| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 191/2026/00463/И |
| Дугаар | 191/ШШ2026/00408 |
| Огноо | 2026-01-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 191/ШШ2026/00408
2026 01 06 191/ШШ2026/00408
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш би,
Нэхэмжлэгч: *** хот, ***** дүүрэг, *** дугаар хороо, ****************** байрлах, "Х Б" ХК /РД:********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* хот, ********* дүүрэг, *** дугаар хороо, ************ гудамж, *** тоотод оршин суух, ********* овогт Т.Н /РД:**********/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 25,496,651.6 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Т.Н нь нэхэмжлэгч "Х Б" ХК-тай 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ************ тоот онлайн зээлийн гэрээ байгуулж 44,000,000 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, цалингийн зээл зориулалтаар зээл авсан.
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцааны гэрээ байгуулан ирээдүйд орж ирэх цалингийн орлого барьцаалуулсан. Зээлдэгч Т.Н нь зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 20,446,150.5 төгрөг, зээлийн хүү 7,635,680.1 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,451.3 төгрөг, нийт 28,090,281.9 төгрөг төлсөн.
Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч буюу зээлдэгч нар гэрээнд заасан үүргээ зөрчиж, 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар 198 хоногийн хугацаа хэтэрсэн байна.
Мөн талууд нь Иргэний хуулийн 421 дүгээр зүйл /Цахим хэлбэрээр хийх хэлцэл/-ийн 42 1.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйл (Банк, эрх бүхий хуулийн этгээдээс цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэх)-ийн 7.1-д Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно гэж, мөн хуулийн 7.2-т Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ гэж, мөн талууд харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээнд Зээлдэгч нь зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягттай тус тус танилцан, зөвшөөрлөө илэрхийлж нууц код, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулахаар банктай харилцан тохиролцсон бөгөөд аль нэг хэлбэрээр нь баталгаажуулсан зээлийн гэрээ, олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягтыг банк хүлээн авснаар талуудын хооронд гэрээ, хэлцэл байгуулагдсанд тооцно гэж тус тус заасны дагуу зээлийн гэрээ болон барьцааны гэрээ, зээлийн өргөдөл, бүтээгдэхүүний нөхцөлийг нэг удаагийн нууц кодоор баталгаажуулсан болно.
Иймд банк талуудын хооронд байгуулсан гэрээнүүдийн холбогдох заалтууд болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн,
1/ Хариуцагч Т.Н т холбогдуулан 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ЗГ/54913337 тоот зээлийн гэрээний үүрэгт:
А/ Үндсэн зээлийн үлдэгдэл 23,553,849.5 төгрөг,
Б/ Зээлийн хүүгийн төлбөрт 1,860,397.8 төгрөг,
В/ Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 82,404.3 төгрөг, нийт 25,496,651.6 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
2.Хариуцагч Т.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: "Х Б" ХК-ийн нэхэмжлэлтэй Т.Н т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 25,496,651.6 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа.
Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч "Х Б" ХК нь хариуцагч Т.Н т холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 25,496,651.6 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Т.Н нь нэхэмжлэлийн шаардлага болох 25,496,651.6 төгрөгийг нэхэмжлэгч "Х Б" ХК-д төлж барагдуулахаар тайлбар гаргасан байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгч "Х Б" ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 285,433 төгрөгөөс 142,716.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 142,716.5 төгрөг, хариуцагч Т.Н ээс улсын тэмдэгтийн хураамжид 142,716.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч "Х Б" ХК-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. "Х Б" ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Н т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 25,496,651.6 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 25,496,651.6 төгрөгийг нэхэмжлэгч "Х Б" ХК-д бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Т.Н ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч "Х Б" ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 285,433 төгрөгөөс 142,716.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 142,716.5 төгрөг, хариуцагч Т.Н ээс улсын тэмдэгтийн хураамжид 142,716.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч "Х Б" ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ