2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 191/ШШ2026/00932

 

       2026         01          15                                    191/ШШ2026/00932

 

 

 

\МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч- Сүхбаатар дүүрэг, ******* хороо, ******* ******* ******* ******* ******* ******* байрлах, ******* ******* ХК /РД-/-ний нэхэмжлэлтэй,

хариуцагч- Чингэлтэй дүүрэг, хороо, гудмж 280 тоотод байрлах, “ ” ХХК /РД-/,

хариуцагч- Баянгол дүүрэг, хороо, ******* байрлаж үйл ажиллагаа явуулдаг, “Оч алмаз мөн жин” ХХК /РД-/,

хариуцагч- Сүхбаатар дүүрэг, 1 хороо, , оршин суух, Загал овогт Мын Ц /РД-ВС/,

хариуцагч- Хан-Уул дүүрэг, 1******* хороо, 7 тоотод оршин суух, Адуучин овогт Н-н О /РД-УХ/ нарт холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 1,304,456,136.05 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг фидуцийн зүйлээр хангуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, 

Хариуцагч “ ” ХХК-ний төлөөлөгч, хариуцагч М.Ц,

Хариуцагчийн өмгөөлөгч  Ө.Э //,

Хариуцагч “Оч алмаз мөн жин” ХХК-ний төлөөлөгч, хариуцагч Н.О, 

Шүүх хуралдааны нарийн чгийн дарга Д.Марал-Эрдэнэ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч М.Ц, Н.О, ХХК, Оч алмаз мөн жин ХХК нар 2024 оны 5-р сарын 29-ний өдөр манай байгууллагатай В110240529003 тоот зээлийн гэрээ, F110240529009 тоот эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх фидуци гэрээ, F110240529010 тоот эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх фидуци гэрээ, 110240529001 тоот ипотекийн гэрээг байгуулж 896,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 3,2 хувийн хүүтэй, машин механизм худалдан авах зориулалтаар зээл авсан. 

Зээлдэгч нар зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл зээлийн хүүгийн төлбөрийг эргүүлэн төлөх гэрээний үүргээ елүүлээгүй, зээлийн төлбөрийг төлөх хугацаа өгсөн боловч хугацаандаа төлж барагдуулаагүй зэргээр гэрээний үүргийн ноцтой зөрчил гаргаж байгаа тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 10.2.2 дахь заалтыг үндлэн зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 891,566,027.40 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 393,842,569.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 19,034,538.91 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал болох нотариатын зардалд 22,000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Зээлийн дансны хуулгаар зээлдэгч нарын төлбөр төлсөн байдал харагдаж байгаа бөгөөд зээлийн гэрээний үүрэг хэдийгэ зөрчигдөж эхэлснийг хэлж мэдэхгүй байна. Фидуцийн гэрээний зүйл болох техник хэрэгсэлийн өмчлөл нь манай компаний нэр дээр шилжсэн боловч эзэмшил ашиглалт нь хариуцагч нарт байгаа тул уг шаардлагыг гаргаж байгаа. Үндсэн зээлдэгч ХХК, хариуцагч М.Ц нар хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцож байгаа тул адил тэнцүү гаргуулахаар шаардаж байгаа гэв. 

 

2. Хариуцагч “ ” ХХК-ний төлөөлөгч, хариуцагч М.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ байгууллагаас 896,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн, 8 ширхэг дамп техник худалдан авахаар урьдчилгаа төлбөрийг төлж үлдэгдэл төлбөрийг зээлээр авсан. Худалдан авсан техникийг худалдаж зээлийг төлөх зорилготой байгаа. Худалдан авсан эдгээр техник эвдрэл ихтэй ажил хийх боломжгүй болсон. Манай компани майнин компанитай гэрээ байгуулж, ажил хийхээр очсон боловч тухайн компаний гэрээ цуцлагдсан гээд ажилгүй болж таарсан тул Эрдэн таван толгойд байдаг компанид техникээ түрэээр ажил хийж байсан, тэр компаний ажлын үнэлгээ бага, ажил нь хүнд байсан учраас техникийн эвдрэл ихтэй, дугуй хагарал ихтэй байсан тул өнгөрсөн 6 сард гэрээ цуцлагдаж ажилгүй болсон. Энэ ажлыг хийхээр эдгээр техникийг худалдан авахаар хувь хүнэ ч их зээл авсан боловч нэмэлт ашиг олж чадаагүй. *******оос авсан зээлийн төлбөрөөс нэг, хоёр удаа төлөлт хийсэн. Өнгөрсөн хугацаанд эвлэрчихнэ гэж ойлгоод л өнөөдрийг хүртэл явж байна. Би барьцаалбарт барьцаалсан техник хэрэгслээ өгөөд өргүй үлдчих саналтай байна. Нэхэмжилж байгаа дүнг зөвшөөрч байна, фидуцийн зүйл болох техник хэрэгсэл одоогоор парклсан ашиглахгүй байгаа, эдгээр техник хэрэгслээр зээлийн үүрэг хангуулахыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

3. Хариуцагч “Оч алмаз мөн жин” ХХК-ний төлөөлөгч, хариуцагч Н.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тайлбар адилхан, зээлийн гэрээнд батлан даагчийн байр сууриар оролцсон, хувь хүмүүсэ их мөнгө зээлж авсан байдаг, тэрний ар талын асуудал шийдсээр байгаад миний үйл ажиллагаа явуулдаг компани бас дампуурсан, барьцааанд байгаа эд зүйлийг шилжүүлж өгөөд өр дуусгах саналтай байна. Нэхэмжилсэн дүнг зөвшөөрч байгаа, төлбөр төлсөн зүйл байхгүй. Мөнгөн дүн дээр маргаан байхгүй, фидуцийн зүйлээр бүтэн хангуулах боломжгүй боловуу гэж бодож байна гэв. 

 

4. Хариуцагч “ ” ХХК-ний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, 24 сарын хугацаатай, гэрээний хугацаа дуусаагүй байхад яагаад нэхэмжлэл гаргасан нь тодорхойгүй байгаа. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээ цуцалсан эх нь тодорхойгүй, нийт зээлсэн мөнгөө гэрээний 24 сарын хугацаа дуусахаас өмнө шаардаж байгаа бол нэхэмжлэл гаргах өдрийн байдлаарх хуваарьт төлбөрийг нэхэмжлэх эрхтэй байхад шууд зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь нэхэмжилж байгаа нь үндлэлгүй. 

Хоёрдугаарт тодорхой хөдлөх хөрөнгийг фидуцийн гэрээгээр нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн байгаа, гэтэл фидуцийн зүйлээр үүрэг хангуулах шаардлага гаргаж байгаа нь үндлэлгүй, үүрэг елүүлэхгүй бол фидуцийн зүйлийг шилжүүлж авдаг байгаа. Зээлийн дүнг шууд бүтэн дүнгээр нь нэхэмжилж нэмээд фидуцийн зүйлээр хангуулах гэж байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй байна. Нэхэмжлэгчийн зүгэ хариуцагчид зээлийн гэрээний талаар ямар нэгэн санал гаргаагүй, шүүхээр ямар нэхэмжлэлийн шаардлага шийдвэрлүүлэх гээд байгаа нь ойлгомжгүй, өмчлөлийн фидуцийн хөрөнгөө авах эрх нь нээлттэй байхад авахгүй байгаа. Мөн энэ зээлийн гэрээнд ипотекийн гэрээ байгуулсан байгаа боловч ипотекийн хөрөнгийн өмчлөгчийг хамтран хариуцагчаар татах хүсэлт гаргаад сая татгалзсан. Барьцаа хөрөнгөөр үүрэг хангуулах шаардага гаргаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаа оновчтой зөв тодорхойлоогүй, шүүхийн шийдвэрлэх шаардлага ш тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

5. Нотлох баримтын тухайд

 

5а. Нэхэмжлэгчэ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-5/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх-6-8/, төлөөлөгчөөр М.Цэдэндамба, Б.П, Б.Б нарыг томилсон 2025-9-15-ны өдрийн Б/759 дугаартай итгэмжлэл /хх-9/, 2024 оны 5-р сарын 29-ний өдрийн В110240529003 дугаартай знесийн зээлийн гэрээ /хх-10-11/, 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн I110240529001 дугаартай ипотекийн гэрээ /хх-12-13/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-14/, 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн F110240529009 дугаартай эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ /хх-15-16/, 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн F110240529010 дугаартай эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ /хх-17-19/, зээлийн дансны хуулга /хх-38/, Хан-Уул дүүрэг, 16-р хороо, Буянт-Ухаа хороолол /17120/ ******* 11 тоот хаягт байршилтай 53,26 м.кв талбайтай орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Ч.Н бүртгэгдсэн гэрчилгээ /хх-129/ зэрэг баримтуудыг гаргасан.

 

5б. Хариуцагч нараас “Оч алмаз мөн жин” ХХК-ний хуулийн этгээдийн улсын бүргтгэлийн гэрчилгээ /хх-85/, өмгөөлөгчтэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-95-96/ зэргийг гаргасан. 

 

5в. Хавтаст хэргийн 20, 21-23, 24, 25, 26, 27-28, 29-30, 31-33, 34-37, 3 талд авагдсан баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан чмэл нотлох баримтын шаардлага хангаагүй баримтууд байх тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч “******* *******” ХК нь хариуцагчаар “ ” ХХК, М.Ц, Н.О, “Оч алмаз мөн жин” ХХК нарыг тодорхойлон татаж, тэдгээрт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 1,304,443,136.05 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг фидуцийн зүйлээр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

1а. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагчаар татсан “Н” ХХК-иас татгалзсан хүсэлтийг шүүхэд 2025 оны 10 дугаар сарын 24-ны өдөр чгээр гаргасан /хх-72/.

 

2. Нэхэмжлэгч нь шаардах эрхийн үндлэлээ хариуцагч нартай зээлийн гэрээ байгуулснаар 896,000,000 төгрөгийг машин механизм худалдан авах зориулалтаар зээлсэн боловч зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ елүүлээгүй, зээлийн төлбөрийг төлөх хугацаа өгсөн боловч хугацаандаа төлж барагдуулаагүй зэргээр гэрээний үүргийн ноцтой зөрчил гаргаж байгаа тул зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан тул хариуцагч нараас төлбөрийн үүргийг адил тэнцүү гаргуулна гэж тодорхойлсон. 

 

3. Хариуцагч “ ” ХХК, М.Ц, “Оч алмаз мөн жин” ХХК, Н.О нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэг шаардсан ******* ******* ХК-ний дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Ц, ХХК нарт 2025 оны 10 дугаар сарын 7-ны өдөр /хх-43, 52/, хариуцагч Н.О, Оч алмаз мөн жин ХХК нарт 2025 оны 10 дугаар сарын 8-ны өдөр /хх-57, 60/ тус тус гардуулан өгч, тэдгээрт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэгжүүлэх хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлан танилцуулсан /хх-44, 53, 61/ боловч хариуцагч нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, хүл татгалзсан талаар ямар нэгэн тайлбар гаргаагүй, хариуцагч нарын хариу тайлбар гаргах хугацаа 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр дууссан боловч шүүхэд ямар нэгэн тайлбар чгээр ирүүлээгүй байна. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т “хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ елүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж зохицуулсан.

 

Гэвч, хариуцагч нар шүүх хуралдаанд оролцож нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж, зээлийн гэрээний мөнгөн хөрөнгийн үүргийг фидуцийн зүйл болох нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэгдсэн байгаа техник хэрэгслээр хангуулах хүсэлт, тайлбарыг гаргаж байна.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5а. Нэхэмжлэгч “******* *******” ХК нь хариуцагч “ ” ХХК, М.Ц, Н.О, “Оч алмаз мөн жин” ХХК, “Н” ХХК нартай 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр В110240529003 дугаартай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 896,000,000 төгрөгийг сарын 3,2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, машин механизм худалдан авах зориулалтаар зээлдүүлэх, зээлдэгч нар тохирсон хугацаанд зээлийн төлбөрийг хүүгийн хамт төлөх үүргийг тус тус хүлээн байна /хх-10-12/.

 

5б. Барьцаалагч “******* *******” ХК, барьцаалуулагч Ч.Н нар 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр I110240529001 дугаартай ипотекийн гэрээ байгуулж, В110240529003 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар иргэн Ч.Нийн өмчлөлийн Улаанбаатар хотр, Хан-Уул дүүрэг, 16-р хороо, Буянт-Ухаа хороолол /17120/ Сонсголонгийн ******* 11 тоот хаягт байршилтай, 53,26 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206088188 дугаартай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан байна /хх-13-14/.

 

5в. Зээлийн гэрээний талууд 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр F110240529009 дугаартай эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулж, В110240529003 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар

- арлын LWJMT860AJ0700095 дугаартай, улсын 1121TTA дугаартай, Lingong MT86 маркийн ачааны зориулалтай өөрөө буулгагч,

- арлын SEM00653PSL704363 дугаартай, улсын 8005 УР дугаартай, Wheel Loader SEM653D маркийн механизмын зориулалттай ачигч, 

- арлын LWJMT860EJ0700098 дугаартай, улсын 1112 TTA дугаартай, Lingong MT86 маркийн ачааны зориулалттай өөрөө буулгагч,

- арлын LWJMT860КJ070091 дугаартай, улсын 1109 TTA дугаартай, Lingong MT86 маркийн ачааны зориулалттай өөрөө буулгагч,

- арлын LWJMT860JJ0700108 дугаартай, улсын 1105 TTA дугаартай, Lingong MT86 маркийн ачааны зориулалттай өөрөө буулгагч,

- арлын LWJMT860CJ0700104 дугаартай, улсын 1119 TTA дугаартай, Lingong MT86 маркийн ачаа зориулалттай өөрөө буулгагч,

- арлын LWJMT860HJ0700097 дугаартай, улсын 1106 TTA дугаартай, Lingong MT86 маркийн ачаа зориулалттай өөрөө буулгагч,

- арлын LWJMT860CJ0700093 дугаартай, улсын 1111 TTA дугаартай, Lingong MT86 маркийн ачаа зориулалттай өөрөө буулгагч,

- арлын LWJMT860TJ0700086 дугаартай, улсын 1126 TTA дугаартай, Lingong MT86 маркийн ачаа зориулалттай өөрөө буулгагч зэргийг фидуцийн гэрээ байгуулсан байна /хх-15-16/.

 

5г. Мөн 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн F110240529010 дугаартай эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээгээр Н.О-н өмчлөлийн арлын JTMAUCBJ104003997 дугаартай, улсын 6556 УБП дугаартай, Toyota land griuser 300 маркийн тээврийн хэрэгслийг фидуцийн гэрээ байгуулсан байна /хх-17-18/. 

 

6. Шүүх дараах үндлэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хгийг хангаж шийдвэрлэв. 

 

6а. Зохигчдын хооронд байгуулагдсан 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн В110240529003 дугаартай зээлийн гэрээ, мөн өдрийн I110240529001 дугаартай ипотекийн гэрээ, F110240529009 дугаартай эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ, F110240529010 дугаартай эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээнүүд нь талууд гэрээний агуулгыг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зориг нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар илэрхийлэгдсэн хүчин төгөлдөр гэрээ байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д зааснаар хэлцлийн үндсэн дээр үүсэх иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх бөгөөд зохигчид дээрх гэрээг байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй болно.

 

6б. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдэ зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндлэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан гэрээний харилцаа үүссэн байна. 

 

6в. Үл хөдлөх эд хөрөнгийн ипотекийн I110240529001 дугаартай гэрээг талууд чгээр байгуулж, улсын бүртгэлд 2025-5-30-ны өдөр бүртгүүлсэн хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан байх тул тэдгээрийн хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-д “бусад үүрэг гүйцэтгүүлэгчдэ тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ”, 165.3-т “үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, үүрэг гүйцэтгүүлэгч нар харилцан тохиролцож ипотекоор хангагдах шаардлагыг өөр шаардлагаар сольж болох бөгөөд өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлнэ” гэж зааснаар хүчин төгөлдөр байна.

 

6г. Ипотекийн гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө нь иргэн Ч.Нийн өмчлөлийн хөрөнгө болох нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож, үл хөдлөх эд хөрөнгийн барьцаалбарыг улсын бүртгэлд бүртгүүлсэн байх бөгөөд энэхүү үл хөдлөх эд хөрөнгийн талаар нэхэмжлэгч тал шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй. 

 

6д. Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан F11024052900 дугаартай, F110240529010 дугаартайэд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д “үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид "фидуци" гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, 235.2-т “шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг хүлээгч ашиглах эрхтэй байхаар гэрээнд зааж болно” гэж зааснаар фидуцийн гэрээний харилцаа мөн үүссэн байна.

 

6е. Фидуцийн гэрээний зүйл болох арлын LWJMT860AJ0700095 дугаартай, улсын 1121TTA дугаартай, Lingong MT86 маркийн ачааны зориулалтай өөрөө буулгагч, арлын SEM00653PSL704363 дугаартай, улсын 8005 УР дугаартай, Wheel Loader SEM653D маркийн механизмын зориулалттай ачигч, арлын LWJMT860EJ0700098 дугаартай, улсын 1112 TTA дугаартай, Lingong MT86 маркийн ачааны зориулалттай өөрөө буулгагч, арлын LWJMT860КJ070091 дугаартай, улсын 1109 TTA дугаартай, Lingong MT86 маркийн ачааны зориулалттай өөрөө буулгагч, арлын LWJMT860JJ0700108 дугаартай, улсын 1105 TTA дугаартай, Lingong MT86 маркийн ачааны зориулалттай өөрөө буулгагч, арлын LWJMT860CJ0700104 дугаартай, улсын 1119 TTA дугаартай, Lingong MT86 маркийн ачаа зориулалттай өөрөө буулгагч, арлын LWJMT860HJ0700097 дугаартай, улсын 1106 TTA дугаартай, Lingong MT86 маркийн ачаа зориулалттай өөрөө буулгагч, арлын LWJMT860CJ0700093 дугаартай, улсын 1111 TTA дугаартай, Lingong MT86 маркийн ачаа зориулалттай өөрөө буулгагч, арлын LWJMT860TJ0700086 дугаартай, улсын 1126 TTA дугаартай, Lingong MT86 маркийн ачаа зориулалттай өөрөө буулгагч, арлын JTMAUCBJ104003997 дугаартай, улсын 6556 УБП дугаартай, Toyota land griuser 300 маркийн тээврийн хэрэгсэл нь фидуцийн гэрээний дагуу ******* ******* ХК-ийн өмчлөлд шилжин бүртгэгдсэн болохыг зохигч тайлбарлаж, маргаагүй бөгөөд өмчлөл шилжин бүртгэгдсэн талаарх баримт нь чмэл нотлох баримтын шаардлага хангаагүй хэлбэрээр хэрэгт авагдсан байгааг дурдах нь зүйтэй.

 

7. Тиймэ Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх бөгөөд мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх үүрэгтэй. 

 

8. Гэтэл зээлдэгч нар 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн В110240529003 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрөөс 4,433,972.60 төгрөгийг, хүүгийн төлбөрт 24,848,718 төгрөгийг тус тус төлж, гэрээгээр тохирсон хугацаанд зээлийн төлбөрийг хүүгийн хамт төлөх үүргээ гүйцэтгээгүй гэрээний үүргийн хугацааг хэтрүүлсэн үйл баримтад талуудын хэн аль нь маргаагүй. Уг үйл баримт нь зээлийн дансны хуулгын баримтаар тогтоогдсон /хх-38/. 

 

9. Түүнчлэн, зохигчид нэхэмжлэгчийн тодорхойлон гаргасан шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч зохигчийг эвлэрэн хэлэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангаж, 2025 оны 11 дүгээр сарын 27-н өдрийн шүүх хуралдааныг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаагаар, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдааныг 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаагаар тус тус хойшлуулсан боловч талууд эвлэрээгүй, фидуцийн зүйл болох техник хэрэгслийн үнэлгээ гараагүй талаар тайлбарлаж талууд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцээгүй, хариуцагч М.Цаас хэргээ шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргаж байх тул шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлсэн болно. 

 

10. Нэхэмжлэгч нь зээлийг буцаан төлөх хуваарь зөрчигдсөн үндлэлээр хугацаанаас өмнө гэрээг цуцалсан талаар дурдаж, хариуцагч нар энэхүү үндлэлийн талаар үгүйсгэж маргаагүй тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар нэхэмжлэгчид гэрээг нэг талын санаачилгаар цуцлах эрх үүссэн гэж үзнэ.

 

11. Хариуцагч нар зээлийн гэрээний үлдэгдэл үндсэн үүргийн үнийн дүн болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох фидуцийн гэрээний зүйл болох техник хэрэгслээр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад маргаагүй, хүлээн зөвшөөрсөн. Харин зээлийн гэрээний үүргийг фидуцийн гэрээний зүйл болох техник, хэрэгслийг шилжүүлэн өгснөөр дуусгавар болгох санал, хүсэлтийг гаргасан. 

 

12. Харин, хариуцагч ХХК-ний өмгөөлөгчийн зүгэ гэрээний хугацаа дуусаагүй байхад яагаад нэхэмжлэл гаргасан нь тодорхойгүй, зээлийн гэрээг цуцалсан эх нь тодорхойгүй, гэрээний 24 сарын хугацаа дуусахаас өмнө нийт зээлийн үлдэгдэлийг шаардаж байгаа нь үндлэлгүй. Фидуцийн гэрээгээр нэхэмжлэгчийн өмчлөлд тодорхой хөрөнгийг шилжүүлсэн байхад фидуцийн зүйлээр үүрэг хангуулах шаардлага гаргаж байгаа нь үндлэлгүй, нэхэмжлэгчийн зүгэ хариуцагчид зээлийн гэрээний талаар ямар нэгэн санал гаргаагүй, шүүхээр ямар нэхэмжлэлийн шаардлага шийдвэрлүүлэх гээд байгаа нь ойлгомжгүй, өмчлөлийнхөө фидуцийн хөрөнгөө авах эрх нь нээлттэй байхад авахгүй байгаа гэж татгалзсан тайлбарыг гаргасан. 

 

13. ******* ******* ХК-ний зүгэ зээлдэгч нарт зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг хугацаанд нь бүрэн төлөөгүй, төлбөрийн зөрчил үүсгэн зээлийг төлөх тухай мэдэгдэлийг өгсөн болохыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбарлаж, хариуцагч нар маргаагүй бөгөөд энэ талаарх мэдэгдэх хуудас, шаардах хуудас бүхий баримтууд мөн нотлох баримтын шаардлага хангагдаагүй байдлаар хэрэгт авагдсан байна.

 

14. Зохигчийн 2024 оны 5-р сарын 29-ний өдөр байгуулсан В110240529003 дугаартай зээлийн гэрээний 9.2-т зээлдэгч гэрээгээр хүлээн үүргээ елүүлээгүй дараах тохиолдлуудад зээлдүүлэгч нь гэрээг хугацаанаас нь өмнө дангаар цуцалж, зээлийн үндсэн төлбөр, хүүг хугацаанаас өмнө төлөхийг шаардах эрхтэй гэж, 9.2.1-д зээлдэгч энэхүү гэрээний заалтыг ноцтой зөрчсөн буюу зээлийн үндсэн төлбөр түүний хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрүүдийг эргэн төлөх хуваарьт хугацааг хэтрүүлсэн, эргэн төлөх хуваарийг 2 буюу түүнэ дээш удаа зөрчсөн гэрээгээр хүлээн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хуваарьт төлбөрийг 90 болон түүнэ дээш хоногоор хэтрүүлэх гэж гэрээг нэг талын санаачилгаар цуцлах үндлэлийг тохирсон байна. 

 

15. Гэрээний талууд гэрээ дуусгавар болох, цуцлах үндлэлийн талаар гэрээгээр тохирсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийн хүрээнд байгуулсан, гэрээг нэг талын санаачилгаар цуцлах үндлэлийн талаар зээлдүүлэгч ******* ******* ХК-тай хүсэл зоригоо илэрхийлэх аар харилцан тохиролцож зээлийн гэрээг байгуулсан, дээрх зээлийн гэрээний үүрэгт 2 удаагийн төлөлт хийснийг хариуцагч нар хүлээн зөвшөөрч эргэн төлөх хуваарийн дагуу төлөлтөө хийгээгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул гэрээний 9.2.1-т зааснаар зээлдүүлэгч нэг талын санаачилгаар зээлийн гэрээг цуцлах эрхтэй байна.

 

Түүнчлэн зээлдүүлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргаад зээлдэгчтэй байгуулсан гэрээний гүйцэтгээгүй үүргийн талаар шаардаж байгаа нь гэрээг цуцалж шаардаж байна гэж үзэх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндлэл агуулгаар зөрчигдсөн үүргийн хэмжээнд хэгчлэн шаардсан агуулга тодорхойлогдохгүй, хариуцагч нар энэхүү нэхэмжлэлийг гардан авснаар татгалзсан тайлбар чгээр гаргаагүй, нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэж няцаагаагүй болно. 

 

Иймд хариуцагч ХХК-ний өмгөөлөгчийн гаргасан татгалзсан тайлбар үндлэлгүй байна.

 

16. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй, талуудын хооронд байгуулсан гэрээний 9.2.1-т зааснаар зээлдэгч нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээн үүргээ елүүлээгүй бол зээлдүүлэгч нэг талын санаачилгаар гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг хугацаанаас өмнө бүрэн төлөхийг шаардах эрхтэй байх тул нэхэмжлэгч ************** ХК нь зээлийн гэрээний хугацаа дууссан эхэ үл хамаарч шүүхэд нэхэмжлэл гаргасан 2025 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөр тасалбар болгон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцон шаардах эрхтэй байна.

 

 

 

17. Иймд хариуцагч нарыг зээлийн гэрээгээр хүлээн үндсэн үүрэг болон хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс чөлөөлөх үндлэл тогтоогдохгүй байх тул хариуцагч “ ” ХХК, М.Ц, Н.О, “Оч алмаз мөн жин” ХХК нараас зээлийн гэрээний үндсэн үүрэгт 891,566,027.40 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 393,842,569.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 19,034,538.91 төгрөг, нийт 1,304,443,136.05 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгох нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

18. Харин, нэхэмжлэгчэ нэхэмжлэл гаргахаар баримт бүрдүүлэхэд гарсан нотариатын зардалд 22,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд зохигчийн байгуулсан 2024-5-29-ний өдрийн В110240529003 дугаартай зээлийн гэрээний 7.6-д зээлдэгч гэрээгээр хүлээн үүргээ зохих ёсоор елүүлээгүй тохиолдолд гэрээний үүргийг хангахтай холбогдон зээлдүүлэгчэ гарсан нотариатын зардлыг зээлдэгч хариуцан төлнө гэж тохирсон байх боловч хэргийн баримтаар нэхэмжлэгчэ 22,000 төгрөгийн зардал гарсан гэх байдал тогтоогдохгүй, энэ талаарх баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байх тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

19. Нэхэмжлэгчэ хариуцагч нарт холбогдуулан шүүхийн шийдвэрийг сайн дураар елүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг фидуцийн зүйлээр хангуулах тухай шаардлага гаргасан. 

 

19а. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэгт “үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдэ тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнэ шаардлагаа хангуулах эрхтэй” гэж, мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэгт “шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах аар барьцаалагчийн шаардлагыг хангана” гэж, хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэгт “хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана” гэж, 175 дугаар зүйлийн 175.1-д үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч энэ талаар шаардлага тавихад үл елүүлсэн тохиолдолд түүний хүсэлтээр шүүхийн шийдвэрээр барьцааны зүйлийг албадан худалдахаар тус тус зохицуулсан.

 

19б. Нэгэнт үүрэг гүйцэтгэгч нар гэрээгээр хүлээн үүргээ зохих ёсоор елүүлээгүй, зээл, зээлийн хүүг төлөөгүй бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч болох нэхэмжлэгч нь эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж байх тул дурдсан үндлэлээр нэхэмжлэгчийн өмчлөлд шилжин бүртгэгдсэн, хариуцагч ХХК-ний эзэмшил, ашиглалтад байгаа тээврийн хэрэгсэлүүдийг худалдан борлуулсан үнийн дүнгэ үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндлэлтэй гэж шүүх дүгнэв.

 

19в. Иймд 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн В110240529003 тоот зээлийн гэрээний үүргийг ******* ******* ХК-ний өмчлөлд бүртгэлтэй F110240529009 тоот эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээний зүйл болох 

- арлын LWJMT860AJ0700095 дугаартай, улсын 1121TTA дугаартай, Lingong MT86 маркийн ачааны зориулалтай өөрөө буулгагч,

- арлын SEM00653PSL704363 дугаартай, улсын 8005 УР дугаартай, Wheel Loader SEM653D маркийн механизмын зориулалттай ачигч, 

- арлын LWJMT860EJ0700098 дугаартай, улсын 1112 TTA дугаартай, Lingong MT86 маркийн ачааны зориулалттай өөрөө буулгагч,

- арлын LWJMT860КJ070091 дугаартай, улсын 1109 TTA дугаартай, Lingong MT86 маркийн ачааны зориулалттай өөрөө буулгагч,

- арлын LWJMT860JJ0700108 дугаартай, улсын 1105 TTA дугаартай, Lingong MT86 маркийн ачааны зориулалттай өөрөө буулгагч,

- арлын LWJMT860CJ0700104 дугаартай, улсын 1119 TTA дугаартай, Lingong MT86 маркийн ачаа зориулалттай өөрөө буулгагч,

- арлын LWJMT860HJ0700097 дугаартай, улсын 1106 TTA дугаартай, Lingong MT86 маркийн ачаа зориулалттай өөрөө буулгагч,

- арлын LWJMT860CJ0700093 дугаартай, улсын 1111 TTA дугаартай, Lingong MT86 маркийн ачаа зориулалттай өөрөө буулгагч,

- арлын LWJMT860TJ0700086 дугаартай, улсын 1126 TTA дугаартай, Lingong MT86 маркийн ачаа зориулалттай өөрөө буулгагч,

F110240529010 тоот эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээний зүйл болох JTMAUCBJ104003997 дугаартай, улсын 6556 УБП дугаартай, Toyota land griuser 300 маркийн тээврийн хэрэгсэл зэрэг хөрөнгүүдээр тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэв.

 

20. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,750,366 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нар нэхэмжлэлийн хангагдсан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж төлөх үүрэгтэй тул хариуцагч нараас 6,750,366 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч олгохоор шийдвэрлэв. 

 

21. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д “нэхэмжлэл гаргах үед түүний үнийг шууд тогтооход бэрхшээлтэй байвал шүүгч улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг урьдчилан тогтоож, тухайн хэрэг хянан шийдвэрлэгдсэний дараа шүүхэ тогтоосон нэхэмжлэлийн үнэд тохируулан нөхөн төлүүлэх буюу урьд илүү төлөгдсөн бол зөрүүг буцааж олгоно” гэж зааснаар нэхэмжлэгчэ нэхэмжлэлийн шаардлагад дутуу төлсөн 110 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дүгээр зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч “ ” ХХК /РД-/, “Оч алмаз мөн жин” ХХК /РД-/, Загал овогт Мын Ц /РД-ВС/, Адуучин овогт Н-н О /РД-УХ, нараас зээлийн гэрээний үүрэгт 1,304,443,136.05 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК /РД-/-д олгож, нэхэмжлэлэ үлдэх 22,000 төгрөгт холбогдох хгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч “ ” ХХК, “Оч алмаз мөн жин” ХХК, иргэн М.Ц, Н.О нар шүүхийн шийдвэрийг сайн дураар елүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт ******* ******* ХК-ний өмчлөлд бүртгэлтэй 

F110240529009 тоот эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээний зүйл болох 

- арлын LWJMT860AJ0700095 дугаартай, улсын 1121TTA дугаартай, Lingong MT86 маркийн ачааны зориулалтай өөрөө буулгагч,

- арлын SEM00653PSL704363 дугаартай, улсын 8005 УР дугаартай, Wheel Loader SEM653D маркийн механизмын зориулалттай ачигч, 

- арлын LWJMT860EJ0700098 дугаартай, улсын 1112 TTA дугаартай, Lingong MT86 маркийн ачааны зориулалттай өөрөө буулгагч,

- арлын LWJMT860КJ070091 дугаартай, улсын 1109 TTA дугаартай, Lingong MT86 маркийн ачааны зориулалттай өөрөө буулгагч,

- арлын LWJMT860JJ0700108 дугаартай, улсын 1105 TTA дугаартай, Lingong MT86 маркийн ачааны зориулалттай өөрөө буулгагч,

- арлын LWJMT860CJ0700104 дугаартай, улсын 1119 TTA дугаартай, Lingong MT86 маркийн ачаа зориулалттай өөрөө буулгагч,

- арлын LWJMT860HJ0700097 дугаартай, улсын 1106 TTA дугаартай, Lingong MT86 маркийн ачаа зориулалттай өөрөө буулгагч,

- арлын LWJMT860CJ0700093 дугаартай, улсын 1111 TTA дугаартай, Lingong MT86 маркийн ачаа зориулалттай өөрөө буулгагч,

- арлын LWJMT860TJ0700086 дугаартай, улсын 1126 TTA дугаартай, Lingong MT86 маркийн ачаа зориулалттай өөрөө буулгагч,

F110240529010 тоот эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээний зүйл болох 

- JTMAUCBJ104003997 дугаартай, улсын 6556 УБП дугаартай, Toyota land griuser 300 маркийн тээврийн хэрэгсэл зэрэг хөрөнгүүдийг тус тус шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, худалдсан үнэ үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,750,366 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ ” ХХК, “Оч алмаз мөн жин” ХХК, иргэн М.Ц, Н.О нараас улсын тэмдэгтийн хураамжид 6,750,366 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-нд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг баримтлын нэхэмжлэгч ******* ******* ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 110 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай. 

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ елүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                          Д.ЯНЖИНДУЛАМ