| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Энхтөрийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 311/2025/00045/И |
| Дугаар | 311/ШШ2026/00099 |
| Огноо | 2026-01-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 311/ШШ2026/00099
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ би
Нэхэмжлэгч:******* дүүрэг, -р хороо,*******ын талбай- *******, -р давхарт байрлах ******* ББСБ ХХК-ны нэхэмжлэлтэй,Хариуцагч: Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай *******гийн ******* /РД:*******/-т холбогдох
2,617,898.89 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч *******гийн ******* нь ******* ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 1. 2025-04-09-ны өдөр ЗГ2025040959521 тоот гэрээний дагуу IPhone14 128GB маркийн гар утас /цаг,чихэвч/-ыг нийт 2,310,000.0 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан.
Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
Үүнд: 3Г2025040959521 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд 2,158,921.35 төгрөг, үндсэн хүүнд 440,490.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 6,486.61 төгрөг, Нотариатын төлбөрт 12,000.0 төгрөг, Нийт 2,617,898.89 төгрөгийг хариуцагч *******гийн *******ээс гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Т.*******т холбогдуулан 2,617,898.89 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Т.******* нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Т.******* миний бие ******* ББСБ ХХК-ийн апп-аар гар утас лизэнгээр авсан нь үнэн бөгөөд нэхэмжлэлийн үнийн дүнг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Мөн тухайн байгууллагаас авсан лизингийн зээлийг гэрээнд заасан хугацаанд төлөлт хоцруулсандаа хүлцэл өчье. ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 2,617,898.89 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
Хариуцагч Т.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,617,898.89 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 56,836.38 төгрөгөөс 28,418.19 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 28,418.19 төгрөг, төрийн сангийн орлогоос 28,418.19 төгрөг тус тус гаргуулж нийт 56,836.38 төгрөгийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 2,617,898.89 төгрөгийг хариуцагч Т.******* нь төлнө гэж хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 56,836.38 төгрөгөөс 28,418.19 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 28,418.19 төгрөг, төрийн сангийн орлогоос 28,418.19 төгрөг тус тус гаргуулж нийт 56,836.38 төгрөгийг нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ