 өдрийн хүү болох 143.33 төгрөгийг 318 хоногоор үржүүлж тооцоход зээлдэгч нь хэтэрсэн хугацааны хүүд 45,581.10 төгрөг төлөх үүргийг хүлээнэ. Манай компани нь Д.Б-ээс үндсэн зээл 229,464.61 төгрөг, үндсэн хүү 16,401.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,345.46 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 45,581,10 төгрөг, нийт ...2 төгрөг, мөн нотариатын зардал 17,000 төгрөг, бүгд ... төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ... төгрөгийн хамт гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч Д... аймгийн З... сумын ...-р баг болд төмөр гудамж тоотод оршин суух, Б... овогт Д-ийн Б...  /РД:...., утас:.../ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Д.М нь С... интернэшнл ХХК-аас ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа нэхэмжилж байгаа үнийн дүн болох .... төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.            

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С... интернэшнл ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Б-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт .... төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Б нь зээлийн гэрээний үүрэг ... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч С... и... ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Б-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт ... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Б нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ... төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу ... төгрөгийг улсын орлогоос, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох ... төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Хариуцагч Д.Б нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                   Э.Б