Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 311/ШШ2026/00101

 

 

    Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

   батлаж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

           

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ би

Нэхэмжлэгч: ******* дүүрэг,  дугаар хороо, *******  тоотод байрлах хаягтай ******* ББСБ ХХК-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн ******* сумын ******* баг, *******ийн - тоотод оршин суух хаягтай*******т холбогдох

1,772,953 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 “Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно”, 7.2-т “Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц уг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтаж үзнэ” гэж тус тус заасны дагуу иргэн******* нь 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр цахимаар 2023530 дугаартай зээлийн гэрээ байгуулсан.******* нь 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр цахимаар 620,000 төгрөгний дүнтэй, 1 сарын хугацаатай, 4.5 хувийн хүүтэй зээлийг Хаан банкин дахь 5920703262 дугаартай харилцах данс руугаа авсан.

Ийнхүү ******* гэрээний үүргээ биелүүлсэн боловч******* Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар хугацаа хэтрүүлээд байна.

Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтын дагуу, 2023530 дугаартай Зээлийн гэрээг цуцалж, 2025.12.26- ны өдөр хүртэлх хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 1,772,953 төгрөгийг*******аас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “******* ББСБ ХХК нь тус шүүхэд гаргасан 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзаж байна. Уг нэхэмжлэл нь өмнө нь тухайн хариуцагч*******т холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй шаардлага, үндэслэл, агуулгын хувьд давхардсан болно. Иймд 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн нэхэмжлэлээсээ татгалзсныг хүлээн авч тухайн нэхэмжлэлд холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож өгнө үү” гэжээ.  

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч*******т холбогдуулан 1,772,953 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.   

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлт ирүүлсэн байна. Өөрөөр хэлбэл нэг нэхэмжлэлийн шаардлагаа хоёр удаа гаргасан байна.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна. 

Иймд нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43,317 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагч*******аас 1,772,953 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс нэхэмжлэгч ******* ББСБ ХХК татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 59 дүгээр зүйлийн 59.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43,317 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                      ШҮҮГЧ                         Э.ОЮУН-ЭРДЭНЭ